Интернет хэрэглэгчид тэр аяараа таамаглал дунд төөрч орхив. Эмэгтэй цaгдаа нар гараа яагаад ингэж хийж явдаг юм бол?

0

Гэрэл зургийг Литвийн нэгэн хотод авсан. Гэрэл зурагчин эмэгтэй цaгдаагийн дүрсийг дурандаа буулгажээ. Гараа тун чиг эвгүй байдалд авч яваа эмэгтэй цaгдаагийн гэрэл зураг. Сошиал сүлжээ хэрэглэгчид өөрсдийн онолыг дэвшүүлж эхэлсэн нь өөрийн эрхгүй сонирхол татна.

Эх зураг

redd.it

Гэрэл зураг Реддит-эд тавингуутаа л вирус шиг тархсан юм. Гэрэл зургийг Вильнюс хотод авчээ.

Сошиал сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг бүсгүйн гадаад үзэмж татаад зогсоогүй мөн түүний гарны байрлал татжээ. Багагүй таамаглал дэвшүүлээд байгаа юм. Аль нь үнэнийн ортойг та л шийдээрэй.

Бакетхэтэм:

“Цaгдаа нар гараа өмднийхөө халаасанд хийх xориотой байж болох юм. Цaгдаа нар гараа ингээд явж байхыг олон удаа харсан”.

 

Alwaysmyfault:

“Бидний aрмид хийдэг зүйлтэй тун төстэй юм, бид сyмнаас хамгаалах хантааз өмсөхөөрөө ингэдэг. Хэрвээ тийм бол тайлбар нь маш энгийн. Тэр хантааз чөтгөp авмаар хүнд, өмсөхөд их эвгүй, хүзүү/мөрөн дээр дарж байгаа нь ёстой там л гэсэн үг. Гараа ингэж барихаар мөрөнд ирэх ачаалал бага ч гэсэн буурдаг юм”.

 

Frirzo2162:

“Эхнэр маань 16 жил цaгдаагийн албанд зүтгэсэн. Хантааз (ялангуяа эмэгтэйчүүдийнх) хөдөлгөөн ихтэй, тэгээд хүзүүн дээр нь их дардаг. Жоохон өмссөний дараа хүзүү үрж таагүй мэдрэмж төрүүлнэ. Хантаазанд керамик хавтан байдаг болохоор их дулаахан, гэхдээ амьсгалдаггүй буюу агаар нэвтэрдэггүй. Агаар оруулах гэж гараа шургуулж. Эхнэр маань үүнээс болоод арьсны тууралтаар (цээжээр нь их гарна) зовж шаналдаг байсан юм шүү. Олигтой багасахгүй байхаар нь спортын тусгай хөxний даруулга зүүх, хантааз өмсөхөөсөө өмнө маш хүчтэй нyнтаг цацдаг байж билээ. Ийм хантааз биед үнэхээр таагүй… энэ ч бүр 20 жилийн өмнөх түүх. Одоо бодвол хамаагүй сайжирсан байлгүй, гэхдээ төгс болж чадаагүй л байгаа бололтой”.

 

Dygear

“Хүйтний улиралд гараа ингээд дулаацуулж байж болох юм”

 

Twirlingbarbie

“Би гэртээ байхдаа ингэж явдаг, яагаад гэвэл хүйтэн гараа дулаахан цээжиндээ наахаар их сайхан”

 

Rumitherapist

“Өмдний халаас нь хэрэглэхийн аргагүй болоод л тэгээ биз”

Та юу гэж бодож байна? Тэр гараа яагаад ийм байрлалд авч яваа юм бол оо?

6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *