Хамгийн азгүй, таагүй мөчтэй нүүр тулгарсан хүмүүсийн 16 гэрэл зураг. Гэхдээ тэднийг маш их сошиал хэрэглэгчид сэтгэл санаагаар дэмжсэн юм

0

Аливаа тохиолдол муу ч зүйл байж болно, сайн ч зүйл байж болно. Хамгийн гол нь хүн яаж хүлээж авахаас л сайн, муу нь тодорхойлогдоно. Та эдгээр гэрэл зургуудыг үзээд өөрийн дүгнэлтээ хийгээрэй, хөндлөнгөөс харахад хавьгүй амар байдгийг мартаж болохгүй. Дараа нь гэрэл зураг дээр гарсан хүний оронд өөрийгөө тавиад үз, тэр хүн юу мэдэрснийг төсөөлөөрэй. Таныг юу гэж хэлэх нь бидэнд маш сонирхолтой байна.

Өнөөдрийн нийтлэлийн баатрууд маань өөрийгөө сошиал сүлжээнээс хараад бага ч болов сэтгэл нь тайвширсан байх гэж найдаж байна. Яагаад гэвэл олон хүн тэднийг сэтгэл санаагаар дэмжсэн сэтгэгдэл үлдээжээ. Та ч гэсэн бусдын адил сэтгэгдэл үлдээж болно шүү дээ, холбогдох хүн нь унших ч юм билүү, хэн мэдлээ.

Өмднийхөө цахилгааныг татаж байхдаа анхаарал болгоомжтой байх ёстой юм байна шүү. Тэгэхгүй бол ийм л болно

Бариу өмдний цахилгаан татах – амаргүй ажлуудын нэг. Энэ ч бас яг л ийм тохиолдол: бариу урт банзлын цахилгааныг хүчтэй татсан нь алдаа болжээ. Гэдэсний арьсаа юу ч үгүй ураад авч.

 

Жесси Найт бол Их Британийн тамирчин. Саадтай гүйлтийн эхэнд түүнийг аз ивээсэнгүй. Токиогийн олимпын наадмын үеэр эхний саадыг даанч давж чадаагүй юм

Тамирчин бүсгүй үсрэлт хүртэлх алхалтаа буруу тооцоолсон бололтой. Энэ алдаанаас болоод унасан хэрэг.

 

Өглөө босоод цонхоороо хэн ч ийм дүр зураг харахыг хүсэхгүй, хүсэх ч юм биш

Яаж ийм зүйл болсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна.

 

Машинаас бууж байхдаа гэнэт ухаан алдаж унасны дараа үлдсэн үр дагавар

Залуу 4 цаг машинд байжээ, жолоо бариагүй – нас нь болоогүй юм.

 

Xулгайч комиссийн дэлгүүрээс 20 доллараар худалдаж авсан чихэвчийг xулгайлахын тулд 400 доллараар солиулах машины шилийг хага цоxижээ

Сонсоход үнэхээр гомдмоор, хийжүүлсэн ундааны төлөө машины цонх хагалсан тохиолдол ч бас бий. Хүмүүсийн юманд хандах хандлага ийм л өөр байна. Машинд хүний нүдэнд ил харагдах газар эд зүйлсээ битгий үлдээж бай гэдэг ийм л учиртай.

 

12,000 долларын үнэтэй тaриа соруулсан тaриур газар унахыг одоо юу гэх вэ? Эсвэл зүү нь хугарсан

Гэрэл зураг авсан хүний хэлснээр бол тaриурт Стeлара гэдэг нэртэй тариа байгаа ажээ. Кроны өвчнийг эмчлэх тариа. Тариа нь өвчтөндөө хүрсэн л гэж найдаж байна.

 

Өдрийн цайгаа идэхээр нээтэл түүхий тахианы цээж мах харсан түүний сэтгэлийг та төсөөл дөө?

Аз таарвал махаа болгох газар олох байх, гэхдээ бэлэн хоол аваад идсэн нь шулуухан юм даа.

 

350 фунтын үнэтэй компьютерын дэлгэц – дотор нь жижиг хорхой ороод үxжээ

Компьютероо асаахаар дэлгэц дээр ийм зүйл байгаад байвал ямар санагдах уу? Үнийг нь та бодоод үз л дээ.

 

Гүйх гээд пүүзээ гаргаж ирлээ – бүр шив шинэ пүүз шүү

Гутлыг өмсөж үзэлгүй, хайрцгийг нь ч шалгалгүй авчихсан юм. Бүсгүй өөрийнхөө таарах хэмжээг сайн мэдэж байсан, тэгээд тэр өдөр оймсгүй гарсан байжээ.

 

Саравчтай малгайтай өдөржингөө гадаа ажилласны дараа

Залуу саравчтай малгайтай байсан нь яамай даа, бас буруу харуулаад өмсөөгүй нь аз.

 

Австралийн хаа нэгтээ хэсэг хүмүүс салхинд гарч чадсангүй

Агаарт хөвөх агаарын бөмбөлөг гэж бодож байгаа бол андуурч байна. Саяхан газар байсан майхнуудыг хуй салхи хамаад аваад явж, хамаг төлөвлөгөө нураагаад хаячих юм.

 

Шүүрийг зориулалтаар нь ашиглалгүй удаж дээ, ямар сайндаа л шувуу үүрээ засаад өндөг гаргаж амжсан байна

Гэрэл зургийг дарсан хүний хэлснээр байшин руу нь шувуу нисэж ороод байгааг харжээ. Байшингийн аль нэг буланд шувуу үүрлэж дээ гэж эхлээд бодсон байна. Харин шувууны сонголт тэс өөр газар байж таарчээ, тэр байшингийн буланд хатаахаар орхисон шүүрийг тухтай гэж бодсон бололтой. Одоо гэрээ өөр юмаар л цэвэрлэхээс, ямартай ч бялзуухайнууд үүрээ орхин нистэл.

 

Далайн эрэг рүү өсгөгчгүй явж таарлаа – гэрт цэнэглэж байтал гэнэт дэлбэpсэн

Хажууд нь хүн байгаагүй нь аз.

 

Усан үзмийг харсан нь сайн хэрэг

“Хар бэлэвсэн” төрлийн аалз – аманд орвол үнэхээр тааламжгүй санагдана. Бас эндээ үржихээр шийджээ.

 

Өрөөний цонхоор харагдах байдал. Буудлын ажилтнуудын хэлснээр гол руу харсан цонх нь гэнэ.

Дараа нь өрөөг минь сольж өгсөн, тэд үүнийгээ хошигнож тайлбарлаад. Хоёр дахь хувилбар нь үнэхээр сэтгэлд нийцсэн, баярлалаа.

Уншигч таныг хамгийн таагүй болгосон зураг аль нь байсан бэ? Та ийм явдлуудтай учирч байв уу?

27
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *