Германчуудаас үлгэр жишээ авах ёстой 8 зүйл. Тэдний хөгжил дэвшил үүнтэй холбоотой!

2

Хэрэв та Германд анх удаагаа очих юм бол “Пөөх! Үнэхээр гайхалтай юм аа!” гэж шууд хэлэх болно. Германчууд ард иргэдийнхээ аж амьдралыг илүү тав тухтай, аюулгүй байхад гол анхаарлаа хандуулдаг ажээ. Энэхүү мэдээг уншиж дууссаныхаа дараа таныг эргэлзэх зүйлгүй Германд очиж үзэхийг хүснэ гэдэгт итгэлтэй байна.

Германчуудын хувьд энгийн зүйлс байж болох ч бусад улс орнуудын тэднээс үлгэр жишээ авах ёстой 8 чухал зүйлийг хүргэе!

Зогсоол

Эмэгтэй жолооч нарт зориулсан зогсоолын талбай. Дүрэм журмын хувьд эдгээр зогсоолууд нь илүү амар хялбар газар байрладаг байна. Энэ нь эмэгтэй жолооч нарын хувьд газар доорх зогсоол дээр гэмт халдлагад ихэвчлэн өртдөгтэй холбоотой бөгөөд үүнээс сэргийлсэн явдал юм. Эмэгтэй жолооч нарт зориулсан зогсоолууд зогсоолоос гарах талбайтай ойр байдаг аж.

 

Унадаг дугуйгаар зорчигчид

Герман бол унадаг дугуйгаар зорчигчдын өлгий нутаг юм. Хаа сайгүй унадаг дугуй унасан хүмүүсийг олж харна. Нийт Германчуудын 96% нь хувьдаа унадаг дугуйтай гээд бод доо? Иймээс Германд машинаасаа буух үедээ унадаг дугуйтай зорчигч явж буй эсэхийг байнга шалгах ёстой байдаг байна.

Түүнчлэн унадаг дугуйн замаар явахыг хориглоно. Эс бөгөөс унадаг дугуйчид тань руу сигналдах болно.

 

Супермаркет

Хамгийн түрүүнд таныг гайхшруулах зүйл бол бараануудын бүх үнэ нэг кг, 100 гр болон нэг литрээр үнэлэгдсэн байхыг олж харах явдал юм. Та ерөнхий үнийн цэсээс 1 кг /100 гр эсвэл 1 литр/ бараа хэдэн төгрөгийн үнэтэй болохыг мэдэх боломжтой. Энэ нь хэрэглэгчдэд хамгийн боломжийн үнэтэй барааг харьцуулж, зөв сонголт хийхэд нь ихээхэн тус хүргэдэг байна.

Та нэг шил ус авахдаа үнийг нь сайтар анхаарах хэрэгтэй: Шилний үнэ усны үнээс тусдаа байна. Харин та дараа нь шилийг супермаркетад эргүүлэн өгч, шилний мөнгөө буцааж авах боломжтой.

Шилний үнэ хэдэн төгрөг болохыг талон дээрээс харсан ч болно.

Дүрэм журмын дагуу бүх дэлгүүрүүд оройн 20:00 цагт үүд хаалгаа барих бөгөөд зарим дэлгүүрүүдийн хувьд арай эрт буюу 19:00 цагт хаадаг байна. Дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг зохицуулдаг маш онцгой хууль дүрэм Германд хэрэгждэг. Хэрэв та Германд очиж дэлгүүр хэсэхээр шийдсэн бол цагийн хуваарийг нь мэдээд авахад илүүдэхгүй.

 

Нохойнууд

Та Германд нохой хөтөлсөн хүмүүсийг олон харах болно: Зоогийн газар, кафе, цэцэрлэгт хүрээлэн болон төв талбай.

Мөн та аль ч дүүргийн бүх гудамжинд нохойн хогийн савтай тааралдана. Эдгээр хогийн саванд хог хаяхдаа гараараа хүрч болохгүйг анхааруулдаг байна.

 

Ариун цэврийн газрууд

Олон газруудад энэ төрлийн бие засах газрууд бий. Эдгээр газруудад бие засах нь үнэгүй бөгөөд та олон нийтийн ариун цэврийн газрын төлбөр болох 0.75 еврог халаасандаа хэвээр үлдээх боломжтой. Гэвч эдгээр газрууд зөвхөн эрчүүдэд зориулсан гэдгийг санах хэрэгтэй.

Эцэг эхчүүдэд зориулсан газар бий: хүүхдээ суулгаж байгаад үнэгүй живхийг нь солих боломжтой. Энэ төрлийн газрууд бүх олон нийтийн ариун цэврийн газарт байдаг аж.

Герман дахь олон нийтийн ариун цэврийн өрөөнүүдэд эрэгтэй, эмэгтэй гэсэн тэмдэглэгээ биш, олны танил эрхмүүдийн зургийг тавьсан байдаг нь ихээхэн өвөрмөц шийдэл гэж хэлж болно.

Зарим ариун цэврийн газрууд нь урлагийн бүтээл гэлтэй харагдана.

 

Улаан хуудас

Аршкартэ /арш гэж Германаар өгзөг гэсэн үг/ гэдгийг өгзөг хуудас гэж орчуулж болно. Анх энэ үг телевизээр зөвхөн хар цагаан өнгө гардаг байх үед хэрэглэгддэг байжээ. Ямар өнгийн хуудсыг зөрчил гаргасан тоглогчдод харуулж байгааг телевиз үзэж байгаа үзэгчид ялгаж чаддаггүй байсан учир шүүгчийг аль халааснаасаа карт гаргаж байгаагаас хамаарч ингэж нэрлэх болсон байна. Тухайлбал, шүүгч энгэрийнхээ халааснаас карт гаргаж байвал шар хуудас. Харин шортныхоо арын халааснаас хуудас гаргаж байвал улаан хуудас гэж үздэг байжээ. Гэвч өнөөдөр энэ үг төдийлөн ашиглагдахаа больсон байна.

 

Саунууд

Германд эрэгтэй болон эмэгтэй хүмүүс цуг саунд орж сууж болдог бөгөөд ингэхдээ усны хувцас өмсөхийг хориглодог гэнэ. Алчуурыг зөвхөн эрүүл ахуйгаа хамгаалах үүднээс хэрэглэнэ. Хэдий тийм ч тус тусдаа орж болох өрөөнүүд ч гэсэн байдаг аж.

 

Герман хошин шог

Хүмүүсийн хэлж буйгаар Германд хошигнох явдал тийм ч таатай санагдуулдаггүй байна.

 

Бонус:

Октоборфест – дэлхий дээрх хамгийн том, алдартай, уламжлалт шар айрагны баяр юм. Ихэнх хүмүүс энэ баярыг 9-р сард болдгийг тэр бүр мэддэггүй. Иймд та Герман явах гэж байгаа бол эртхэн очихыг бодоорой.

Та урьд өмнө нь Германд очиж үзэж байсан уу? Юу таныг хамгийн их гайхшруулж чадсан бэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

34
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2018/08/18 at 21:19

    Burentugs Chuluunbat

  2. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2018/08/18 at 21:19

    Burentugs Chuluunbat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *