Скочийг ахуйн хэрэглээнд ухаалгаар ашиглах аргууд

0

Скоч бол гэр ахуйн хэрэглээний хамгийн ашигтай хэрэгсэл билээ. Хэн нэгэн зугаацах зорилгоор скочоор цүнх, түрийвч болон баримал хийдэг. Харин хэн нэгэн нүүрний будгаа зөв түрхэхэд зориулан ашигладаг. Гэвч энэ нь тус хэрэгслийн боломжит чадварыг ашиглах хэмжээний юм биш билээ.

Танай гэр ахуйд хэрэгтэй байж болох ашиглалтын энгийн бус аргачлалуудыг танилцуулж байна.

1. Компьютерийн гар цэвэрлэх

Компьютерийн гарын товчлуур хооронд унасан жижиг хог, тоосыг цэвэрлэх боломжгүй бол танд наалдамхай тууз хэрэг болно. Туузны наалдамхай талаар компьютерийн товчлуур хооронд явуулахад хог өөрөө наалдаад ирнэ.

2. Хувцасаа цэвэрлэх

Хувцас цэвэрлэх наалдамхай өнхрүүшийн ашиглалт дууссан тохиолдолд өргөн скоч хэрэг болж болно.

3. Хөл гарт цэврүү үсрэхээс сэргийлэх

Шинэ гутал анхлан өмсөхөд маш хэцүү байдаг. Ийм учраас цэврүү үсрэхээс сэргийлэн гутал холгож буй хэсгүүдэд скоч нааж болно. Одоо чөлөөтэй явж болно.

4. Шилний хагархайг түүх

Шил, шилэн эдлэл хагарсан хэсэгт скочийн наалдамхай талаар явуулахад хагарсан жижиг үртэснүүд нь скочинд наалддаг.

5. Мөнгөн ус цуглуулах

Дулаан хэмжигч хагарснаас гарах мөнгөн усны уур эрүүл мэндэд тун хортой байдаг. Шалан дээгүүр нэг тархсан мөнгөн усны бөмбөгөр дуслыг наалдамхай туузаар цуглуулах нь хурдан бөгөөд аюулгүй!

6. Үдээс сүвлэх

Хэрэв үдээс үйлдвэрлэгчийн анхны хэлбэрээ алдсан бол үдээсний үзүүрийг скочоор ороож болно. Ингээд үдээс яг л шинэ юм шиг боллоо.

7. Хуванцар картаа хамгаалах

Картан дахь соронзон тууз нь ойр ойрхон гэмтсэнээр уг карт ажиллаагаанаас гардаг. Үүнтэй тулгарахгүйн тулд соронзон туузан дээгүүр нарийн скоч нааж болно. Тууз нь бүрэн бүтэн, картын ажиллагаа ч хэвийн байх бөгөөд скоч нь мэдээлэл дамжуулалтанд саад болдоггүй.

8. Цавууны үлдэгдлийг арилгах

Хэрэв аяганы хуулга унасан хэрнээ цавуу нь арилахгүй байвал скоч ашиглаж болно. Цавуутай бохирдсон хэсэгт скочийг наагаад огцом татаж хуулна. Цавууны үлдэгдэл ор тас алга болно л гэж мэд.

26
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *