Хүзүүнд зориулсан 5 дасгал: цусны даралтыг тогтворжуулна, чангарсан булчинг суллана. Суугаа ажилтай хүмүүст хамгийн хэрэгтэй дасгал

2

Дараах дасгалууд нь хүзүүний чангарсан булчинг суллахад зориулагдсан бөгөөд дасгалыг хийхэд та 4-5-хан минут л зарцуулна.

Хэрвээ өдөр болгон тогмтол хийж заншвал (өглөө бол илүү үр дүнтэй) хүзүүний болон нурууны дээд хэсгийн булчингууд суларч амарч эхэлнэ. Цаашлаад цусны эргэлт сайжрах, тархинд очих мэдрэлийн энерги нэмэгдэх сайн талтай ажээ.

Хүзүүнд зориулсан 5 дасгал

Дасгал 1

Сул чөлөөтэй зогсоно, гараа доош унжуул. Мөрөө аль болох дээш өргөнө. Энэ байрлалаас мөрөө аль болох арагш болгоорой. Мөрөө буулгаад бэлтгэл байдалдаа орно. Энэ байдлаар мөрөө эргүүлэх юм, аль болох хурдан хийхийг хичээгээрэй.

Дасгалыг 25 удаа хийх бөгөөд мөрөөр зогсолтгүйгээр тойрог хөдөлгөөн хийнэ.

 

Дасгал 2

Дасгалын 1-ийн адил, гэхдээ эсрэг чиглэлд. Мөрөө арагш болгоод дараа нь аль болох дээш өргөнө, урагшлуулаад мөрөө буулгаж бэлтгэл байдалдаа орно. Зогсолтгүйгээр 25 удаа хийнэ.

 

Дасгал 3

Эрүүгээ аль болох доошлуулж цээжиндээ хүргэнэ, хүзүү сул, дараа нь толгойгоо өргөөд аль болох арагш нь гэдийлгэнэ. Дасгалыг 12 удаа хийнэ.

 

Дасгал 4

Эрүүгээ өмнөх дасгал шиг цээжиндээ хүргээд дараа нь толгойгоо аажим зүүн тийш болгоно, дараа нь баруун тийш болгоод бэлтгэл байдалдаа эргэж орно.

Тойрох хөдөлгөөн нь аажим байх ёстой бөгөөд ямар нэгэн ачаалал өгөхөөргүй хийнэ.

Дасгалыг мөн эсрэг чиглэлд ч хийж гүйцэтгэнэ. Тал тус бүрээр 6 удаа хийгээрэй.

 

Дасгал 5

Толгойгоо аль болох зүүн тийш эргүүлнэ (их бие шулуун байдлаа алдахгүй), бэлтгэл байдалдаа орно. Толгойгоо баруун тийш эргүүлнэ.

Дасгалыг аажим удаанаар 10 удаа хийнэ.

Нэмэлт: Нэг удаа уралдаан дуусгаад дугуйнаасаа хүчтэй үсрээд буучихсан юм. Тэгсэн нүдний өмнүүр бүрэлзээд юу юугүй ухаан алдаж унах нь ээ. Дасгалжуулагч анзаарсан бололтой эрүүгээ цээжиндээ хүргэ гэсэн юм. Энэ дасгалыг хийсэн чинь толгой эргэхээ больж билээ. Тэр үед л дасгалын хүчийг мэдэрсэн – аливаа дасгалыг зөв хийх нь ямар үр дүнтэй юм бэ гэдгийг ухаарсан.

Нэг л төрлийн дасгалыг өөр өөр хэмнэлээр хийхэд ч гэсэн үр дүн адилгүй гардаг ажээ.

Дасгал 3-ыг ердөө ганцхан удаа хийгээд үзээрэй, гэхдээ зөөлөн аажим хийнэ. Энэ дасгал өндөр болон бага цусны даралтыг тэнцвэржүүлж өгдөг байна.

21
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Suda Onon

    Suda Onon

    2019/02/28 at 19:50

    Muruu erguulne gej yu gesen ug ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *