Хүмүүсийн худлаа ярих үедээ өөрийн мэдэлгүй хэлдэг 7 өгүүлбэр. Үүгээр нь тэдний жүжиглэлтийг хялбархан мэдэж болно

2

Хэн нэгнийг худлаа ярьж байгаа эсэхийг мэднэ гэдэг заримдаа зовлонтой зүйл болж хувирдаг нь нууц биш. Яагаад гэвэл зарим хүмүүс худлаа ярихдаа үнэхээр гаргуун байдаг.

Хэн нэгнийг худлаа ярьж байгааг мэдэхийн тулд үг үйлдэл хоёр нь хоорондоо хэр зэрэг зөрж байгааг анзаарах хэрэгтэй. Түүнчлэн худлаа ярьж буй хүн яриан дундаа хэд хэдэн өгүүлбэрийг өөрийн мэдэлгүй ашигладаг байна. Хэрэв танд хэн нэгэн дараах зүйлсийг яриандаа ашиглаж байгаа нь анзаарагдвал, тухайн хүнийг худлаа ярьж байна гэж ойлгоход төдийлөн буруудахгүй болов уу.

Худлаа ярих үедээ хүмүүсийн ашигладаг 7 өгүүлбэр

1. “Чи үүнийг нотолж чадахгүй шүү дээ”

Тэр энэ үгийг хэлж байна гэдэг нь ямар нэгэн зүйл буруу хийсэн нь ойлгомжтой байна, гэхдээ баталгаа байхгүй учир өөрийгөө үнэн ярьж байгаа юм шиг итгэлтэй харагдахыг хичээнэ. Үнэхээр л тэр ямар нэгэн зүйл буруу хийгээгүй бол хийгээгүй л гэж хэлнэ, тийм биш гэж үү?

2. “Тэр зүйлийн тухай”

Энэ нь хэн нэгэн танаас ямар нэгэн зүйл нууж байгааг илэрхийлнэ. Хэрэв тэр бүх зүйлийг танд үнэнээр нь хэлсэн бол “тухай” гэдэг үг ашиглахгүй болохыг санаарай.

3. “Би тийм зүйл хийснээ санахгүй байна”

Санахгүй байна гэдэг худалч хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл үйлдэл буюу үнэнээ нуун далдалж буйн хэлбэр юм. Баригдсан ч бай эсвэл нууж чадсан ч бай, тэд мэдэхгүй ээ, би санахгүй байна гэж үргэлжлүүлэн хэлсээр л байх болно.

4. “Би чамайг юу яриад байгааг ойлгохгүй байна”

Энэ бол бүх зүйлийг үгүйсгэх гэж хичээж байгаатай нь холбоотой. Та мэдээж хэрэг өөрийнхөө юу ярьж байгааг сайн мэдэж байгаа, харин тэр таныг үнэнийг олоод мэдчих вий гэсэндээ ойлгохгүй байгаа мэтээр жүжиглэж байгаа нь энэ юм.

5. “Чи намайг буруутгаж байгаа юм уу?”

Энэ бол худлаа ярьдаг хүмүүс асуудлыг эсрэгээр нь эргүүлэхийг оролдож буйтай холбоотой бөгөөд худлаа ярьж буй хэн нэгэн өөрийгөө хамгаалах, хажуудаа байгаа хүнийг өөрийг нь гүтгэж байгаа мэтээр бурууг тохох гэсэн увайгүй зан чанарын илрэл гэж ойлгож болно.

6. “Би яагаад тэгнэ гэж?”

Худлаа ярьдаг хүмүүс дандаа үнэнийг хэлэх болохоороо сэдвийг булзайруулж, өөр зүйл ярихыг илүүд үздэг. Дээр дурдсан асуултыг ашиглаж байна гэдэг нь түүнд таниас нуусан ямар нэгэн зүйл байна аа л гэсэн үг.

7. “Чи намайг үнэхээр ийм зүйл хийнэ гэж бодоод байгаа юм уу?”

Энэ бол хийсэн зүйлдээ уучлалт эрж байгаагийн аргаа барсан хэлбэр гэж хэлэхэд гэмгүй. Заримдаа энэ арга нь хэрэгждэг бөгөөд хажуу дахь хүн нь нээрээ л энэ ингэхгүй байлгүй дээ гэж бодоход хүрдэг байна. Хүн бүхэл алддаг, гэхдээ ямар алдааг юунаас болж хийсэн бэ гэдэг нь чухал билээ.

Худалч хүмүүс өөрийгөө асуудлаас эвтэйхэн аваад гарахын тулд юу л бол юу хэлнэ. Хэрэв та түүнийг дээр дурдсан өгүүлбэрүүдийг ашиглаж байгааг нь анзаарах юм бол юу гэж хариулахаа сайн мэдэж байгаа гэж найдъя. Хэрэв хэн нэгэн танд хандаж, “Би юу хийснээ санахгүй байна” гэвэл, та хариуд нь “Чи яг юу санах гээд байгаа юм бэ?” гэж асуугаарай. Заримдаа худалч хүмүүс өөрөө өөрсдийгөө барьж өгөх тохиолдол бишгүйдээ л нэг гардаг. Ерөнхийдөө л бол та худлаа ярьж буй хүнийг мэдэхийн тулд ярьж байгааг нь сайтар ажиглах хэрэгтэй.

67
Ха ХаХа Ха
32
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
11
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Г. Тамираа

    Г. Тамираа

    2019/03/23 at 18:57

    zaa baga tngteerei hahaahhaah. Ternii orond mmm aaan gd egts harts chdku gololzoj bval ystoi hudlaa yrij bga n ter shu. Joohn Shinjleh uhaanii undestei ym bichij bai zayu. tgd sanahgu bga uyde bi sanahgu bn gvel hudlaa yridag hun bolchih hereg u? ??‍♀️??‍♀️??‍♀️??‍♀️??‍♀️ orovdoltei site ve!!!

  2. Mimi Nk

    Mimi Nk

    2019/03/24 at 05:56

    Paaayayaya gutsna biz???

  3. Tsooj Tsooj

    Tsooj Tsooj

    2019/03/25 at 17:29

    Amaraa Shinebayr chinii heldeg ugnuud bn da haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *