Эхэн үед илрэх дараах шинж тэмдгүүдийн тусламжтай 10 төрлийн аюулт өвчнийг цаг алдалгүй урьдчилан мэдэх боломжтой

2

Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, бидний ихэнх нь арьсны хорт хавдар, чихрийн шижин эсвэл идэж уух юмнаас үүдэлтэй өвчнүүдийн шинж тэмдгийг төдийлөн сайн мэддэггүй. Гэхдээ хэрэв та өмнө нь “Dr. House TV” цувралыг үзэж байсан бол өвчнийг урьдчилан оношилж тодорхойлох нь хүний амьдралыг аврах боломжийг улам нэмэгдүүлдэг болохыг санаж байгаа байх.

Бид та бүхэнд тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй, 10 аюултай өвчний үед илрэх шинж тэмдгүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү маш чухал мэдээллийг тантай хуваалцаж байгаадаа баяртай байна.

1. Чихрийн шижин

Чихрийн шижин өвчний шинж тэмдгүүдэд:

  • Байнга шээс хүрэх
  • Ямар ч шалтгаангүйгээр жин нэмэх эсвэл хасах
  • Хараа муудах
  • Маш их ам цангах
  • Үргэлж өлсөх
  • Зүсэх болон хэрчих үед үүссэн шарх удаан эдгэрэх
  • Ядрах
  • Гар мэдээгүй болох эсвэл өвдөх
Illustrated by Yekaterina Ragozina

 

2. Арьсны хорт хавдар

Арьс хорт хавдрын үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд бол:

  • Арьсны хэсэг газар зузаарах, улайх, цайх
  • Нүүр болон хүзүүний арьсан дээр тууралт гарах
  • Шарлах
  • Шинэ мэнгэ бий болох
  • Арьсны гэмтэл эдгэрэхгүй байх
  • Мэнгэ өөрчлөгдөх
© Depositphotos.com

 

3. Булчин эсвэл үе мөчний өвчин

Үе мөч эсвэл булчингийн өвчний шинж тэмдгүүд бол:

  • Булчин тогтмол өвдөх
  • Мэдээ алдах эсвэл дагжих
  • Хавагнах, үрэвсэх, хөших эсвэл үе мөчөөр тууралт гарах
  • Үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах
© Depositphotos.com

 

4. Уушгины өвчин

Уушгины өвчний шинж тэмдгүүдэд дараах зүйлс хамаарна:

  • Цустай ханиалгах
  • Архаг ханиад (нэг сар эсвэл түүнээс урт хугацаанд үргэлжлэх)
  • Амьсгалахад хүндрэл учрах
  • Амьсгал давчдах
  • Архаг цээжний өвчин (нэг сар эсвэл түүнээс урт хугацаанд үргэлжлэх)
  • Хэржигнэх
  • Архаг зунгаг ялгарах (нэг сар эсвэл түүнээс урт хугацаанд үргэлжлэх)
© Depositphotos.com

 

5. Хөхний өвчин

Хөхний өвчний үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд бол:

  • Хөх хэт эмзэг болох эсвэл өвдөх
  • Хөхний товч эсвэл хөхний арьсанд өөрчлөлт орох
  • Хөх эсвэл хөхний ойролцоох хэсэг зузаарах
  • Суга орчмоор зузаарах
  • Хөхний товч халах
© Depositphotos.com

 

6. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлын үед илрэх шинж тэмдгүүдэд дараах зүйлс хамаарна:

  • Сарын тэмдгийн үед өвдөлттэй цус гарах
  • Бэлэг эрхтэн орчмоор загатнах
  • Байнга шээс хүрэх
  • Хэвлий эсвэл аарцаг орчмоор өвдөх
  • Үтрээ хэсгээр халах
  • Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байх эсвэл сарын тэмдэг ирэх хооронд цус гарах
© Depositphotos.com

 

7. Хоол боловсруулах болон гэдэсний өвчин

Гэдэс болон хоол боловсруулах асуудлын үед илрэх шинж тэмдгүүд бол:

  • Суулгах
  • Өтгөн цустай гарах
  • Бараан өнгийн өтгөн гарах
  • Гэдэсний үйл ажиллагаа доголдох
  • Цусаар бөөлжих
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн өөрчлөгдөх
  • Шулуун гэдэснээс цус гарах
  • Цээж хорсох
  • Исгэлэн хүчил амтагдах
  • Өтгөн хатах
© Depositphotos.com

 

8. Давсагны асуудал

Давсагны өвчний үед илрэх шинж тэмдгүүдэд дараах зүйлс хамаарна:

  • Байнга шээх эсвэл шээх үед өвдөх
  • Цустай шээх
  • Шөнө унтаж байхдаа орондоо шээх
  • Давсагны үйл ажиллагаа алдагдах
  • Шөнийн цагаар их шээс гарах
© Depositphotos.com

 

9. Идэж уух зүйлээс үүдэлтэй өвчин болон жингийн асуудал

Идэж уух зүйлээс үүдэлтэй өвчин болон жингийн асуудлын үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд бол:

  • Биеийн хэлбэр гажуудах
  • Шингэний дутагдалд орох
  • Ядрах
  • Депресстэх
  • Бөөлжих
  • Маш их өлсөх
  • Юм идмээр санагдах
  • Жин болон идэж уух хоол хүнсэндээ хэт их ач холбогдол өгөх
  • Албан хүчээр дасгал хөдөлгөөн хийх
  • Маш их ам цангах
© Depositphotos.com

10. Хураагуур судасны гүн тромбозиз

Тромбозизын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Хөлөөр хавагнах болон зарим тохиолдолд гар хавагнах
  • Хөл эсвэл гар өвдөх
  • Хөл эсвэл гарын шөрмөс татах
  • Арьсны өнгө хөхрөх эсвэл улайх зэргээр өөрчлөгдөх
  • Хөл эсвэл гар хүрэхэд хэт халуун байх
Illustrated by Yekaterina Ragozina

Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь зөвхөн дээрх өвчнүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой болохыг анхаарна уу. Мэргэжлийн заавар зөвлөгөө болон нарийн оношийг тодорхойлохын тулд эмчид хандах хэрэгтэйг санаарай.

Та өөрийнхөө биеийг чагнадаг уу? Тэр хэр олон удаа эмч дээр очдог вэ?

3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *