Алдартай логонуудын ард орших 9 нууц. Анх үүссэн түүх, далд утга санаанууд нь үнэхээр сонирхолтой

1

Бидний бараг л өдөр болгон хардаг алдартай логонууд заримдаа төсөөлж байгаагүй түүхээс бүтсэн байдаг. Зарим нэг компанийн бараа бүтээгдэхүүний логонд далд утга санааг агуулсан байдаг. Хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд дизайнерууд онцгой лого хийхийг хичээдэг билээ.

Дэлхийд алдартай компаниудын логог сайтар судалж, чухам ямар нууц агуулж байгааг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

1. Энэ эрийг үнэндээ Фрэнк Браун гэдэг юм

© Mars, Inc. / wikipedia

Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг энэхүү компани 1943 онд америкийн зах зээлд гарч эхэлжээ. Харин 1946 онд өөрийн бүтээгдэхүүний савлагаан дээр хөх өнгийн эрвээхий зангиатай нас тогтсон хар арьст америк эрийн зургийг байршуулах болсон байна. Энэ бол Фрэнк Браун, тухайн компаний үйлчилгээ хариуцсан менежер ажээ. Компанийн эзэд түүнийг Чикакогийн нэгэн зочид буудалд оройн хоол идэж байхдаа анзаарчээ. Түүний зургийг өөрсдийн бараа бүтээгдэхүүний нэр нүүр болгон ашиглах эрхийг түүнээс худалдаж авсан байдаг.

 

2. Цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн лого ба өндгөвч

© Wikimedia © Tesla / wikimedia

Tesla Motors компанийг 2003 онд инженер Мартин Эберхард болон Марк Тарпеннинг нар үүсгэн байгуулсан байдаг. Компанийн нэрний хувьд Сербийн зохион бүтээгч Никола Теслагийн дурсгалд зориулсан. Компанийн логоны гарал үүслийн талаар хэд хэдэн хувилбарууд сошиал сувгаар явсаар байна. Зарим нэг хэрэглэгчдийн таамаглаж байгаагаар бол логог зохиосон дизайнерууд эмэгтэй хүний нөхөн үржихүйн системээс санаагаа авсан ажээ. Зарим нэгнийх нь үзэж байгаагаар бол компанийн лого нь муурны хоншоор гэнэ, үүнийг ч Илон Маск өөрийн твиттертээ хошигноод амжсан. Үнэн хэрэгтээ тус компанийн лого нь Никола Теслагийн 1883 онд зохион бүтээсэн цахилгаан моторын нэг хэсгийг дүрсэлжээ.

 

3. Логон доторх чихэр

© Thehersheycompany

Америкийн алдартай амттан болох Hershey’s Kisses-ийн логонд тэдний дусал хэлбэртэй шоколадан чихрийн дүрс нуугдаж байдаг.

 

4. Алдартай брэндийн логон дээр байх алдартай зураг


© Quiksilver / wikimedia © Katsushika Hokusai / wikimedia

Алан Грин болон Жон Лоу нарын байгуулсан Quiksilver брэндийн логог бүтээхэд Японы зураач Кацусики Хоусаягийн зурсан “Канагава дахь их давалгаа” уран зураг тэдний сэтгэлийг хурцалж өгчээ.

 

 

5. Ховсдох утгатай бэлгэ тэмдэг

© Gianni Versace S.p.A. / wikipedia

Италийн алдартай загварын ордон болох Versace-гийн логог 1978 онд Жанни Версачи зохион бүтээжээ. Уг эмблемийг бүтээхэд Медуза Ронданини-ийн толгой загвар зохион бүтээгчийн онгодыг хөглөж өгчээ. Жанни Версачи зүгээр ч нэг домогт Медуза-г бэлгэ тэмдгээрээ сонгоогүй, яагаад гэвэл хүмүүс энэ эмблемд дурлана гэж үзжээ, буцах зам үгүй. Хүмүүс тус брэндийн үйлдвэрлэсэн хувцас, гутлыг нүүр бардам өмсөнө гэдэгт алдарт загвар өмсөгч итгэж байсан нь талаар өнгөрсөнгүй.

 

6. Харваж буй од бус харин нисдэг дагина

© The Walt Disney Company

Walt Disney Pictures–ийн лого уг компанийн бүтээсэн хүүхэлдэйн кино болгоны эхэнд гардаг. Нойрсож буй үзэсгэлэн гоо эсвэл Үнсгэлжингийн үлгэр дээр гардаг ордон гарна. Уг ордныг Германы Фюссен хотод байрлах Людвига II Нойшванштайн баварын хааны үед босгосон ордонгоос санаа авчээ. Харин ордны дээгүүр харваж байгаа зүйлийг од бус харин “Peter Pan”-ы нисэж буй дагина Динь-Динь (Tinker Bell) гэж үзэх хүмүүс их байдаг.

 

7. Дросте эффект

© The Bel Group / wikipedia

Францын “Инээмсэглэж буй үнээ” гэх бяслагны лого нь чихэндээ ээмэгтэй инээмсэглэж буй өхөөрдөм үнээ харагддаг. Ээмэг дээр бас л адилхан ээмэгтэй, нөгөө л үнээ, ингээд л сайн хараад байвал цааш харагдаад л байх юм. Үүнийг Дросте эффект гэдэг, энэ нь логог оньсого мэт далдын хүчтэй болгодог байна.

 

8. Сансрын бөөрөнхий мах

© National Aeronautics and Space Administration / wikimedia

1959 онд уг байгууллагын ажилтан Жеймс Модареллийн зохион бүтээсэн энэхүү логог НАСА-гийн ажилтнууд өөрсдөө бөөрөнхий мах гэж хошигнодог. Угтаа маш өргөн цар хүрээ агуулсан лого хэмээгддэг аж. Сансар огторгуйн судалгаа, агаар мандал судлал, сансрын туяа, цацраг  гэх мэт зүйлс дүрслэгдсэн байдаг. Хөх бөмбөлөг нь манай дэлхийг төлөөлдөг бол одод нь сансар огторгуй юм. Улаан далавч нь нь агаарт нисэж буйн илэрхийлэл болжээ. Нисэж байгаа сансар огторгуйн хөлөг онгоцны мөр нь НАСА агентлагийн сансраар аялах хүслийг илэрхийлнэ.

 

9. Компанийн нэр дор хотын нэрс бий

© Lukoil / wikimedia

Газрын тосны компанийн нэр дор хотуудын нэрсийн эхний үсгүүд нуугдаж байгаа. Газрын тос олборлож буй хотууд болох Лангепас, Урай, Когалыми хотууд мөн oil гэдэг үг.

Tesla Motors компанийн лого танд юу бодогдуулж байна?

24
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Т. Эрдэнэ

    Т. Эрдэнэ

    2020/03/04 at 17:48

    Тэсла-гаа хар чи Baatarsuren танай тэр муск чин юм хуулбарласан бн шүүхэд өг хха

  2. So To

    So To

    2020/03/04 at 20:53

    Magadgui

  3. Бямбаа Бямбка

    Бямбаа Бямбка

    2020/03/04 at 21:20

    muurnii hamar

  4. Бямбаа Бямбка

    Бямбаа Бямбка

    2020/03/04 at 21:29

    omno tesla gesen ihnii T usgere logo hiisen ingeen gej bojson

  5. Usukhbayar Ariunjargal

    Usukhbayar Ariunjargal

    2020/03/04 at 22:17

    saihan hotod bna nuguudur aimag garna hu

  6. Э. Батбилэг

    Э. Батбилэг

    2020/03/05 at 13:30

    De Deegii chi chin lg ntr yriad bailu hha

  7. Цэгмид Даржаа

    Цэгмид Даржаа

    2020/03/05 at 17:27

    өнөө өглөөхөн бүх брэндийн тухай ярж л байсан шд юу н сонин байгаа юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *