Чихнийхээ дараах цэгүүдийг чимхэж бие эрхтнээ эрүүлжүүлээрэй

1

Хүний бие эрхтэн гайхалтай бүтэцтэй. Та өөрийнхөө бие махбодийг дуусашгүй эрч хүчний запастай гэдгийг сонсож л байсан байх. Энэ запасыг бид суллах хэрэгтэй. Өнөөдөр бид рефлексологи гэх эрч хүчийг удирдах чадварын тухай ярьцгаана. Хэдэн мянган жилийн тэртээ Хятадад анх үүсжээ.

Танд хавчаар болон өөрийн тань чих хэрэгтэй. Яагаад чухам чих гэж? Чих хүний бие эрхтнийг бүхэлд нь багтаадаг: мэдрэлийн маш олон цэг байрлана. Чих бүрт 6 цэг – цэг болгон тодорхой эрхтэнтэй нийлсэн. Энэ цэгийг чимхсэнээр уг эрхтнийг эрч хүчээр сэлбэж эрүүлжүүлэх ажээ.

1. Чихний дээд хэсэг нуруу, мөртэй шууд холбоотой. Энэ цэг дээр өдөрт минут орчим дарахад нуруу, мөрний ачааллыг багасгана. Суугаа ажилтай хүмүүст илүү тохиромжтой.

2. Чихний дээд тойрог нь дотоод эрхтэнтэй холбогдоно. Дотоод эрхтнээр таагүй мэдрэмж төрөх, ядрах зэрэг мэдрэмж төрвөл энэ хэсэгт чимхээрэй. 20 секундын дараа бие тавирна (ядарч байгаагийн шалтгааныг эмчид үзүүлж тодорхойлно).

3. Чихний дунд хэсэг үе мөчтэй холбоотой. Үе мөчөөр өвдөөд байвал чихний энэ хэсэг дээр чимхэнэ.

4. Чихний дунд хэсгийн доогуур дарснаар хоолойн өвчнийг намдааж хамрын амьсгалыг чөлөөлж өгнө.

5. Чихний гэдэсний дээд хэсгээр чимхэхэд хоол боловсруулах эрхтний өвчнийг намдаана.

6. Чихний гэдэс нь толгой, зүрхтэй холбоотой. Зүрхний эрүүл мэндийг хангах, толгойн өвчнийг дарахын тулд чихний гэдсийг чимхээрэй.

16
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enhtuya Tserennadmid

    Enhtuya Tserennadmid

    2017/09/01 at 09:13

    Chihend buh erhtenii tceg baidag gesen uunii zurag bgaa hun baival tuslana uu bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *