Үдэшлэгт зориулсан согтууруулах ундаатай цэлцгэнүүр бэлтгэх жор

0

Гайхалтай сайхан үдэшлэг зохион байгуулмаар байна уу? Ирсэн зочдоо элдэв төрлийн хоол, ундаа, дессертээр дайлж магтаалын үг сонсмоор байна уу? Тэгвэл байдаг л нэг архи дарс хундагалж суухаар согтууруулах төрлийн цэлцгэнүүр (jello shots) өөрийн гараар хийж гайхуулаарай. Та бүхэнд сонирхолтой байж мэдэх жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

Тарвасын зүсэм

Үдэшлэгт зориулсан согтууруулах ундаатай цэлцгэнүүр бэлтгэх жор 1

Зуны цагаар “тарвастай архи” хийж үзсэн үү? Тарвасын хальсанд нь та цэлцгэнүүр хийж үзээрэй.

Орц:

  • улаан желатин
  • өнгөгүй желатин
  • цагаан архи
  • тарвас хэрэгтэй.

Тарвасаа дундуур нь хувааж зөөлөн эдийг нь халбагаар ухаж авна. Желатинаа цагаан архитайгаа холиод тарвасын зөөлөн эдийн тал хэсгийг хийж сайтар хутгаад тарвасын хоосон хальсандаа хийнэ. Желатин биежсэний дараа дундуур нь жижиглэх хэрчээрэй.

Гүзээлзгэнэтэй “Маргарита”

Үдэшлэгт зориулсан согтууруулах ундаатай цэлцгэнүүр бэлтгэх жор 2

Орц:

  • Гүзээлзгэнэ -25 ш
  • Гүзээлзгэний желатин
  • Текила – 235 мл
  • Куантро – 175 мл
  • Давс

Амтат “Маргарита” гүзээлзгэнэ дотор, амаа нээгээд л идэж орхино. Гүзээлзгэний дээд хэсгийг бэлдсэн цэлцгэнүүр хийхэд, мөн доод хэсгийг тэгш тавьж болохоор багахан зүсэж аваад тэгшилнэ. Желатин болон согтууруулах төрлийн ундааг холиод ухаж авсан гүзээлзгэнэдээ хийгээд хонуулна. Таваглахаасаа өмнө багахан чийглээд давс цацаарай.

Нимбэгтэй меренга

Үдэшлэгт зориулсан согтууруулах ундаатай цэлцгэнүүр бэлтгэх жор 3

Орц:

  • Нимбэг – 6 ш
  • Ус – 1 аяга
  • Цагаан архи (сүүн амттай) – 1 стакан
  • Шар өнгийн желатин – 1 ½-2 аяга

Желегээ архитай хольж бэлдэнэ. Нимбэгээ дундуур нь хуваагаад зөөлөн эдийг ухаж аваад бэлэн болсон желегээр дүүргэнэ. Шөнөдөө хөргөгчинд хонуулаад биежээд ирэхээр нь цэвэрхэн зүсээрэй.

Red Bull ба цагаан архи

Үдэшлэгт зориулсан согтууруулах ундаатай цэлцгэнүүр бэлтгэх жор 4

Орц:

  • Цагаан архи
  • Red Bull
  • Желатин
  • Коктейлийн интоор

Коктейлийн интоороос бусдыг нь хольж багахан халааж желатинаа уусгаад мөсний хэвэнд тал хүртэл нь хийж хэлбэржүүлнэ. Дараа нь интоороо хийж үлдсэн желегээр мөсний савыг дүүргээд хөргөгчинд хийж хэлбэржүүлнэ.

Улаан лимонад

Үдэшлэгт зориулсан согтууруулах ундаатай цэлцгэнүүр бэлтгэх жор 5

Орц:

  • Нимбэг – 12 ш
  • Цагаан архи – 1 стакан
  • Желатин -2 боодол
  • Улаан хүрэн өнгийн лимонад – 1 стакан

Сонсоход хүртэл гоё байгаа биз? улаан лимонадан желе. Лимонадаа бүлээсгэж желатинаа уусгаад дээрээс нь архиа хийнэ. Дундуур нь хуваасан нимбэгийн зөөлөн эдийг ухаж аваад бэлэн болсон желег хийж хөргөгчинд 4 цаг орчим байлгаж биежүүлнэ. Нимбэгээ хувааж зочдоо дайлаарай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *