2017 онд нээлтээ хийж үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг 10 кино

0

Киноноос ойлгож ухаарах зүйлс зөндөө. Хэдий дайн байлдаан, үхэл хагацалтай кино байсан ч тухайн киног үзсэн хүн амьд явахын сайхныг эсвэл энх тайван байдлыг цогцлоохыг хүсэж болно. Магадгүй үүнд л кино урлагийн сайхан нь оршдог байх. Сайхан кино үзсэний дараа сэтгэл “өег” байдгийг та бид мэдэх билээ. Тэгвэл уг мэдрэмжийг танд төрүүлж чадах 2017 оны шилдэг 10 киног танилцуулъя. Хэрэв та эдгээр шилдэг кинонуудыг үзэж амжаагүй бол Юнивишнийн “Бэлэгтэй авдар” цэснээс бүгдийг нь үзээрэй. Үзэх үзэхдээ бэлэгтэй авдраа нээж хөргөгч, зурагт, угаалгын машин зэрэг 40 гаруй цахилгаан хэрэгсэл болон бусад 5000 гаруй бэлгийн эзэн болох боломжтой болжээ.

Kong: Skull Island

Tom Hiddleston аварга сармагчны эсрэг! King Kong-ын түүхээс сэдэвлэсэн уг адал явдалт кино нь Америкийн усан цэргүүд, Виетнамчуудаас бүрдэх судалгааны баг аварга мангасууд амьдардаг нууцлаг арал дээр очиж байгаагаар эхэлдэг бөгөөд киноны үйл явдал 1970 онд болж буй мэтээр бүтээгдсэн байдаг. Түүнчлэн Brie Larson, Samuel L Jackson, John Goodman гэх зэрэг алдартай жүжигчид дүр бүтээсэн байна.

 

Beauty and the Beast

1991 онд нээлтээ хийж байсан Жонон ба Үзэсгэлэнт гүнж хүүхэлдэйн киноны уран сайхны хэлбэр нь бөгөөд сайхан сэтгэлт гүнжийн дүрд бидний сайн мэдэх жүжигчин Emma Watson харин өөрийн шилтгээндээ амьдарч буй араатны дүрд жүжигчин Dan Stevens тоглосон байна. Киноны үйл явдал хүүхэлдэйн кинотойгоо адилхан буюу цайзад ирсэн гүнж өөрийн айдсаа даван туулж шилтгээнд байх хараагдсан ажилчид болон аймшигт мангасын сайхан чанарыг олж харж байгаагаар өрнөдөг.

 

Fast and Furious 8

16 жилийн дотор долоон цувралаа хүргээд байсан Fast and Furious кино энэ оны дөрөвдүгээр сард найм дахь цувралынхаа нээлтээ хийсэн билээ. Сонирхуулахад уг кино 250 сая ам.доллараар бүтсэн бөгөөд хамгийн өндөр өртгөөр бүтээгдсэн киноны жагсаалтад одоогийн байдлаар 7-т бичигдэж байгаа гэнэ. Киноны үйл явдлын хувьд, багийн гишүүд бүгд тус, тусын амьдралаар амар тайван амьдарч байх боловч тун удалгүй саадтай тулгарна. Cipher гэх нууцлаг бүсгүй гарч ирэн Dom-ыг өөрийн талдаа оруулах бөгөөд үүнийг мэдсэн багийн гишүүд багийн ахлагчаа буцаан авчрах мөн энэхүү бүсгүйг зогсоохын тулд  ахин нэгдсэнээр киноны үйл явдал цааш өрнөнө.

 

La La Land

30 сая ам.долларын өртгөөр бүтэж Дэлхий даяар нийт 445 сая гаруй ам.долларын ашиг олоод байгаа уг кино төгөлдөр хуурч  Ryan Gosling болон авьяаслаг жүжигчин Emma Stone хоёрын хайр дурлал болон тэдгээрт тулгарах бэрхшээлийг харуулдаг. 2016 онд нээлтээ хийсэн боловч одоог хүртэл шилдэг кинонуудын жагсаалтад багтсаар байна.

 

The Lego Batman Movie

Хоёрдугаар сард нээлтээ хийсэн уг 3D хүүхэлдэйн кинонд гол дүрүүдийн нэг болох Batman өөрийн дайсан Joker-ын Gotham хотыг эзлэх төлөвлөгөөг зогсоохыг хичээж буй талаар гардаг. Энэхүү кино  Warner Animation Group-ын гурав дахь хүүхэлдэйн кино, харин Lego буюу эвлүүлдэг тоглоом дээр тулгуурлан бүтээсэн хоёр дахь кино нь юм. Мөн Will Arnett, Zach Galifianakis, Michael Cera, Rosario Dawson гэх зэрэг алдартнууд дуу оруулсан ажээ.

Ghost in the Shell

Major бол өөрийн төрөлдөө анхдагч нь юм. Тэрээр Дэлхий дээрх хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг зогсоохын тулд зохиогдсон робот цэрэг юм. Киноны үйл явдал болж буй цаг үед гэмт хэрэгтнүүд энгийн хүмүүсийн бодол санааг удирдаж чаддаг болтлоо хөгжсөн байх гэнэ. Major-т тушаал өгдөг хүмүүс түүнд өөрийг нь аварсан хэмээн итгүүлэх боловч тэрээр гэмт хэрэгтнүүдтэй тулалдахаар бэлдэж байх явцдаа өөрийг аварсан бус хулгайлсан гэдгийг олж мэддэг. Ийнхүү өөрийнхөө өнгөрснийг олж мэдэхийн тулд тэрээр маш олон адал явдалтай тулгаран киноны үйл явдал цааш өрнөдөг.

 

Logan

2029 он, бидний мэдэх мутант Logan гадаад орчноос нуугдан Мексикийн ойролцоо амьдарч буйгаар уг кино эхлэх бөгөөд өөртэй нь адил чадвартай 11 настай бяцхан охинтой уулзсанаас хойш тэрээр охиныг барихыг хичээж буй муу талын хүмүүстэй тулалдан киноны үйл явдал цааш өрнөдөг. Уг кино энэ оны гуравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд шүүмжлэгч болон үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч X-Men цувралын шилдэг киноны нэгт гарцаагүй тооцогдож байгаа билээ.

 

War for the Planet of the Apes

Зураг авалт нь 2015 онд эхэлж 2017 онд албан ёсоор дууссан бөгөөд албан ёсны нээлт нь 2017 оны 7 сард тохиож байжээ. Кино нийт 150 сая ам.долларын өртгөөр бүтэж одоогоор 310 гаруй сая ам.долларын ашиг олоод байна. 20th Century Fox-ын бүтээл болох уг кино өмнөх хоёр цувралынхаа адилаар үзэгч болон шүүмжлэгч нараас тун өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд хүн төрөлхтөн болон шимпанзе нарын хоорондын Дэлхийг захирах эрх мэдлийн төлөөх тулааны талаар харуулах кино юм.

 

Wonder Woman

Wonder Woman буюу Гайхамшигт Эмэгтэй болохоосоо өмнө тэрээр тулаанд тун сайн бэлтгэгдсэн гүнж байсан бөгөөд гадаад ертөнцөд болж байгаа ноцтой зөрчил дайны талаар Америк нисгэгч түүн хэлснээр киноны гол үйл явдал өрнөх болно. Ийнхүү гүнж анх удаа өөрийн төрөлх арлаа орхин дайныг эцэс болгохын тулд эрчүүдтэй хамтран тулаанд оролцдог. Эцэст нь тэрээр өөрийн жинхэнэ хүч чадал, хувь тавилангаа ойлгон ухаардаг.

 

Guardians of the Galaxy Vol. 2

Peter Quill болон түүний багийнхан Sovereign гэх хүчирхэг бүлэгт элсэн өөрсдийн адал явдлаа эхлүүлдэг. Уг кино нь 2014 онд олон нийтийн хүртээл болж байсан Guardians of the Galaxy буюу “Огторгуйн Хамгаалагчид” киноны үргэлжлэл бөгөөд уг киноны гуравдугаар анги ч мөн хийгдээд эхэлсэн гэнэ. 200 сая ам.долларын өртгөөр бүтэж 800 сая гаруй ам.долларын ашиг олоод байгаа 2017 оны шилдэг зүй ёсоор тооцогдох кино юм.

13
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ?????

    2017/08/29 at 23:51

    goy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *