Дракула тоть – бусад тотинууд дундаас хамгийн сүрдмээр, сэтгэл татам гоёмсог өнгөтэй тоть юм!

1

Тас хар хошуу, толгой, сүүл, мөн хар болон саарал цээж, улаан өднөөс нь харахад л Дракула гэх нэр нь “гайхалтай” зохицжээ гэмээр! Пешкетийн энэхүү тоть ер бусын тод өнгөтэй шувуу бөгөөд үүгээрээ бусад тотинуудаас ялгараад зогсохгүй, жинхэнэ тэмцэгч мэт харагддаг.

Бид та бүхэндээ тоть шувууны ертөнц дэх хамгийн гайхамшигтай тотины талаарх мэдээг хүргэхээр бэлтгэлээ. Та түүний гоо үзэсгэлэнг шагшин магтана гэдэгт итгэлтэй байна.

© Shutterstock © Shutterstock

Пешкетийн тоть Шинэ Гвинейн ууланд амьдардаг. Ер бусын өнгөнөөс нь болж уг шувуунд Дракула тоть хэмээх хоёр дахь нэрийг өгчээ. Эрэгчин болон эмэгчин нь хоорондоо бараг ижилхэн харагддаг бөгөөд нэг жижиг зүйлээр ялгаж болно. Энэ нь эм тотины чихний арын хэсэгт жижиг улаан толбо байдаггүй. Дракула тотинууд том биетэй бөгөөд хошуунаас сүүл хүртэлх биеийн урт нь 45 см. Тэдний хагас халзан толгой нь энэ шувууг улам аймшигтай, нөгөөтэйгүүр сэтгэл татам харагдуулдаг.

© Shutterstock © Shutterstock

Тэд ер бусын гадаад төрхтэйгөөс гадна, өвөрмөц дуу авиа гаргадаг бөгөөд энэ нь хяхтнах, архирах чимээтэй төстэй байдаг. Харамсалтай нь тэдний гоёмсог, тод өнгө хулгайн анчдын сонирхлыг ихээхэн татах болсноос тоо толгой нь буурч эхэлжээ. Иймээс тотины төрөл зүйлийг хамгаалж, тоо толгойг нь өсгөх тал дээр анхаарах хэрэгтэй болоод байна.

© Shutterstock

 

 

Харин одоо Дракула тотины сүр жавхлант гэрэл зургуудыг хамтдаа үзэж сонирхоцгооё.

© Shutterstock

 

Linda De Volder / Flickr

© Shutterstock

 

© Shutterstock

 

Delacouri / Flickr

 

© Shutterstock

 

Iggino Van Bael / Flickr

 

© Shutterstock

 

© Shutterstock

Та урьд өмнө нь ер бусын ямар шувуу харж байсан бэ?

6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *