“Тэд намайг хэтэрхий царай муутай гэж хэлсэн”: Цахим сүлжээгээр ирж буй хүмүүсийн доpомжлол, шүүмжлэлийг үл тоон селфи зургаа нийтэлсээр байсан тэрээр өдгөө Нью-Йоркийн загварын долоо хоногт загвар өмсөгч хийж байна

0
0
18,618

“Өсвөр насны охин байхад минь хүмүүс намайг хэзээ ч загвар өмсөгч болж чадахгүй гэдэг байлаа. Учир нь би хөгжлийн бэрхшээлтэй байсан юм” хэмээн өгүүлсэн Мелисса Блейк өдгөө өөрийн хүүхэд насны хүсэл мөрөөдлийг биелүүлж, Нью-Йоркийн загварын долоо хоногт загвар өмсөгч хийж байгаа ажээ.

Загварын сэтгүүлүүд дээрээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэр өөрөө ч харж байгаагүй.

© melissablake81 / Instagram

Өдгөө 40 настай Мелисса бүсгүй төрөлхийн Фримен Шелдонийн хам шинж өвчтэй мэндэлжээ. Фримен Шелдонийн хам шинж өвчин нь удамшлын шинж чанартай яс болон булчингийн эмгэг бөгөөд өвчнийхөө улмаас Мелиссагийн хувьд 26 мэс ажилбарт орж байсан аж. Түүний эцэг эх нь охиндоо хөгжлийн бэрхшээлтэй гэж бусдад тодорхойлогдож амьдрахгүйн төлөө зүтгэ гэсэн сургааль амьдралд нь маш их нөлөө үзүүлсэн гэдгийг тэрээр дурджээ.

© melissablake81 / Instagram

 

© melissablake81 / Instagram

Тэрээр өөрийгөө, “Би бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүн хоорондын харилцаа, поп соёлын талаар бичдэг нийтлэлч. Би бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ажилладаг идэвхтэн, үгээр наадах туйлын дуртай нэгэн” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр, “The New York Times, Glamour, Cosmopolitan, ELLE” зэрэг олон алдартай сэтгүүлүүдэд нийтлэл бичиж байсан ба хувийн блог ч хөтөлдөг ажээ.

© melissablake81 / Instagram

 

© melissablake81 / Instagram

“Би ээж, эгч хоёртоо хамгаас хайртай. Миний л хувьд манай хоёр муур бол энэ хорвоо дээрх хамгийн сайн муурнууд. Өдөр бүрийг гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрүүлж байгаагаас илүү дээр зүйл гэж үгүй. Иймээс л би энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай нэгэн” хэмээн тэрээр ярьжээ.

 

Хүмүүс түүнийг үгүйсгэж, шүүмжилж байсан ч тэрээр өөрийн мөрөөдлийн эзэн нь болж чадсан.

© melissablake / Twitter

Твиттер сүлжээгээр түүнийг шүүмжилж, царай төрхөөр нь доpомжилсон явдлууд их гарч байсан ч тэрээр тэднийг үл тоон өөрийн зургаа нийтэлсээр байсан гэнэ. Энэ бүхний эцэст түүний зургууд цахим сүлжээнд маш их хандалт авч чадсанаар тэрээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч, Нью-Йоркийн загварын долоо хоногийн тайзан дээр “Runway for Dreams” төслийг төлөөлөн гарчээ.

© melissablake81 / Instagram

 

© melissablake81 / Instagram

 

© melissablake81 / Instagram

Нью-Йоркийн загварын долоо хоногт тэрээр Tommy Hilfiger, Zappos Adaptive болон Target зэрэг алдартай брендүүдийн нүүр царай болсон хүмүүсийн хамтаар энэхүү хувцсыг өмсөн олны өмнө гарчээ. Тус үйл ажиллагааны үеэр цахим загварын тайзаар дамжуулан 25 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг урьж, өөрийн амьдралын түүхийг хуваалцаж, загварын ертөнц тэдэнд ч бас хамааралтай гэдгийг дэлхий нийтэд харуулах зорилготой байжээ.

© melissablake81 / Instagram

 

© melissablake81 / Instagram

 

© melissablake81 / Instagram

 

Мелисса дэлхийн нийтэд…

© melissablake81 / Instagram

Хэрэв түүнд дэлхийн нийтэд үгээ хэлэх 10 хором олдвол тэрээр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг сонсож, биднийг нийгмээс гадуур авч үздэг үзлээ орхих цаг болсон” хэмээн сануулах байсан гэжээ.

© melissablake81 / Instagram

 

© melissablake81 / Instagram

 

© melissablake81 / Instagram

Түүнчлэн тэрбээр 18 настай өөртөө хандаж үг хэлэх боломж олдсон бол, “Чамд өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүндлэх өдөр ирнэ. Чи бас их сайн нийтлэлч болно. Бүх зүйл сайхан болох болно” гэж хэлэх байсан хэмээжээ.

Цахим сүлжээгээр олон шүүмжлэл авч байсан ч шантралгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн энэ түүхээс та юуг ухаарсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

24
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.