
Зарим нэг кинонууд Холливудын баг тэр чигээрээ тоглох нь холгүй байдаг. Харин зарим нэг кинонууд нь Холливудын одууд тоглохоос татгалзсан ч дэлгэцнээ гараад шуугиан тарьж эхэлдэг нь бий.
Бид энэ удаад багахан наргихаар шийдэж, алдартай кинонуудын гол дүрийн баатрыг сольж үзлээ. Та бүхэн сонирхоно уу.
Болжмор Жекийн дүрийг Жим Керри
Pirates of the Caribbean
Жим Керри “Bruce Almighty”-нд тоглохын тулд дээрх киноноос татгалзсан юм. Жим хэрвээ Болжмор Жекийн дүрийг бүтээсэн бол – таамаглахаас өөр аргагүй. Ямартай ч хөгжилтэй л байх байсан болов уу.
Фродогийн дүрд Жейк Жилленхол
The Lord of the Rings
Жейк Жилленхол Бөгжний эзний Фродогийн дүрийг бүтээхийн тулд бүхнээ шавхсан боловч тэнцээгүй юм. Түүнийг найруулагч Питер Жексон урьд хожид таарч байгаагүй хамгийн авьяасгүй жүжигчин хэмээн тодорхойлжээ. Жилленхол ч санаагаар унасангүй өөр бусад төслүүдэд хүчээ үзэж багагүй амжилтанд хүрчээ.
Харри Поттерийн дүрийг Лиам Эйкен
Harry Potter
10 настай гэхэд ажлын маш их туршлагатай хүү Лиам пробыг амжилттай даван туулсан, харамсалтай нь Жоан Роулингээс бусдад нь л таалагджээ. Учир юунд вэ гэвэл Жоаны тавьсан шаардлагаар бол бүх жүжигчид Британи гаралтай байх ёстой. Хөөрхий Лиам АНУ-д төрсөн байжээ.
Николас Кейж – Жоэл Бэришийн дүрийг
Eternal Sunshine of the Spotless Mind
Тус киноны эрэгтэй гол дүрд Николас Кейж багагүй анхаарал хандуулсан юм. Эцсийн шийдвэрийг продюссер хийж Жим Керрийг сонгожээ. Тэр үед Жим Кейр Николас Кейжээс алдартай байжээ.
Жекийн дүрийг Мэттью МакКонахи
Titanic
Зураач Жекийн дүрийг анхлан Мэттью МакКонахид санал болгосон байсан юм. Хэзээ хойно нь Жеймс Кэмерон дурсахдаа, миний санал болгосон дүр Мэттьюгийн сонирхолыг татаагүй юм, сүүлдээ надтай холбогдохоо ч больсон. Кино дэлгэцнээ гарснаас хойш Мэттью харамссан нь мэдээж.
Профессор Снейпийн дүрд Том Рот
Harry Potter
Тим Рот киноны зураг авалт эхлэхэд багийн гишүүдтэй цуг мөр зэрэгцэн ажиллаж байсан юм. Гэтэл гэнэт л Тим Бертоны “Planet of the Apes”-д урважээ.
Питер Паркерын дүрийг Фредди Принц
Spider-Man
Питер Паркерын дүрд Фредди Принц нэр дэвшиж байсан. Муугүй супер баатар болох байсан биз. Харамсалтай нь эцсийн шийдвэрийг кино бүтээгчид Тоби Магуйарын талд гаргажээ.
Ронагийн дүрийг Том Фелтон
Harry Potter
Том Фелтон хорон муу санаатны дүрийг гайхалтай бүтээж чаддаг. Эхлээд түүнийг Поттерийн дүрд санал болгож байгаад дараа нь Рон Уизли, төд удалгүй Драк Фалфойн дүр рүү шилжжээ.
Хью Грант – Локонсагийн дүрд
Harry Potter and the Chamber of Secrets
Хью Грант энэ дүрийг гайхалтай бүтээж чадах байлаа. Харамсалтай нь жүжигчний шахуу ажлын хуваариас болж тэрээр саналаас татгалзжээ.
Арагорны дүрийг Вин Дизель
The Lord of the Rings
Вин Дизель уг нь Арагорны дүрийг бүтээх сонирхолтой байжээ. Питер Жексон ч түүний хөдөлмөрийг үнэлж байсан хэдий ч эцсийн шийдвэр гарахад Арагорны дүрд тохирохгүй гэж үзжээ. Зөв ч шийдвэр байсан гэж бодож байна.
Том Круз – профессор Нэшийн дүрд
A Beautiful Mind
Кино бүтээгчид гол дүрд Том Крузийг төсөөлж байсан хэдий ч математикийн сод ухаантны дүрд Рассел Кроу илүү тохирно гэж шийджээ. Бас л зөв шийдвэр.
Оддын Эзний дүрд Эдди Редмэйн
Guardians of the Galaxy
Өнөөгийн Холливудын шинэ од Эдди Редмэйн – Питер Квиллийн дүрд нэр дэвшиж байлаа. Эзний сүртэй дүрд тэр үедээ жулдсан болов уу, Крис Прэттэд дүр шилжжээ.
Робин Уильямс – Хагридын дүрд
Harry Potter
Робин Уильямс аварга том биетэй Хагридын дүрийн пробыг амжилттай давсан. Бас л төрсөн нутгаас болж тэнцээгүй нэгэн дээ.
Бритни Спирс – Элли Кэлхуны дүрд
The Notebook
Бритни Спирсийн нэр анхлан яригдаж байгаад азаар Рэйчел МакАдамсын нэр яригдаж эхэлжээ.
Том Круз – Тони Старкын дүрд
Iron Man
Том Круз дүрийг бүтээх цорын ганц нэр дэвшигч байсан юм – кино бүтээгчид өөр бусад нэрсийг харахыг ч хүсээгүй. Том Круз дүрийг гунигтай дүр гэж үзсэн тул саналыг хүлээж аваагүй юм. Бага Роберт Дауни Төмөр хүнийг бүтээсэн нь харин ч сонирхолтой болсон гэж хэлмээр.
Ньюта Саламандерын дүрд Николас Холт
Fantastic Beasts and Where to Find Them
Тус киноны дүрүүдэд хэн тоглох тухай сар гаруй шуугижээ. Мэдээллийг нууцлах тусам л цуу яриа их дэгдэж байсан бөгөөд гол дүрд Эдди Редмэйн болон Николас Холт нарын нэр явж байлаа. Энэ удаад Редмэйнд илүү аз тохиожээ.
Матильдагийн дүрд Лив Тайлер
Leon
Алуурчны бяцхан туслагчийн дүрд Натали Портманаас өөр хүнийг төсөөлж чадахгүй л байна. Ямартай ч бяцхан охины дүрд 17 настай Лив Тайлер тоглохоор яригдаж байсан удаатай. Түүний нас нь ахадна гэж үзсэн тул Портманыг сонгожээ.
Хью Жекман жолоочийн дүрд
Drive
Гол дүрийг Хью Жекман бүтээхээр анхлан яригдаж байсан. Киноны найруулагч солигдсоны дагуу дүрүүдийг бүтээх жүжигчдийн баг ч солигджээ – жолоочийн дүрийг Райан Гослинг бүтээсэн юм.
Николь Кидман – миссис Смитийн дүрд
Mr. & Mrs. Smith
Анхлан Николь Кидманы нэр явж байсан ч жүжигчин бүсгүй дүрийг бүтээх саналаас татгалзжээ. Энэ шийдвэр нь Брэд Питтэд ч нөлөөлж тэр бас төслийг орхихоор шийдэв. Эхнэрийн дүрийг Анжелина Жоли бүтээх болсныг мэдээд Питт эргэн иржээ.








Зочин
2016/12/28 at 15:21
Yostoi oi toond buuhgui yum bn! T1 ch..
Зочин
2016/12/28 at 15:28
Bitii ingej shaajaagaach
Билигт Очир
2016/12/28 at 17:54
Harry potterd togloh baisan dur ni unen t1 tsaraitai ym
Орос хэл
2016/12/29 at 04:28
Орос хэлнээс “оршуулах”-даа ядаж тийн ялгалын дагаваруудыг мэддэг байгаасай даа…
zochin
2016/12/30 at 15:11
daschihsan bolhoor joohon sonin haragdaad bna
Зочин
2017/01/04 at 01:56
Ньют Скамандер гээч дээ. Юун Саламандер вэ??
Emma Watson ba Harry Potter-ийн шүтэн бишрэгч
2017/04/06 at 21:39
Harry Potter кинонд ёстой тэнэг хүн тоглох байсан бна ёоо ямар азаар