Испаний хувцасны брэнд “Come in underwear, leave dressed” гэсэн уриагаар өвлийн худалдаагаа эхэлжээ

0

Испаний хувцасны брэнд

Испаний Desigual хэмээх гадуур хувцасны брэнд бол 26 жилийн түүхтэй брэнд бөгөөд дэлхийн 48 улс оронд өөрийн нэрийн дэлгүүрүүдтэй томоохон компани юм. Тус брэнд энэ өвлийн хамгийн эхний худалдаагаа Amsterdam, Lisbon зэрэг хотуудад “Come in underwear, leave dressed” гэсэн уриатайгаар 2010 оны 12-р сарын 28-ны өдөр эхэлсэн байна. 2009 оны орлого нь гэхэд 275 сая еврогоор тоологдсон энэхүү брэнд өвлийн худалдаанд нь оролцохоор ирэгсдийг дотуур хувцаснаас өөр хувцасгүйгээр сонгогдсон дэлгүүрүүд дээр хүрэлцэн ирэхийг хүссэн ба зөвхөн дотуур хувцастайгаа ирсэн хамгийн эхний зуун худалдан авагч ямар ч үнэ төлбөргүйгээр бүрэн хувцаслаад гарсан байна. Зоригтой мөн азтай тэрхүү зуун худалдан авагчдад дэлгүүрүүд бүтэн нэг цагийн турш үйлчилжээ. “Come in underwear, leave dressed” гэсэн уриа бүхий энэхүү гайхалтай худалдаа Barcelona, Madrid, San Sebastian, Marbella, New York хотуудад энэ 1-р сард мөн болж, эхний зууд багтаж чадсан худалдан авагч бүр нэг ч цент төлөхгүйгээр толгойноосоо хөлөө хүртэл бүрэн хувцаслаад гарсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/01/10 at 13:00

    wow laitai manai mgl-d neg iimerhuu yum boldoggui yum bhdaa :-x :-x :-x :-x

  2. turuu_designer

    2011/01/10 at 13:33

    whaahahahah

  3. carcass_26

    2011/01/10 at 14:04

    en odoo yu be lashdan

  4. Enhuush_1020

    2011/01/10 at 15:22

    LOL :-)

  5. doogii0118

    2011/01/10 at 15:26

    dawharlaj dawharlaj garna da

  6. svheeee

    2011/01/10 at 16:45

    vnen teneg naasan

  7. bathishi_g

    2011/01/10 at 18:38

    Mongold bolvol goy l yum bn………………..HEHE
    Yadgiin uurtuu itgeltei kkkkkkkkkkk

  8. gamez

    2011/01/14 at 12:13

    I wana be there!

  9. Tzar

    2011/01/28 at 18:19

    dajguuu shuu 1 iim yumand orox yumsan

  10. FX_Satan

    2011/02/26 at 00:20

    yasan tom gubstei huuhnuud we :O

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *