Таны хүүхэд өлмий дээрээ буюу хөлийнхөө хуруун дээр гишгэж явдаг уу? Энэ нь ямар учиртай вэ? Ингэж алхах нь зөв үү эсвэл буруу юу?

1

Өлмий дээрээ явах нь 12-15 сартай хүүхдүүдийн хувьд хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь тэд өөр өөр хөлийн байрлалыг туршиж үзэж байгаагийн илрэл юм. Хөлийн хурууны үзүүрээр гишгэж явах нь хүүхдийг 2 нас хүртэлх хугацаанд санаа зовоох асуудал биш. Шинэ хөдөлгөөн нээж илрүүлэхээс гадна, хүүхдүүд хөлийн хурууны үзүүрээр дахин дахин гишгэж явсаар байгаад сүүлдээ ийм зуршилтай болох тохиолдол ч бий. Ихэнхдээ 5 нас гэхэд хүүхэд ингэж явахаа болино. Хэдий тийм боловч, олон учир шалтгаанаас болоод 5 наснаас хойш ч гэсэн хүүхдүүд өлмий дээрээ явах нь түгээмэл илэрдэг.

Бид үргэлж уншигчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавихыг зорьдог билээ. Энэ удаа бид өлмий дээрээ явах нь ямар учиртай болох талаар хүргэхээр дараах мэдээг бэлтгэв. Унших үедээ хэрэгтэй зүйлсийг тэмдэглэж аваарай!

Ноцтой нөхцөл байдал байж болно

Хэрэв таны хүүхэд 2 нас хүрснийхээ дараа өлмий дээрээ явахаа болихгүй байвал, та эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрэв таны хүүхдийн хөлийн булчин чанга, Ахиллесийн шөрмөс хавагнасан эсвэл хөлөө хуваарилж алхаж, гишгэхэд хүндрэлтэй байгаа бол эхлээд хүүхдийнхээ хөлийг үзүүлээрэй.

© shutterstock.com

 

Булчингийн дистрофи байж болно

Энэ бол гентэй холбоотой нөхцөл байдал бөгөөд хүүхдийн хөл болон хөлийн булчинг үзүүлж байж оношлогдоно. Ийм байдалд хүүхдийн булчингууд ихэнхдээ сулбагар болон тамир тэнхээгүй байдаг. Хэрэв таны хүүхэд хэвийн байдлаар эгц алхдаг байж байгаад дараа нь гэнэт хөлийнхө өлмий дээр явдаг болсон бол, энэ нь булчингийн дистрофи байх магадлалтай.

© depositphotos.com

 

Нугасны хэвийн бус байдал байж болно

Хоорондоо холбогдсон нугас бол байгалийн жам ёсны мэдрэлийн эмгэг юм. Нугас болон нугасны баганад хөдөлгөөн хязгаарлагдах нь уг эмгэгийг үүсэхэд хүргэдэг. Нугас нурууны ойролцоох эдтэй холбогдсон байдаг байдаг нь үүнтэй холбоотой гэж ойлгож болно. Үр дүнд нь нуруу өсч томроход, нугас сунаж, улмаар мэдрэл гэмтдэг байна.

© shutterstock.com

Хоорондоо холбогдсон нугас хүүхэд өлмий дээрээ явах учир шалтгаан байж болно. Энэ нөхцөл байдал эгц алхаж явахад хүндрэл үүсгэж, өвдөлт мэдрүүлнэ. Тиймээс тэр даруйд нь эмчид үзүүлэх ёстой.

 

Тархины саажилт байж болно

Өлмий дээрээ явахад хүргэж буй нэг хүчин зүйл тархины саажилт байж болно. Үр дүнд нь хөлөө хуваарилж явахад асуудал үүснэ. Энэ нөхцөлд хүүхдийн булчингийн хэлбэрт нөлөөлж байгааг та анзаарч харах магадлалтай. Ингэснээр нурууны зөв байрлал алдагдаж, хөлийнхөө хурууны үзүүр дээр тогтворгүй алхаж гишгэнэ. Хүүхдийн хөлийн булчин хавагнана.

© shutterstock.com

 

Зуршил байж болно

Хүүхэд гарцаагүй эрүүл боловч, хэвийн алхаж гишгэхээс цааргалж, өлмий дээрээ явж байгаа бол үүнд зарим нэг учир шалтгаан бий. Энэ нь тэд зуршлаасаа салж чадахгүй байх эсвэл шилбэний арын булчин хэтэрхий чанга байгаатай холбоотой. Энэ нөхцөл байдал хүүхдүүдийн 5-12%-д хэдийд ч нөлөөлж болзошгүй.

© MissLunaRose12 / Wikimedia Commons

Энэхүү мэдээг зөвхөн мэдээлэл олгох зорилгоор бэлтгэн хүргэсэн гэдгийг анхаарна уу. Та ямар нэгэн онош өөрөө дур мэдэн тавихаасаа өмнө мэргэжлийн эмчид хандаарай!

Таны хүүхэд өлмий дээрээ хэр их явдаг вэ? Та хэрхэн анхаарал хандуулдаг вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан бидэнтэй хуваалцана уу.

16
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Oyunchimeg Zeemen

    Oyunchimeg Zeemen

    2020/02/21 at 16:59

    hkioopk

  2. Jargalan Baljinnyam

    Jargalan Baljinnyam

    2020/02/22 at 00:19

    Uyanga Ganchangaa

  3. Dugar Mart

    Dugar Mart

    2020/02/22 at 01:29

    Nergui Neeye unshaarai

  4. Б. Аминзаяа

    Б. Аминзаяа

    2020/02/22 at 01:47

    Б. Алтаншагай

  5. Muugii Muugii

    Muugii Muugii

    2020/02/22 at 16:35

    Boloroo Boogii unshaarai

  6. Wubaa Wub

    Wubaa Wub

    2020/02/23 at 03:46

    Б. Сувдаа чи одоо ингэж явахаа больсон уу???

  7. Burmaa Bayaraa

    Burmaa Bayaraa

    2020/02/24 at 07:20

    Altana Altuunaa

  8. М. Дөлгөөн

    М. Дөлгөөн

    2020/02/24 at 08:32

    Davaa Davaa

  9. Мөнхсоёл

    2020/02/24 at 10:30

    манай хүүхэд 4 нас хүрж байна. өлмий дээрээ явж байна. хаана үзүүлэх вэ умар эмч эмнэлэгт үзүүлж болох уу

  10. Дэгдлхам

    2021/08/23 at 05:00

    Хүүхэд 8 нас хүрээд өлмий дээр явж бна одоо яахуу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *