Нэгэн эр өөрийнх нь оpшуулгад хэн хэн ирэхийг мэдэх зорилгоор хуурамчаар үxэж жүжиглэжээ

0

Нэгэн Бразил эр хуурамчаар үxэж жүжиглэсэн байна – түүнтэй салах ёс гүйцэтгэхээр хэр их хүн ирэхийг мэдэх сониуч зандаа хөтлөгджээ. Даанч түүний төлөвлөснөөр болсонгүй …

60 настай Бразил эр Бальтазар Лемос – мэргэжлээрээ шашны зүтгэлтэн, буюу шашны зан үйл үйлддэг, зохион байгуулдаг ажилтай. Тэр дундаа оpшуулгын ёслол хийнэ. Саяхан тэрээр өөрийнхөө үxлийг хуурамчаар зохион байгуулж оршуулгын ёслол дээр хэчнээн хүн ирэхийг мэдэх хүсэлдээ автсан нь тэр.

baaz.nl

1 дүгээр сарын 10-ны өдөр түүний нэг танил сошиал сүлжээнд дараах утгатай пост байрлуулсан байна: “Өнөө өглөө Бальтазар Лемос биднийг орхин одлоо” гээд түүний зургийг хавсаргажээ. Үүний өмнөхөн Бальтазар эмнэлгийн дэргэд авхуулсан зургаа нийтэлсэн юм – хүмүүс өөрийг нь эмнэлгээр яваад байсан даа гэж бодогдохоор. Гэр бүлийнхэн нь ухаан алдах нь ойлгомжтой – хэн ч энэ тухай мэдээгүй явсан. Хайрлаж явсан ойр дотнын хүн нь гэнэт бурхан болох үед чухам юу болсныг олж мэдэхээр эмнэлгийг зорих нь мэдээж. Харин тэнд эмнэлгийнхэнд ямар ч мэдээлэл байхгүй нь ойлгомжтой.

camoesradio.com

Удалгүй Лемос сошиал сүлжээнд салах ёслол хэзээ, хэдэн цагаас, хаана болох тухай, мөн салах ёс гүйцэтгэхийг хүссэн болгон ирэхийг урьсан тухай дахин нэг пост оруулжээ. 1 дүгээр сарын 18-нд найз нөхөд, гэр бүлийнхэн нь уй гашуудаа автан жижигхэн сүмд салах ёс хийхээр ирцгээв. Бүгд цугларсны дараа нөгөө эрийн дуу гарчээ – тэрээр өөрийнхөө амьдралыг өгүүлээд зогсохгүй зарим нэг хэсэг дээр бүр уйлсан байв… Энэ дуу хоолой өөд болсон Бальтазарынх л гэж бодоцгооно.

harianjogja.com

Хэдхэн минутын дараа сүмийн хаалга онгойж тэндээс “бурхан болооч” гараад иржээ – эрүүл саруул, амьд мэнд. Тэнд цугларсан хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээж авах нь дамжиггүй – зарим нэг нь улам ихээр уйлав, нөгөө нь Бальтазарыг хэрцгий тоглоом хийсэнд буруутган загнана. Түүний туршилтыг сошиал сүлжээ хэрэглэгчид нааштайгаар хүлээж авсангүй. Увайгүй аргаар олны анхаарлыг татах гэж оролдлоо гэж буруушаажээ. Хамгийн гол нь түүний ээж нь тэргэнцэр дээр сууж бусдаар түрүүлж явдаг. Муугаар бодоход зүрхний шигдээс болсон бол яах вэ? Хүмүүс үүнд нь их бухимджээ.

i0.wp.com

Мөн түүнтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээс холбогдон уг үйлдлийн үндсэн зорилго юу байсныг тодруулж асуусан байна. “Хүмүүс битгий гуниасай л гэж бодсон юм. Би зүгээр үxсэн юм шиг л жүжиглэсэн, даанч хүмүүс үүнийг хэтэрхий нухацтай хүлээж авлаа. Надтай хэдэн хүн салах ёс гүйцэтгэхээр ирэхийг бас мэдэх гэсэн юм. Хэн нэгнийг гомдоох, сэтгэлээр унагаах зорилго надад байгаагүй. Хүмүүсээс уучлалт гуйж байна” гэжээ.

Уншигч таны хувьд энэ үйл явдал ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

8
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *