Фейсбүүк мессенжерийн үйлчилгээний Ватсап компанид 19 тэрбум доллар заржээ

0

Фейсбүүк мессенжерийн үйлчилгээний Ватсап компанид 19 тэрбум доллар заржээӨнгөрөгч 2-р сард Фейсбүүк компани мессежний алдартай апп Ватсап /WhatsАpp/-ыг худалдаж авсан гэдгээ албан ёсоор зарласан. 2012 оны 4-р сард Инстаграм /Instagram/-ыг 1 тэрбум орчим доллараар худалдан авсан Фейсбүүк энэ удаад Ватсапт 19 тэрбум доллар зарцуулж байгаа аж. Фейсбүүк нийт дүнгийн 4 тэрбумыг мөнгөн хэлбэрээр, 12 тэрбумыг хувьцаа хэлбэрээр, 3 тэрбумыг 4 жилийн хугацаанд Ватсапын ажилтнуудад шилжүүлэх замаар төлөх аж. Сардаа 450 сая орчим хэрэглэгчтэй байж чаддаг хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн алдартай энэ аппыг худалдан авсан Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг дараах мэдэгдлийг хийсэн байна. “Ватсапт сонголт байсан ч тэд биднийг сонгосонд миний сэтгэл их хөдөлсөн. Би Фейсбүүк Ватсап хоёр хамтдаа хийж чадах бүхнийг, хүмүүсийг холбох гар утасны шинэ үйлчилгээнүүдийг хөгжүүлэхийг эрэлхийлэх болно. Би Жаныг эртнээс мэднэ, бас бид хамтдаа дэлхийг илүү нээлттэй, холбоотой болгох хүсэл мөрөөдлөө нэгтгэж чадна гэдгийг мэдэж байна. Би ирээдүйн Фейсбүүк түүнчлэн Ватсапыг бий болгоход надтай хамтрахыг зөвшөөрсөнд нь Жанд их талархаж байна.” гэжээ. Дашрамд дурдахад энэхүү худалдан авалт нь Фейсбүүкийн хийж байсан хамгийн том хэмжээний худалдан авалт болсон байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *