Кристиано Рональдо “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр өмднийхөө дотор гараа оруулж, ямар нэгэн зүйл авч идсэн нь сэтгүүлчдийг алмайруулж орхижээ

2

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) Португал – Гана улсуудын тоглолтын үеэр хөлбөмбөгчин Кристиано Рональдо амжилттай тоглолт үзүүлсэн билээ. Тэрээр нийт ДАШТ-ий хувьд тав дахь гоолоо хийж багтаа хожил авчирч чадсан юм. Гэхдээ тэр сэтгүүлчдийн анхаарлыг өөр шалтгаанаар татжээ.

ДАШТ сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Энэ удаад сэтгүүлчдийн анхаарал Кристиано Рональдо дээр тусаад байгаа нь тоглолтын талбай дээр өмдөө оролдсонтой нь холбоотой. Зүгээр оролдоод өнгөрсөн бол тэгсхийгээд анхаарлаас гадуур өнгөрөх байсан биз. Хөлбөмбөгчний “эрэл хайгуул” амжилттай болж тэр өмднөөсөө юу ч юм олж гаргаж ирээд хэнээс ч нууж хаалгүй идэж орхижээ.

ytimg.com

Ид тоглолтын үеэр Кристиано юу идсэн юм бол гэсэн асуулт олон хүнийг зовоож байна. Олон ч таамаг дэвшүүлж. Рональдо бохь авах гэж гараа богино өмдөндөө хийсэн гэсэн хэн нэгний тавьсан таамгийг Португалийн шигшээ багийн хэвлэлийн албаныхан зөв таамаг болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ. Гэхдээ нэг асуулт ундран гарч ирнэ: спортын богино өмдөндөө тоглолтын турш яах гэж бохитой гүйсэн юм бэ?

Португалийн A Bola хэвлэлийн дэвшүүлсэн хувилбар илүү үнэний ортой санагдаад байгаа юм: Рональдо хүч нэмэх зориулалттай шоколадны хэлтэрхий амандаа хийсэн. Үүнийг FIFA хориглодоггүй ажээ. Хөлбөмбөгчин ирэх 2 дугаар сард 38 нас хүрнэ, тиймээс түүнд хүч нэмэх нэмэлт хүнс хэрэгтэй гэдэгт нэг их эргэлзэх зүйлгүй.

Сонирхуулж хэлэхэд, хөлбөмбөгчний маань хийсэн нэг гоол нь ДАШТ-ий хувьд нийтдээ найм дахь гоол нь болж байна. Португалийн шигшээ баг Ганын багийг 3:2-оор хожсон юм.

Уншигч та ДАШТ-ийг үздэг үү? Аль багийг дэмжиж байгаа вэ? Сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

70
Ха ХаХа Ха
10
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. энхтөр

    2022/11/29 at 06:58

    испани дэмжиж байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *