Ухаалаг хүмүүс аливаа эд зүйлсийг санаанд ч оромгүй байдлаар ашигладаг 15 арга. Энэ бол зүгээр л зууны нээлт юм

0

Хүн гээч амьтан өөрийн амьдралыг хөнгөвчлөхийн тулд юу эсийг олж сэтгэж байна вэ? Үсний сэнсээр цавуутай шошго хуулна, хавчаараар хадаас хадна, харин үсний индүүгээр цамц индүүднэ. Ид шид гэхгүй өөр юу гэлтэй.

Жирийн эд зүйлийг зориулалтаас нь өөрөөр ашигласан жишээнүүдтэй танилцана уу. Бид ч гэсэн ингэж хэрэглэхээр шийдсэнийг дуулгая.

Үсний сэнсээр наалт нь салахгүй байгаа зүйлийг амархан хуулж болно. Жишээ нь, арьсан дээрх үстэй салахааргүй наалдсан шархны лент эсвэл шинэ хоолны савны цавуутай шошго гэх мэтийг.

© Жить здорово / 1tv

 

Угаалгын машинд сөдөн куртик угаах гэж байгаа бол теннисийн бөмбөг хийгээрэй – сөд нь нэг газраа бөөгнөрөхөөс хамгаална

© Блогер Всея Руси / TessFuentes / YouTube

 

Гал тогооны хавчаараар цитрус жимсний шүүсийг шахаж болно. Жүрж арай томдоод байдаг юм, харин нимбэг болон лайм хэмжээгээрээ яг таарна

 

Зангиа хэрэглэх этгээд санаа: хөшгөндөө углаарай. Үнэхээр аятайхан харагдаж байгаа биз дээ?

 

Ахуйн резинийг номны хавчуурга болгон ашиглаж болно. Яагаад ч унахгүй

 

Мохоо болсон хайчийг ирлэх хэцүү. Гэхдээ энэ удаад танд тугалган цаас тус болно: цаасыг хэд хэдэн удаа хайчлаарай

 

Хананд нүх гаргах гэж байгаа бол зураг дээр үзүүлсэн шиг цавуутай стикер цаас тогтоогоорой. Таны хийсэн “тавиур” дээр хог нь унана

© На все руки / YouTube

 

Цаасны хавчаараар цахилгааны болон цэнэглэгч зэргийн утсыг тогтоож болно

© Лайфхакер / YouTube

 

Жирийн гялгар уут (хамгийн гол нь зураггүй байх ёстой)–ыг угаалгын машинд хийж хувцастайгаа цуг угаагаарай. Яагаад гэвэл гялгар уут өөртөө үс, ноосыг цуглуулдаг. Хувцас ч цэвэрхэн болно, угаалгын машины шүүлтүүр ч удаан хугацаанд хэвийн ажиллана

 

Жижигхэн хадаас хадах гэж байгаа бол хувцасны хавчаар ашиглаарай. Хадаасны үзүүрийг модонд зоогоод хавчаарыг авна – хадаас одоо өөрөө тогтох хэмжээнд очжээ

© Вечер трудного дня / YouTube

 

Шпагетти гараа түлэхгүйгээр лаа асаахад хэрэгтэй. Энэ нь гүн лааны суурь эсвэл зуух асаахад амар байдаг юм

© 5-MINUTE MAGIC / YouTube

 

Гэрт гутлын тос байхгүй үед гутлаа өнгөлөх хэрэг гарвал жирийн лаа тус болно

 

Вааранд багахан ам зайлагч хийвэл тайрсан цэцэг илүү удаан гэр чимнэ

 

Богино долгионы зуух хатсан сормуусны будгийг дахин сэргээж өгнө. 15-20 секунд – одоо сормуусаа будаж болохоор боллоо

 

Үсний индүүгээр цамцны захны үрчлээг амархан индүүдэж болно. Индүү ч гаргаж ирэх шаардлага алга

Та эдгээр зөвлөгөөнүүдээс алийг нь туршиж үзэхээр шийдэв? Та аливаа эд зүйлийг байнга зориулалтаар нь ашигладаг уу эсвэл өөр шинэ аргаар ашиглах гэж үздэг үү?

6
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *