Гоо сайхандаа хэрхэн анхаарч үзэсгэлэнтэй, дур булаам харагдах вэ?

2

Эмэгтэй хүн бүр гайхалтай харагдахыг хүсдэг нь нууц биш. Харин гоо сайхны хэрэгсэл болон өндөр үнэтэй гоо сайхны салонд тоо томшгүй их мөнгө зарцуулахгүйгээр хэрхэн төгс харагдах нууцыг танд “Маш энгийнээр!” харуулах болно. Уг энгийн бьюти–зөвлөгөө нь таныг чихэр шиг л ганган харагдуулах болно.

1. Нүүрний дасгал тогтмол хийнэ үү

Тийм ээ, та буруу уншаагүй. Нүүрний булчинд зориулсан дасгал нь арьсны тонусыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, үрчлээс үүсэх явцыг хэдэн жилээр удаашруулдаг. Энгийн дасгалыг тогтмол хийж заншсанаар та огт харамсахгүй!

Нэгдүгээр дасгал: дунд хурууг хацрын орчим байрлуулж инээмсэглэж буй мэт харагдахаар дээш нь татсаны дараагаар анхны байрлалд оруулна. Хоёрдугаар дасгал: долоовор хуруугаар хөмсөгөө өргөж, хоёр тийш татсаны дараагаар анхны байрлалд оруулна. Өдөр 5 минутыг та өөртөө зориулснаар та гайхалтай үзэсгэлэнт төрхтэй болно.

2. Налуу үсний засалт

Налуу үсний засалт бол энгийн самнасан үсийг хөвсгөр болгож харагдуулдаг гайхалтай арга юм.

3. Кремийг тойрог хөдөлгөөнөөр түрхэх

Хэрэв та нүүрэндээ крем түрхэхдээ нүүрний төв хэсгээс гадагш чиглэсэн тойрог хөдөлгөөнөөр түрхэх бол та дан ганц лимфо дасгал хийгээд зогсохгүй таагүй нөсөөжилтөөс ч ангижрах боломжтой.

4. Хоёр хайрцаг тушьтэй болох

Танд дээд сормуус будах хар болон доод сормуус будах хүрэн г.м. хоёр өөр өнгийн тушь авахыг санал болгож байна. Үүний үр дүнд таны харц илүү чөлөөтэй бөгөөд бодитой харагдах болно.

5. Үсээ засаад нүүрээ буд

Үсээ янзлах явцад үс нүүр лүү унжиж нүүрний будаг арилгах эрсдэлтэй.  Тийм учраас эхлээд үсээ засаад дараа нь нүүрээ буд.

6. Хиймэл сормуус

Энгийнээр хэлэхэд энэ бол хоцрогдсон. Орчин үед сормуусыг өтгөн харагдуулах хэд хэдэн аргачлал байдаг. Харин хиймэл “үс”-нээс та өнөөдрөөс эхлэн татгалзах хэрэгтэй.

7. Нүүрний сойзтой болох

Тус энгийн төхөөрөмж нь арьсыг маш сайтар цэвэрлэж өгөх бөгөөд таны арьсыг өөгүй цэвэрхэн бөгөөд шинэхэн мэт харагдуулна.

8. Уруулын будгийг бугуйн дээр бус харин гаран дээрээ шалгана уу

Алганы доод хэсэгт уруулын будаг түрхэж шалгах нь маш буруу! Бугуй болон алганы арьсан дээр түрхсэн уруулын будаг нь шаравтар ба цайвар өнгөтэй харагддаг бөгөөд өөрт тохирсон өнгийг сонгоход хүндрэл учруулдаг.

9. Хуурай шампунь авах

Энэ бол хиртэй үсний асуудлыг ганц минутын дотор шийдэх арга юм.

10. Сормуусны угийг будах

Хэрэв сормуусны угийг хар харандаа эсвэл хүрээлэгчээр будвал илүү өтгөн ба хөвсгөр харагддаг. Тушь ч ашиглах шаардлага гарахгүй.

11. Хөмсөгийг дээш чиглэлтэй будах

Ийм аргаар харцыг илүү тод харагдуулах бөгөөд хөмсөг ч бодит харагдана.

12. Биеийн өнгөтэй маникюр – таны үнэнч туслах!

Ийм энгийн бөгөөд зөөлөн харагдах маникюр нь таны эд зүйлстэй гайхалтай зохицох төдийгүй ийм хумс нь илүү арчилгаатай харагддаг. Хэрэв та ийм маникюрыг уйтгартай, нэг хэвийн гэж үзэж байгаа бол суурь лакны доогуур бага зэрэг чимэглэлийн зориулалттай будаг түрхэж болно.

13. Жинхэнэ үзэсгэлэнд анхаарлаа хандуулна уу

Бодит төрх моодонд орж байна! Нүүрний хөнгөн, тод бус будалт болон үсээ бодит мэт янзлах нь гайхамшигийг танд мэдрүүлэх болно.

14. Үнэртэй усаа мөрөндөө түрхэнэ үү

Энэхүү зальжин бус энгийн арга нь үнэртэнг илүү тарааж, харин үнэртэй усны үнэр нь хэрэв хамтрагч ойр зогссон тохиолдолд хэт нялуун үнэртүүлдэггүй.

15. Өөрийн төгс улаан өнгийг олно уу

Улаан өнгийн уруулын будгийг буруу сонгосноор та өөрийн ганган хээнцэр төрхийг алдах аюултай. Хэрэв өөртөө төгс зохицсон өнгийг олсон бол бүү алдаарай!

16. Тунгалаг нунтаг пудр авна уу

Энэ нь магадгүй нүүр будалтыг тодруулж, нүүрэн дээр таагүй гялтангууд үүсэхээс өдрийн турш таныг хамгаална.

17. Тунлагчтай гоо сайхны бүтээгдэхүүн авах

Энэ нь өө дарагч эсвэл нүүрний тос байсан ч тунлагч бүхий гоо сайхны бүтээгдэхүүн авч байна уу. Ийм битүү сав нь гоо сайхны бүтээгдэхүүнд гадны хорт нян нэвтрэхээс сэргийлж, урт хугацаанд ашиглах боломжийг олгодог.

18. Цайвар өнгөтэй өө дарагчийг март!

Ийм өнгөтэй өө дарагч нь өөг дарах бүү хэл, харин ч эсрэгээр нь илүү тодорч харагддаг. Төгс өө дарагчийн өнгө нь таны тональ суурь кремний өнгөтэй тохирч байх ёстой.

19. Үсээ зөв буржийлгах

Хэрэв та шулуун үстэй бол, та бусад охид хүүхнүүдийн нэгэн адил буржгар үсийг мөрөөддөг байж таарна. Хамгийн оновчтой буржийлгах арга бол нүүрнээс гадагш чиглэлтэйгээр буржийлгах юм. Энэ нь нүүрийг илүү нээлттэй харагдуулж, харин үс засалтыг донжтой харагдуулдаг.

20. Хөлдөөгчиндөө мөс тогтмол хадгалж байх

Өглөө бүр мөсөөр нүүрэндээ массаж хийхэд таны нүүрний арьс өнгөлөг, цэвэрхэн харагддаг. Нүүрний будагч жигд түрхэгдэж, удаан тогтдог.

Тус арчилгааны зөвлөгөө нь таны өдөр тутмын хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна. Өөрийн гоо сайхны мэдлэгт гоо сайхан ба эрүүл төрхийг бүтээх гайхалтай аргачлалыг нэмснээр та гоо сайхны загварын шүтээн болно.

16
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *