Нүүрэндээ хэзээ ч түрхэж болохгүй гоо сайхны 10 бүтээгдэхүүнийг арьсны эмч нар нэрлэж байна

3

Гоо сайхны зах зээл тэр болгон зөв замаар хөгжсөн гэж хэлж чадах хүн ховор байх. Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газар хүмүүсийн эрүүл мэндэд тавих ёстой анхаарлаа тавихгүй байна, учир юунд оршино вэ гэвэл зах зээл дээр худалдаалагдаж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнд ямар ч хяналт шалгалт алга. Бидний арьс – хэмжээгээрээ бие махбодийн хамгийн том эрхтэнд тооцогддог, тийм учраас бид уг эрхтний эрүүл мэндийг хамгаалахын тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй.

Гоо сайханчдын үзэж байгаагаар та дараах бүтээгдэхүүнүүдийг нүүрэндээ огт хүргэж болохгүй шүү.

Гуужуулагч бодис

Анагаах ухааны доктор, Нью-Йоркийн арьсны эмч Меган О’Брайены батлан хэлж байгаагаар бол арьсыг хиймлээр гуужуулах нь арьсыг хатааж цочролд хүргэнэ гэжээ, ялангуяа хүйтний улиралд нэн тохиромжгүй. Мөн нүүр цэвэрлэх тусгай салфетка ч гэсэн экзем, батга зэрэг арьсны өвчлөлд хүргэж болзошгүй гэж анхааруулсан байна.

 

Эрдэстэй саван

Эрдэсжүүлсэн тос нь арьсны нүхийг бөглөж үрэвсэхэд хүргэдэг гэдгийг эмч нар анхааруулаад байгаа юм. Мөн батга гарахад хүргэнэ. Шингэн эрдэстэй тос, парафин, парафины тос, вазелин зэрэг нь эрдэстэй тосонд багтдаг болохыг санаж яваарай.

 

Жирийн саван

Ширүүн орцтой жирийн саванг та хэзээ ч ашиглаж болохгүй, өөрөөр хэлбэл энэ савангаар нүүр, биеэ цэвэрлэхээс татгалзах хэрэгтэй. Анагаахын шинжлэх ухааны доктор, гоо сайхны профессор Эллен Мармур болон Анагаахын төвийн гоо сайхны эрхлэгч Гор Сайн нарын үзэж байгаагаар бол саван арьсны шим тэжээлийг устгадаг ажээ.

 

Үнэртүүлэгч

Арьс арчилгааны аливаа бүтээгдэхүүн нь хиймэл үнэртүүлэгчийн орцтой байдаг. Уг үнэртүүлэгч бодис арьс цочроох аюултай гэж үзэж байна. Харшил үүсгэх, арьсны өвчлөлд хүргэх, мөн нөхөн үржихүйн асуудлуудын гол шалтгаан болохыг судлаачид баталжээ.

 

Нүүрэнд зориулсан том ширхэгтэй скраб

Шинжлэх ухааны доктор, Хойд Каролинад арьсны өвчин судлалын төвийн үүсгэн байгуулагч Брук Жексоны батлан хэлж байгаагаар, том ширхэгтэй нүүрний скраб хэрэглэхээс татгалз гэжээ. Скрабын оронд нүүр угаагч шингэн байхад л хангалттай гэж зөвлөсөн байна.

 

Нүүр цэвэрлэх химийн гаралтай бүтээгдэхүүн

Гэрийн нөхцөлд химийн гаралтай пиллинг арчилгаа хийх нь сайхан арьстай болох үнэтэй биш арга гэж үздэг, үнэн хэрэгтээ арьсны өнгө төрхийг ирээдүйд улам л муутгах ажлаа хийж байгаа юм шүү. Хавагнах, харшлах, тууралтууд зэрэг арьсны цочрол явагдана.

 

Дүүргэлт, тариа хийлгэх

Уорвокийн их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хамгийн хортой арчилгаа гэж анхааруулсан.

 

Спиртийн суурьтай арьс арчилгааны бүтээгдэхүүн

Шошгыг байнга уншиж бай! Спиртийн агууламжтай бүтээгдэхүүн арьсыг цочрооно, өвчлөлд хүргэнэ: экзем, батга.

 

Шампунь

Зарим хүмүүс онцгой нөхцөл байдал гарсан учраас нүүр цэвэрлэгч шингэний оронд шампуниар нүүрээ цэвэрлэдэг. Нью-Йорк дахь Синай уулын арьсны эмнэлгийн захирал Жошуа Зейхнерийн анхааруулж байгаагаар шампунь гэдэг бол – зөвхөн үс угаах зориулалттай бүтээгдэхүүн болохоос нүүр угаах зориулалтгүй гэжээ. Шампуний орцод үсний хир, тос арилгах бодисууд орсон байдаг. Тийм ч учраас нүүрний арьсанд ширүүн үйлчилгээ үзүүлнэ гэжээ.

16
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *