Гэрэл зураг дээр гоё гарахад туслах 10 бяцхан заль. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал та илүү загварлаг бас үзэсгэлэнтэй гарах болно

0

Авахуулсан гэрэл зураг нь хүссэнээр гарсангүй гэж бид байнга л гомдоллож байдаг. Гэрэл зураг дээр байгаагаасаа тарган гарна эсвэл хөл, гар нь илүү том харагдана, нүдний доогуур харлаж хөxөрсөн байх нь ч энүүхэнд. Хэн нэгэн өөрийгөө гэрэл зураг дээр ер гоё гарахгүй юм гэж голно, харин нөгөө нь ашигласан шүүлтүүрээ буруутган суудаг.

Бид мэргэжлийн гэрэл зурагчин Алексей Серов-той ярилцаж загварын ертөнцийн мэдлэггүй ч гэлээ гэрэл зураг дээр саарал хулгана шиг биш харин од шиг харагдахын тулд юу анхаарах ёстой талаар тодруулсан юм.

Хамраа гэрлийн зүг харуулна

Гэрэл – гэрэл зурганд хамгийн их чухал зүйлүүдийн нэг байх гэж бодож байна. Том хэмжээтэй зүйлийг жижигхэн харагдуулах чадалтай эсвэл хэлбэр дүрсийг ч өөрчилнө. Хамрын үрчлээ болон нүдэн доорх хар толбыг гэрэл зураг дээр гаргахыг хүсэхгүй байгаа бол хамраа гэрлийн эх үүсвэр рүү чиглүүлээрэй.

 

Амьсгалаа түгжих хэрэггүй

Камер хиймэл төрх, мөн хэт их хичээж буйг бодитоор баримтжуулан үлдээдэг. Гэрэл зураг дарах үеэр хүн амьсгалаа барьсан бол энэ нь хүний нүүр царай, бие галбирт шууд нөлөөлнө. Эв хавгүй бие хаатай юм шиг л гарна шүү.

 

Нугалж болох болгоноо нугал

Хачирхалтай сонсогдож магадгүй л юм, гэхдээ бүх үе мөчөө, тийм ээ, биеийн бүх үе мөчийг нугалахыг хичээ: мөр, гарын шуу, гуя, өвдөг, бэлхүүс. Анхны удаа хийхэд амаргүй.

Илүү өөрөөрөө харагдахын тулд хөдөлж эсвэл бүжиглэж болох юм. Хүн өөртөө эвгүй мэдрэмж мэдэрвэл яаж ч хичээсэн сайхан гэрэл зураг гарахгүй.

 

Гараараа битгий тул

Бүсгүй хүн нэг эсвэл хоёр гараараа тулсан байрлал үгээр л сайхан илэрхийлэгдэж төсөөлөгдөх байх. Хүн гараараа тулахаар хүссэн хүсээгүй байгаагаасаа том болж харагддаг. Тэгээд гарын алга нь улам палбийж харагдана. Гараараа тулахгүй гээд хэвлий, нурууны булчинд ачааллыг өгөхөөр юманд баригдсан юм шиг гарах гээд байдаг. Тиймээс гараа өвдөг дээрээ тавиад суувал хамаагүй амар амгалан дүрийг бий болгоно.

 

Гараараа шанаагаа бүү тул

Атгасан гараараа шанаагаа тулахаар аварга том гартай харагдахын зэрэгцээ хацрын арьс үрчийж настай харагдуулдаг. Хэрвээ гараа зурган дээр гаргамаар байгаа бол хацар, эрүүндээ гарын хурууг хөнгөхөн хүргээрэй. Хурууг нугалах хэрэггүй, шулуунаар нь барина.

 

Гараа үсэнд хүргэх хэрэггүй

Энэ байрлал мэргэжлийн загвар өмсөгчдөд хүртэл амаргүй байдаг юм. Гүйцэтгэхэд амаргүй, тэгээд ч гэрэл зураг нь “тэн.эгдүү” болдог. Хэрвээ гар нь өөгүй л биш бол бүх дутагдлууд нь нүдэн дээр ил харагдаад эхэлдэг талтай.

Үүний оронд гараа таазан дээрээ тавьсан нь дээр. Энэ тохиолдолд илүү загварлаг бас эмх цэгцтэй гарна.

 

Гараа халаасандаа нуух хэрэггүй, мөн гарын хурууг нугалахгүй

Биеийн бүх л хэсэг харагдаж байвал гэрэл зураг төгс болдог. Өөрөөр хэлбэл гараа нурууны ард нуух хэрэггүй, хөлөө хавчих эсвэл гарыг халаасанд шургуулахаас татгалзаарай. Эрхий хуруугаа далд хийж болно гэхдээ бусад хуруунууд нь гуян дээр чөлөөтэй харагдахаар тавина.

 

Толгойгоо эргүүлж байгаа бол хүзүүгээ үсээр эсвэл алчуураар нуугаарай

Эмэгтэй хүн мөрөө давуулж харахад эмэгтэйлэг бас гоёмсог харагддаг. Гэхдээ ганц дутагдалтай – хүзүүн дээр үрчлээ гарна. Тэр үрчлээг үс эсвэл хүзүүний алчуураар нуух боломжтой юм.

 

Дуран руу эгц харахаас зaйлсхий

Дуран руу шууд эгц харж хэрэггүй. Хэтэрхий эрээ цээpгүй харагдана. Гэрэл зурагчны толгойноос дээхэн баруун цэг дээр хараагаа тогтоохыг хичээгээрэй.

 

Өөрөөрөө тайван бай

Өөрөөрөө байгаа тохиолдолд л сайхан зураг гарна. Чин сэтгэлээсээ инээмсэглэсэн, хиймэл бус баяр хөөр – өөрийн эрхгүй сэтгэлд дулаан санагдах зураг үлдээнэ. Зураг авалт – нухацтай ажил гэхдээ хааяа ч гэсэн анхаарлаа өөр зүйлд хандуулж зугаацаж болно.

Гэрэл зураг дээр гарсан та өөртөө таалагддаг уу? Та гэрэл зураг дээр гоё гарах ямар нэгэн арга заль мэддэг юм биш биз?

6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *