Хэвлийн йог: таныг гаулиг, нарийхан гэдэстэй болгох 5 энгийн дасгал

3

Гүзээ туранхай хүнд ч бий болдог салахад маш хэцүү зовлон билээ. Урагш түрэн харагдахаас гадна сэтгэл санааны хувьд ч бас багагүй бэрхшээл гүзээнээс болж үүсдэг байна. Мөн биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлнө. Гэдэс орчмын өөх нь чихрийн шижингийн 2-р хэлбэр, зүрхний өвчин, хорт хавдрын өвчлөл зэргийн үндэс болох учир түүнээс салах нь чухал ач холбогдолтой.

Йог нь энэ бэрхшээлээс салахад ихээхэн үр дүнтэй арга бөгөөд йогоор бага ч гэсэн хичээллэж байсан бүх хүн үүнийг нотлох байх. Мэдээж ганцхан дасгал хийснээр бүх бэрхшээлээс салахгүй бөгөөд йог харагдах байдлыг сайжруулах бол амжилтын 70% нь зөв хооллолт юм.

1. Наж могойн байрлал (бхуджангасана)

Энэ дасгал нь гэдэс багасгахаас гадна цээж, нурууны булчинг чангалж өгдөг байна. Биеийн дээд хэсгийг ерөнхийд нь чангалж, нурууг илүү уян хатан, хүчтэй болгоно.

Энэ дасгалыг жирэмсэн, нурууны гэмтэлтэй, ходоодны шархтай, нурууны зөөлөн эд шахагдан гарсан хүн хийж болохгүй!

  • Элгээрээ хэвтэн хөлөө жийж, алгаараа газар тулна. (гарын алга мөрний доор байрлалтай байх)
  • Эрүү болон хөлийн хуруу шаланд хүрсэн байна
  • Амьсгаа зөөлөн авангаа гараар тулан биеэ шалнаас хөндийрүүлнэ. Нуруугаа аль болох хотойлгох хэрэгтэй
  • Биеийн байдлаас шалтгаалан энэ байрлалаа 15-30 секунд хадгална
  • Амьсгаа гаргангаа үндсэн байрлалдаа орно.
  • 15 секундын зайтай дасгалыг 5 удаа хийнэ

 

2. Сонгино байрлал (дханурасана)

Энэ дасгал гэдэсний төв хэсгийг бэхжүүлнэ. Сайн үр дүнд хүрэхийн тулд дасгал хийх үедээ яаран урагш хойш хөдлөхгүй байх хэрэгтэй. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулан биеийн ерөнхий уян хатан байдлыг дээшлүүлнэ.

  • Элгээр хэвтэж өвдөгөө нийлүүлэн хөлийн улыг дээш өргөн гараараа нурууны араар хөлөө дотор талаас нь барина.
  • Амьсгаа авах үедээ нуруугаа аль болох хотойлгон хэвлий болон цээж хэсгээ шалнаас хөндийрүүлнэ. Толгойгоо боломжоороо арагшаа болгох хэрэгтэй.
  • Дасгалыг 15-30 секунд хийж амьсгаагаа хянаарай.
  • Амьсгаа гаргах үедээ үндсэн байрлалд орж гар хөлөө тэнийлгэнэ.
  • Дасгалыг 5 удаа 15 секундын завсартайгаар хийнэ.

 

3. Завь байрлал (наукасана)

Бүсэлхий хэсгийн өөх хайлуулахад маш үр дүнтэй дасгал. Мөн хоолны дуршил болон хөл чангалахад тустай байна.

  • Нуруугаар хэвтэж хөлөө жийх ба гараа биетэйгээ зэрэгцүүлэн тавьж алгаа дээш харуулна
  • Амьсгаа авахдаа хөлөө аажим өргөж хөлөө цэх байлган, өвдгөөрөө нугалахгүй байхыг хичээ
  • Хөлийн үзүүрийг урагш жийж аль болох өндөрт гаргахыг хичээнэ
  • Гараа өргөн хөлийн үзүүрийг барих гэж оролдоно. Биеэ 45 хэмийн өнцөг гарган өргөнө
  • Жигд амьсгалж уг байрлалаа хадгалан 15 секунд болно
  • Гүнзгий амьсгаа гарга
  • 15 секундын зайтайгаар 5 удаа дасгалаа хийнэ

 

4. Планк (кумбхакасана)

Кумбхакасана йогийн хамгийн амархан байрлалын нэг бөгөөд бас өөх шатаах хамгийн үр дүнтэй байрлал юм. Планк нь мөр, гар, нуруу, өгзгийг чангалдаг байна.

Өндөр даралттай, нуруу, мөрний өвчтэй хүн хийж болохгүй.

  • Өвдөглөж суугаад гараараа газар тулна
  • Хөлөө арагшлуулан хөлийн өлмий дээр зогсох ба яг суниаж байгаа мэт болон гар дээрээ босно
  • Гүнзгий амьсгаа авч хүзүүгээ сунган цэх урагшаа харах ба нуруу тэгш байж та гэдэсний орчим ачаалал авч байгааг мэдэрнэ
  • Хөлийн улнаас толгой хүртэл таны бие тэгш байх ёстой
  • Энэ байрлалыг 15-30 секунд барих ба хэрвээ цааш тэвчиж чадахаар бол үргэлжлүүлнэ.
  • Бага зэргийн завсарлагатайгаар 5 удаа хийнэ.

 

5. Салхи чөлөөлөх байрлал (паванамуктасана)

Энэ байрлал бүсэлхий хавийн өвчинг зөөллөж гуя, гэдэс орчмын булчинг чангалахаас гадна өөр олон ашиг тустай байрлал юм. Жишээ нь энэ байрлал нь ходоод гэдэсний ажиллагааг сайжруулдаг, хүчиллэг байдлыг саармагжуулан тэнцвэржүүлдэг, бодисын солилцоог сайжруулна.

  • Нуруугаар хэвтэн хөлөө жийж гараа их биетэй зэрэгцүүлнэ
  • Хөлөө өргөх ба хөлийн ул зэрэгцээ, нийлсэн байх ёстой
  • Амьсгаа авах үедээ хөлөө өвдгөөр нугалан аажмаар цээжинд авчирна
  • Зөв байрлалтай байхын тулд өвдгөө гараараа тэвэрч болно
  • Амьсгаа гаргах үедээ хөлөө суллаж шалан дээр буулгана.
  • Энэ дасгалыг богино завсарлагатайгаар 5 удаа хийнэ.

Хэрвээ та бодисын солилцоогоо сайжруулахыг хүсэж байгаа бол эдгээр цогц дасгалыг өглөө эрт хийгээрэй. Хурдан үр дүнд хүрэхэийн тулд долоо хоногт гурван удаа, өдөрт 3-5 удаа хийж байх хэрэгтэй.

94
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. retwert

    2018/06/26 at 22:47

    erqewrqwer

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *