Хөхний хорт хавдрын гол шалтгаанууд

9
4
44,683

Хөхний хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулахын тулд та гол шалтгааны тухай мэддэг байх хэрэгтэй. Дараах мэдээллийг та өөрийнхөө төлөө болон найз нөхөд, хамаатнуудаа хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд заавал уншаарай.

Бидний ихэнх нь өглөөг хөлс дарагч хэрэглэж эхэлдэг бөгөөд сөрөг үр дагаврын тухай огт боддоггүй. Гэвч үүний тухай бодох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл: хөнгөн цагаан агуулсан хөлс дарагч нь хөхний хорт хавдартай болох магадлалыг нэмэгдүүлдэг аж.

Хөлс дарагч нь суганы хөлс ялгардаг нүхнүүдийг хааж хөлсийг дардаг. Гэтэл хөлс дарагчид хамгийн түгээмэл ордог найрлага бол хөнгөн цагаан юм. Хөлс дарагч биеэс хорыг гадагшлуулдаг нүхийг (суганы хэсгээс ялгардаг хөлс) хаахаас гадна шинээр хор хуримтлуулдаг (түүнд агуулагдах металл нь өөр хаашаа орох билээ).

Хөхний хорт хавдар болон хөлс дарагчийн тогтмол хэрэглээ хоорондын хамаарлын тухай сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар нэгэн дүгнэлтэд хүчээ. Хэрэв суганы үсээ авсны дараа хөлс дарагч хэрэглэдэг бол хорт хавдартай болох эрсдэл илүү ихэсдэг аж.

Улмаар хүмүүс хөлс дарагчаас илүү үнэр дарагч нь аюулгүй юм байна гэж боддог болсон юм.

Гэвч үүний дараа эрдэмтэд хөхний хавдар болон парабен хоёр нь хоорондоо холбоотой болохыг баталсан юм. Парабен бол ихэнх үнэр дарагчид агуулагддаг химийн бодис юм. Эдгээр бодис нь эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраас болж үхэж байгаа хөхний эдэд ихээр агуулагддаг аж.

Хөхний хорт хавдар үүсэхэд хөхний даруулга нөлөөлдөг үү?

Ихэнх эмч болон эрдэмтэд хатуулгатай, бариу даруулга өмсөх нь тунгалгийн булчирхайн урсгалыг саатуулж хөхний хавдар үүсэх магадлалыг ихэсгэдэг гэж үздэг. Учир нь хэт бариу даруулгаас болж таны бие организм тунгалгаар дамжиж буй хорыг гадагшлуулж чадалгүй биед хуримтлагдаж эхэлдэг. Тунгалгийн булчирхайн урсгал саатуулагдсанаар биед хорт хавдар үүсгэгч бодис хуримтлагддаг. Жишээ нь, хөлс дарагчид агуулагддаг хөнгөн цагаан.

Өнөөг хүртэл хөхний даруулга болон хөхний хорт хавдрын хамаарлын тухай нилээд олон судалгаа явагдсан ч хамгийн дэлгэрэнгүй судалгааг “Dress to kill” номын зохиолчид болох эмнэлгийн антропологич Сидней Сингер болон Сомой Гризмайер нар хийсэн юм: хөхний хорт хавдар болон хөхний даруулганы хоорондын хамаарал. 4000 бүлэг эмэгтэйг хяналтан доор судлаж хөхний даруулга өмсдөггүй эмэгтэйчүүд хөхний хорт хавдартай болох магадлал бага байдаг гэдгийг нотолжээ.

Тэдний олж мэдсэн зүйлс:

  • Хоногийн 24 цаг даруулга өмсдөг эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар тусах магадлал 4 хүний 3т нь тохиолддог.
  • Өдөрт 12 цаг даруулга өмсдөг эмэгтэйчүүдийн (унтахдаа тайлдаг бол) хөхний хорт хавдар тусах магадлал 7 хүний 1д нь тохиолддог.
  • Өдөрт 12 цагаас бага хугацаанд өмсдөг эмэгтэйчүүд энэ магадлалыг 52 хүний 1 болтол бууруулдаг.
  • Харин хөхний даруулга ховор өмсдөг эсвэл огт өмсдөггүй эмэгтэйчүүдэд хөхний хавдар тусах магадлал 168 хүний 1д нь тохиолддог аж.

Ийм байдлаар хөхний даруулгыг өдрийн 24 цаг зүүдэг болон огт зүүдэггүй эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдартай болох магадлалыг харьцуулбал 125 дахин ялгаатай байгааг олж харж болох нь. Энэ судалгаагаар хөхний даруулга нь тамхины улмаас үүсдэг хорт хавдрыг бодвол 3 дахин хүчтэй гэдгийг харуулж байна.

Хэдий энэ судалгааны үр дүнд нөлөөлж болох байсан бусад эрсдэлт хүчин зүйлийг авч үзээгүй ч бусад судалгаагаар нөлөөлдөг болох нь илэрсэн юм. Жишээ нь, японы эрдэмтдийн баг хөхний даруулга өмсөхөд мелатонины түвшин 60%-иар буурдаг болохыг тогтоожээ. Мелатонин даавар нь унтах болон сэрүүн үеийн мөчлөгтэй нягт холбоотойгоос гадна энэ даавар нь хорт хавдрын эсрэг шинж чанартай байдаг.

61
ГайхмаарГайхмаар
12
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
2
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

9 Сэтгэгдэл

  1. Purevsuren Davaadorj

    Purevsuren Davaadorj

    2017/03/02 at 15:48

    Boloroo Jagaa, Nancy Kim

  2. M.Enkhbayar

    2017/03/02 at 17:01

    Ta nar iim hudalaa yum bichihee boliochee. Ene bichij baigaa hun n yadaj fact checking hiij boldoggui yum uu. Iim hudalaa yum bichij hunii tolgoi erguuleeheesee icheech. Chi yadaj eniig unshdaa Angli hel medehuu? https://www.cancer.gov/about-cancer/causes-prevention/risk/myths/antiperspirants-fact-sheet

  3. Tsogtgerel Binderya

    Tsogtgerel Binderya

    2017/03/02 at 17:43

    цогтгэрэл номин

  4. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/02 at 20:00

    Амжилт хүсье.

  5. Soko Sok

    Soko Sok

    2017/03/02 at 21:15

    Selenge Tsolmon

  6. Odnoo Tungaa

    Odnoo Tungaa

    2017/03/02 at 22:37

    Huhuu haana vzvvlhvv

  7. Энхрэл

    2017/03/03 at 01:47

    Sain baina uu bi 5 xonogiin omno hohoo tomrond tdohiod hohrvvltsen ym aa odoo xoxrolt n baga bagaar arilj bna bas ovdson ym jol bahgvi enenees bolood hort havdar vvseh boluu

  8. Eri Enhuush

    2017/03/03 at 01:52

    Sain baina uu bi 5 xonogiin omno tomor morgood xoxoo genteetsen ym aa tgeed xoxortson odoo baga bagaar arilj baina bas ovdson ym bol baihgvi enenees bolood xavdar bokohgv bizdee heleed ogooch pls

  9. Cosmos May

    Cosmos May

    2017/03/03 at 21:59

    Huhni havdaraar uvchiluud emchlvvlsen hvn turuh vv turj bdog uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.