Олон хүний амьдралынхаа турш ойлгож мэддэг амьдралын 10 чухал хичээл: эрт мэдэж авсан нэгэн нь илүү сайхан амьдарна

2

Бид заримдаа амьдралаас маш чухал хичээлийг сурж авдаг ба үр дүнд нь улам хичээнгүй урагшлах хэрэгтэй болдог. Бид амьдралынхаа алдаа, оноогоо үргэлж дүгнэж цэгнэдэг байх ёстой.

Цаг хугацаа нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрч, хүмүүс хэтэрхий хожимдсон талаараа бодож, толгойгоо гашилгаж суудаг. Тэдгээр хүмүүсийн нэг болох хэрэггүй, харин эсрэгээрээ амьдралд давуу талаа ашигла. Дараах жагсаалт бол таны эрт оройгүй, хэзээ нэгэн цагт ойлгож авах амьдралын үнэт хичээлүүд юм. Гэхдээ бидний зарим нь эдгээрийг ойлгож ухаарахын тулд амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулдаг гэдгийг мартаж болохгүй.

Эдгээрийг ойлгож ухаарч, амьдралдаа хэрэгжүүлснээр олон байдлаар ач тусаа үзүүлэх болно. Цаг хугацааг хий дэмий битгий өнгөрөө, өөрийнхөө болж чадах хамгийн мундаг хэн нэгэн бол. Үүнээс урам зориг авч, үргэлж өөдөө тэмүүл!

1. Бусдад хэдий чинээ бага ач холбогдол өгнө, төдий чинээ аз жаргалтай байна

Та бусад хүмүүст заавал таалагдах ёсгүй, таны бодол зөвхөн танд л хамаатай зүйл. Тухайн өдөр амжилттай эсвэл амжилтгүй байсан ч гэсэн, тэр өдрийг дүгнэх хүн нь зөвхөн та гэдгийг бүү март. Хэрэв үнэхээр аз жаргалтай байхыг хүсэж л байгаа бол бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэдэгт анхаарлаа хандуулах гэсний хэрэггүй.

2. Талархсан сэтгэлээ илэрхийл

Бусдад баярлаж, талархсан бол тэр сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Мөн өөрт байхгүй зүйлдээ анхаарал хандуулах бус, өөрт яг одоо байгаа зүйлсдээ ач холбогдол өгч сур.

3. Үгнээс илүү үйлдэл хүчтэй байх хэрэгтэй

Үйлдэл үгнээс илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлго, хэн нэгний талаар сонссон зүйлдээ өөрийн нүдээр хараагүй л бол итгэх гэсний хэрэггүй. Итгэлээ гээд юунд хэрэгтэй гэж? Мөн хүмүүсийн ярьж байгаа зүйлд биш, хийж байгаа үйлдэлд нь анхаарлаа хандуулаарай.

4. Хөдөлмөрлө, гэхдээ тийм их биш

Зарим зүйлийг хэтрүүлэх хэрэггүй. Мөрөөдлийнхөө араас стресстэлгүйгээр явж болно. Таныг гэдэг хүмүүст их цаг хугацааг зарцуулсандаа хэзээ ч бүү харамс. Ажил амьдралынхаа тэнцвэрт байдлыг хангах нь нэн чухал зүйл гэдгийг санаарай.

5. Өөрийнхөөрөө амьдар

Хүсэл мөрөөдлөөрөө амьдар бас бусад хүмүүст таны амьдралыг шүүмжлэх эрхийг бүү олго. Бид бүхэн бүгдээрээ ганц л амьдарна, тиймээс юу ч болж байсан өөрийнхөөрөө амьдар.

6. Алдах бол муу зүйл биш

Цаг тутамд алдаа гаргаж байвал өөрийгөө буруутгах хэрэггүй, бид бүгд л алддаг. Харин алдаанаасаа суралцаж, өмнөхөөсөө илүү хүчирхэг хүн болох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

7. Харамсах зүйлгүйгээр амьдар

Өнгөрсөнд болсон, хийсэн зүйлсийнхээ араас харамсаж, одоо байгаа амьдралаа үрэн таран хийх гэсний хэрэггүй. Хэрэв ямар нэгэн сонголт хийхээр болбол, хожим хойно харамсахааргүй сонголтыг хий.

8. Одоо цагтаа амьдар

Одоо болж байгаа зүйлээс давж, холыг харах гэсний хэрэггүй. Эсвэл өнгөрсөнтэйгөө зууралдах ямар ч шаардлагагүй. Зүгээр л одоо цагт амьдар.

9. Бүү шантар

Заримдаа бидний асуудал бодож байгаа шиг хүнд хэцүү биш байдаг. Бусдын асуудлыг нэг хараад үзээрэй, магадгүй таны хүнд хэцүү гэж хэлж байгаа асуудлаас ч илүү том саад бэрхшээл байх вий.

10. Залхуурал чамайг боол болгоно

Цагийг хий дэмий үрэх нь ажил хөдөлмөр эрхлэхээс хамаагүй амархан гэдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн рүү харах хэрэггүй, урагшил, юу хийж бүтээж, амжуулж чадахаар байна, цаг хугацааг ашигла.

Аз жаргалтай байна гэдэг нь хүмүүсийн бодож байгаа шиг тийм ч хэцүү зүйл биш. Өөрийнхөөрөө амьдарч, хүсэж байгаа зүйлээ хийж, их зүйлийг сурч мэд. Бид бүхэн үхэх өдрөө ирэхэд харамсахааргүй амьдралаар амьдарсан байх ёстой.

33
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. А. Мөнгөнчөдөр

    А. Мөнгөнчөдөр

    2019/02/28 at 12:01

    Yag vnen vneheer goe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *