Сөдөн куртикийг бүхэлд нь угаалгын машинд угаахгүйгээр зөвхөн ханцуй, зах дээр нь тогтсон хирийг дангаар нь цэвэрлэх хялбар арга

0

Саяхан дэлгүүрт дугаарлаж зогсож байхдаа хоёр эмэгтэйн яриаг санамсаргүй сонссон юм. Нэг эмэгтэй нь нөгөөдөө өвлийн хүрмээ гаргаж ирээд хартал ханцуй нь их хиртсэн байгаа тухай хэлээд хатаах газаргүй болохоор угаамааргүй байна гэж зовлонгоо тоочив. Их хиртсэн болохоор өмсөхөөс ичээд байгаагаа ч нуулгүй ярьсан. Харин энэ яриаг сонсож зогссон нөгөө эмэгтэй нь ханцуйны хирийг амархан цэвэрлэж болох тухай хэлэв. Би яагаад энэ тухай урьд нь бодож яваагүй юм бол доо гэж би дотроо бодсон шүү. Тэр цагаас хойш энэ аргаар байнга цэвэрлэдэг болсон юм.

© Depositphotos

Энэхүү нийтлэлээрээ сөдөн хүрмийг бүхэлд нь угаахгүйгээр ханцуй, захад суусан хирийг арилгах аргыг танилцуулах болно.

 

Хиртсэн ханцуй

Сөдөн хүрэм – хэрэглээ ихтэй хувцас: биед эвтэйхэн, дулаахан, хөнгөн, төрөл бүрийн загвартай. Гэхдээ одоо цагт илүү цайвар өнгийн сөдөн хүрэм моод болжээ. Тиймээс ханцуй, зах нь маш амархан хиртэнэ. Сөдөн хүрмийг байнга угааж болохгүй тул бохирдлыг арилгах энгийн арга ашиглах нь зөв юм. Хэд хэдэн арга байдаг нь сайн хэрэг.

© Depositphotos

Юуны түрүүнд дэлгүүрт дугаарлаж зогсож байхдаа үл таних эмэгтэйгээс олж мэдсэн аргыг танилцуулъя. Бохирдлыг арилгахын тулд тэрүүхэн хэсгийг бүлээн усанд хийж дэвтээнэ. Аяга таваг угаагч порлон эсвэл шүдний сойз хэрэг болох юм. Аль нь ч болно доо. Хамгийн гол нь ширүүн л зүйл байх ёстой. Сойз зэргийг мөн усанд дүрээд барааны саванд үрээрэй. Дараа нь бохирдолтой хэсгээ үрж цэвэрлэх ажилд орно.

Саван их байх тусмаа л үр дүнтэй. Савантай сойзоор үрснийхээ дараа бохирдол үлдсэн эсэхийг шалгахын тулд цэвэр усаар зайлна. Шаардлагатай бол дахин үрж угаана. Савангийн үлдэгдлийг урсгал усанд сайтар угааж арилгахаа мартаж болохгүй. Угаасан хэсгийг сайтар хатаагаад л боллоо. Ямартай ч угаалгын машин асаагаагүй, сөдөн хүрэм ч цэвэрхэн!

© Depositphotos

 

Тосны толбо

Анхны арга төрөл бүрийн бохирдол, толбыг үр дүнтэй арилгадаг, гэхдээ тосны толбыг тэр болгон сайн арилгаж чаддаггүй. Энэ тохиолдолд нашатырийн спирт илүү үр дүнтэй болно. Сөдөн хүрмийг цэвэрлэхийн тулд спиртийн уусмал бэлдэнэ. 1 хоолны халбага нашатырийн спиртэд 1 хоолны халбага устөрөгчийн хэт исэл хийнэ. Уусмалд сойз эсвэл порлоноо дүрээд бохирдолтой хэсгийг үрээрэй. Хэдэн минут орхиод усаар зайлна. Уусмалаар нэг удаа цэвэрлэхэд л толбо бүрэн арилсан байна.

© Depositphotos

Тосны толбыг аяга таваг угаагч цэвэрлэгээний бодис сайн арилгадаг. Мөн л уусмал бэлдэх хэрэгтэй: 1 хоолны халбага бодисыг 500 мл усанд хийж хутгана. Аль болох зөөлөн үнэртэй бодис сонгоорой, эс бөгөөс хувцсанд хурц үнэр нь шингэж болзошгүй. Уусмалд сойз, порлоноо дүрж бохирдолтой хэсгийг үрж угаагаад 20 минут орхино. Дараа нь усаар зайлж цэвэрлээрэй.

© Depositphotos

Их удсан толбо эсвэл гүн бохирдлыг дээрх аргуудаар цэвэрлэж чадаагүй бол нэгэн супер бодисоор цэвэрлэж болох юм: давс, цардуул. Орцуудыг адил хэмжээгээр авна. Бага зэрэг ус хийгээд каш шиг зуурмаг бэлдээрэй. Зуурмагийг сөдөн хүрмийн бохирдолтой хэсэгт түрхэж 10 минут орхино. Дараа нь усаар зайлж цэвэрлэхэд л болно.

© Depositphotos

Энэ бүх аргууд төрөл бүрийн толбо арилгахад үр дүнтэй. Хуучирсан бохирдлыг ч сайн цэвэрлэдэг юм. Сөдөн хүрмийн ханцуй, захны хирийг арилгах эдгээр аргуудыг мэддэг болсноос хойш хүрмийг бүхэлд нь угаалгын машинд байнга угаагаад байх шаардлагагүй боллоо. Үнэндээ угаалгын машинд угаасны дараа хүрэмний материалын бүтэц эвдэгддэг. Цэвэрлэгээний дээрх энгийн аргууд танд тус болно гэж найдаж байна.

Уншигч та өөрийн цэвэрлэгээний онцгой аргаас хуваалцах юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

15
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *