Хүмүүсийн одоо болтол сайн мэддэггүй сонирхол татам 30+ баримт. Дэлхий ертөнц бидний мэдэхгүй сонин хачин зүйлсээр дүүрэн ажээ 

0

Шинэ зүйл олж мэдэх – таатай мэдрэмж, бас тархинд ч ач тустай. Reddit-ийн “Өнөөдөр би үүнийг олж мэдлээ” гэх нэртэй форум хамгийн сонирхолтой гэрэл зураг, баримтуудыг цуглуулдаг ажээ – сошиал сүлжээ хэрэглэгчдийн өөртөө шинээр нээсэн нээлт. Сонин хачны зах зухаас танд дамжуулж байна.

Нидерланд жил болгон Канадад 20 мянган зул цэцэг бэлэглэдгийг өнөөдөр олж мэдлээ. Дэлхийн хоёрдугаар дaйны үед Нидерландын хааны гэр бүл Канад улсаас тусламж авч байжээ

boredpanda.com

 

Сэтгэл зүйн хувьд би хэдий хэр ухамсартай байна, төдий чинээ бид нийгмийн алдаа бага гаргадгийг олж мэдлээ. Гэхдээ бид өөрсдийн хийсэн алдаандаа улам их шаналж зовдог ажээ

boredpanda.com

 

Бар ихэнх амьтанд харагддаггүй, яагаад гэвэл тэд улбар шар өнгийг ялгаж хардаггүй байна – тэдэнд ногоон өнгөтэй болж л харагдана

boredpanda.com

 

Овицийн гэр бүлийнхэн – одойчуудын хамгийн том гэр бүл төдийгүй мөн хамгийн олон гишүүнтэй гэр бүл (12 хүн), тэд Освенцимд xоригдож амьд гарч байжээ

boredpanda.com

 

Британийн эрдэмтэн Тим Бернерс-Ли 1989 онд дэлхийн сүлжээг нээжээ. Тэр цуг ажилладаг хүмүүсийнхээ компьютер дээр ямар программ байгааг асуух нь төвөгтэй санагдсан тул WWW гэх системийн анхны суурийг тавьсан байна

boredpanda.com

 

Тупак 11 настай xорт хавдартай хүү Жошуатай уулзсаны дараа өөрийн компаниа Ghetto Gospel to Joshua’s dream (Жошуагийн мөрөөдөл) гэж өөрчилсөн юм. Тупак хүүгийн мөрөөдлийг биелүүлж эмнэлэг дээр уулзахаар ирснээс хойш 45 минутын дараа өөд болжээ

boredpanda.com

 

Тамxины шүүлтүүрт химийн бодис ашигладаг байжээ. Тухайн бодис нь – xорыг “шүүж” байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр өнгө нь солигддог байсан юм

boredpanda.com

 

Фредди Меркьюри “Crazy Little Thing Called Love” дуугаа ваннд орж байхдаа 10 минутад л бичсэн гэдэг

boredpanda.com

 

Энэтхэг олон янзын өнгийн (улбар шар, бор, ягаан) арьстай хэрэм амьдардаг. Хэрэмний урт толгойноосоо сүүл хүртэл 90 см

boredpanda.com

 

Тулли мангас – устaж үгүй болсон үе мөчгүй этгээд амьтан. Түүнийг сээр нуруутанд хамруулах эсэхээ эрдэмтэд одоо ч тогтоож чадаагүй хэвээр. Тэгээд ч энэ амьтны үлдэгдлийг ганцхан газраас л олжээ

boredpanda.com

 

Зарим нэг хүмүүс “амралтын өдрийн толгойн өвчин”-өөр шаналдаг нь ажлын өдрийн стресс байхгүйгээс улбаатай

boredpanda.com

 

Жүжигчин Харрисон Форд “Star Wars” киноны тавдугаар ангид Хан Солог aлж өгөхийг хүсжээ. Яагаад гэвэл тэр уг дүрийг дахин бүтээх хүсэлгүй байсан юм. Ямартай ч түүний хүслийг хэсэг биелүүлсэн гэдэг – дүрийг “хөлдөөжээ”

boredpanda.com

Азаар жүжигчнийг дараа нь ятгаж чадсан юм, тэр “Star Wars” кинонд үргэлжлүүлэн тоглосныг бид сайн мэднэ.

 

Дэлхий дээрх хамгийн удаан болсон мэс засал 103 цаг үргэлжилжээ. Мэс заслыг 20 эмчийн бүрэлдэхүүнтэй явуулсан байна. 2001 онд Сингапурт нийлж төрсөн ихрийг салгасан юм

boredpanda.com

 

Цус cорогчдыг сaрьсан бaгваахайтай адилхан гэж үзэж ирсэн нь сүүлийн үеийн ойлголт. Цуc сордог хулганыг 16 дугаар зуунд Латин Америкаас анх олж илрүүлж байсан юм. Харин цуc сорогчийн тухай түүх нь аль 12 дугаар зуунаас эхлэлтэй

boredpanda.com

 

Цагаан баавгай амьдралынхаа ихэнх цагийг далайн мөсөн дээр өнгөрүүлдэг болохоор нь түүнийг далайн хөxтөн амьтны төрөлд хамруулдаг ажээ

boredpanda.com

 

500 киловаттын хүчтэй WLW станцыг түүхэнд хамгийн хүчтэй худалдааны зориулалттай радио станцад тооцдог байв. Нутгийн ард иргэд нь станцын хашаа, тор мөн өөрсдийн хоолны сав, орны матрасаас хүртэл долгион дамжуулах чимээг сонсдог ажээ

boredpanda.com

 

Пуркинегийн эффект – хүний нүд гэрэлтүүлгээс шалтгаалж тухайн объектыг өөр өнгөөр хүлээн авах үзэгдлийг хэлнэ

boredpanda.com

Энэ шалтгааны улмаас кино театр болон театрын сандал улаан байдаг ажээ. Бүдэг гэрэлтүүлэгтэй байхад улаан өнгө илүү бараан болж харагддаг тул бид саад тотгорыг сайн харж байгаа юм.

 

Индианчуудын семинол овгийн хүүхэд болгон 18 нас хүрэхээрээ саятан болдог

boredpanda.com

1975 онд семинолын овог АНУ-аас татваргүйгээр тамxи худалдаалах, тоглоомын газар ажиллуулах эрхтэй болжээ. Угуул иргэдийн хувьд тэд төрөл бүрийн татвараас чөлөөлөгдсөн, авах үйлчилгээний хөлс нь харьцангуй багаар тогтсон байна. 2007 онд овгийнхон Hard Rock Cafe International-ыг 965 сая долараар худалдан авчээ. Өнөөдөр тус овгийн орлого 1,5 тэрбум доллараар тоологдож байна.

 

13 болон 10 настай хоёр Ирланд хүү Дублинд галт тэрэг, уурын онгоцоор хүрээд, цаашаа Хитроу руу гал тэргээр, цаашлаад Нью-Йорк хүртэл онгоцоор нисжээ – энэ урт замыг тэд хэнд ч анзаарагдахгүй туулсан юм

boredpanda.com

 

Дуунаас хурдан иргэний агаарын тээврийн Конкорд онгоц сyмнаас хурдан нисдэг байлаа. Жишээ нь, Лондонгоос орой гараад Нью-Йорк нислээ гэж бодоход 2300 км/ц хурдлах онгоцонд суусан зорчигчид Нар дахин мандлаа л гэж ойлгогдохоор хурдалдаг байв

boredpanda.com

 

Их пирамидын 2,5 тонн жинтэй блокыг гаргаж авахын тулд 4 хүн дөрвөн өдөр ажиллажээ. Тэд эртний Египетийн чулуу олдворлох газраас олдсон багаж хэрэглэж туршилт хийжээ

boredpanda.com

 

Нар манай нарны аймгийн 99,86% массыг эзэлдэг

boredpanda.com

 

Прометий – маш ховор радио идэвхт химийн элемент. Дэлхийн цємд ойролцоогоор ердөө 500-600 грамм прометий л бий

boredpanda.com

 

“Pretty Woman” киноны төгсгөл уг нь өөр байж. Жулия Робертсыг бохир зaваан гудамжинд зогсож байхад нь Ричард Гир өөрийн лимузиныхаа цонхноос 3000 доллар шидэж өгч дуусна.

boredpanda.com

 

Титан (Санчирын дагуул) – Нарны аймагт хамгийн хүнд агаар мандалтай цорын ганц дагуул, мөн цорын ганц биет (Дэлхийг эс тооцвол), уг дагуул дээр нуур, гол болон далай зэрэгтэй адилтгах шингэн олджээ

boredpanda.com

 

Кипр Ойрх Дорнодод анхны эгэл бөөм хурдасгагчийг хийхээр төлөвлөж байжээ. Гэхдээ тус улсын яамдын сайд нар уг байгууламжийг барих мөнгөө “Дэлхийн мисс” зохион байгуулахад зарцуулсан байна

boredpanda.com

 

Procter & Gamble олон жилийн турш Pringles нь төмсний чипс биш гэдгийг батлах гэж хичээжээ. Даанч Их Британийн Дээд шүүх Procter & Gamble-ийг 160 сая долларын татвар төлүүлэхийн тулд төмснийх гэж үзжээ

boredpanda.com

 

ЗХУ одоо ч гэсэн бөхийн төрлөөр олимпын хамгийн их алтан медальтай улс хэвээр байна

boredpanda.com

 

“SpongeBob SquarePants” хүүхэлдэйн кинонд гардаг Крабсбургер уг нь цагаан хоолтных байжээ. Уг хүүхэлдэйн киноны зохиогч Стивен Хилленбёрг өөрийнхөө зохиосон бургерт ямар ч мах байхгүй гэдгийг нэгэнт мэдэгдсэн билээ

boredpanda.com

 

“Колумб” сансрын хөлөг онгоц 2003 онд хөөрөхөд багийн гишүүд онгоц эвдэрхий байсныг мэдэж байжээ. Тэд 40 секундийн дараа үxнэ гэдгээ ч ойлгосон байв

boredpanda.com
16
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *