Хэрэглэгчдийн зүгээс хамгийн өндөр үнэлгээ авсан шилдэг 5 ухаалаг цаг

1

Загварлаг цагнуудын жагсаалтын тэргүүнд LG, Samsung, Huawei болон Apple явж байна. Эдгээр цагнууд 2018 оны загварууд ажээ.

1. LG Watch Sport

Энэхүү загвар нь 2018 оны ухаалаг цаг юу агуулж байх ёстой бүгдийг л агуулсан: том дэлгэц, GPS суурилуулсан, зүрхний хэмнэл мэдрэгчтэй, IP68 болон Android Pay стандартын дагуу хийгдсэн чийг болон тоос шорооны хамгаалалттай. Android Wear 2.0 удирдлага дор цаг ажиллана. Загварлаг их биетэй тул спорт зааланд эсвэл ажилдаа ч зүүж болно. LG Watch Sport – таны яг одоо худалдан авч болох ухаалаг цаг юм.

Үзүүлэлт:

  • Процессор: Qualcomm Snapdragon Wear 2100
  • Үйлдлийн систем: Android Wear 2.0
  • Дэлгэц: P-OLED, 480 × 480 пиксель
  • Зай: 430 мА*цаг
  • Мэдрэгчүүд: 6 талт акселерометр болон гироскоп, барометр, судасны цохилт хэмжигч, гэрэлтүүлгийн мэдрэгч
  • LTE, 3G, Wi-Fi 802.11b/g/n, Bluetooth 4.2 LE, NFC

 

2. LG Watch Style

LG Watch Sport загварын бага дүү юм. Гэхдээ NFC, GPS-ийн чип байхгүй, мөн LTE болон зүрхний хэмнэл мэдрэгчгүй. Зарим нэг хүмүүст эдгээр үзүүлэлт байхгүй болсон нь таалагдахгүй байх л даа. Гэхдээ зарим нэгэнд нь илүүц мэдрэгчгүй уг загвар илүү таалагдах нь мэдээж.

Үзүүлэлт:

  • Процессор: Qualcomm Snapdragon Wear 2100
  • Үйлдлийн систем: Android Wear 2.0
  • Дэлгэц: P-OLED, 1,2 инч, 360 × 360 пиксел.
  • Зай: 240 мА*цаг
  • Мэдрэгчүүд: 6 талт акселерометр болон гироскоп, гэрэлтүүлгийн мэдрэгч
  • Wi-Fi 802.11b/g/n, Bluetooth 4.2 LE.
  • Үнэ: 130 орчим доллар

 

3. Samsung Gear S3

Gear S2 ухаалаг цаг үнэхээр сайн төхөөрөмж. Samsung-ийн инженерүүд уг загвараас сайн болгоныг нь авч илүү төгс загвар гаргаж иржээ. Gear S3 нь хүчтэй бас гаднаасаа харахад маш үзэмжтэй. Жишээ нь, эргэлдэх ободтой – үүний тусламжтайгаар дэлгэцийг эргүүлж болно, дуугаа чангалж сулруулж болно, бас дэлгэцийг тодруулж, бүдэгрүүлж болно. Мөн

IP68 стандартын дагуу чийг, тоос шорооноос хамгаалагдсан. Super AMOLED дэлгэц бүхий цаг юм.

Үзүүлэлт:

  • Процессор: хоёр цөмт Samsung Exynos 7270
  • Үйлдлийн систем: Tizen 2.3.2
  • Дэлгэц: Super-АМOLED, 1,3 инч, 360 × 360 пиксел.
  • Зай: 380 мА*цаг
  • Мэдрэгчүүд: акселерометр болон микрогироскоп, барометр, судасны цохилт мэдрэгч, GPS
  • Wi-Fi 802.11b/g/n, Bluetooth 4.2 NFC, MST
  • Үнэ: 400 орчим доллар

 

4. Huawei Watch 2

Huawei Watch 2 – LG Watch Sport-ыг орлох муугүй хувилбар. Гэхдээ худалдан авахаасаа өмнө хэд хэдэн онцлогийг нь анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, фитнесээр хичээллэдэг хүмүүст зориулагдсан гэж хэлж болно. Гэхдээ компанийн инженерүүд LG Watch Sport дээр байрлах хажуугийн товчлууруудаас яагаад ч юм татгалзжээ. Хоёрдугаарт, Huawei Watch-ийн үндсэн загварын цаг шиг нэг их загварлаг харагдахгүй. Хэрвээ эдгээр “дутагдлууд” таны сэтгэлд нийцвэл Huawei Watch 2 сайхан сонголт болно. Нэг сайн тал нь зайны хүчин чадал маш сайн гэдгийг онцолмоор байна.

Үзүүлэлт:

  • Процессор: дөрвөн цөмт Qualcomm Snapdragon Wear 2100
  • Үйлдлийн систем: Android Wear 2.0
  • Дэлгэц: AМOLED, 1,2 инч, 390 × 390 пиксел.
  • Зай: 420 мА*цаг
  • Мэдрэгчүүд: акселерометр болон микрогироскоп, барометр, судасны цохилт мэдрэгч, GPS
  • Wi-Fi 802.11b/g/n, Bluetooth 4.1 BLE + BR / EDR, NFC
  • Үнэ: 350 орчим доллар

 

5. Apple Watch Series 3

Apple Watch Series 3 – зах зээл дээр борлуулагдаж байгаа хамгийн сайн цагнуудын нэг. Энэ цагийн тусламжтайгаар ирсэн мэдээллээ хурдан харах, төлбөрөө төлж чадна. Мөн уг төхөөрөмж фитнес-трекерийн аливаа даалгаврыг гайхалтай орлох ажээ. Төгс дизайнтай тул үдэшлэг эсвэл албан ёсны уулзалтанд очихдоо ч зүүж болно. Хямдхан загвар нь хүртэл тансаг харагддаг юм.

Үзүүлэлт:

  • Процессор: Apple S3
  • Үйлдлийн систем: watchOS 4.0
  • Дэлгэц: MOLED, 1,5 инч, 272 × 340 пиксель эсвэл 1,65 инч, 312 × 390 пиксел.
  • Зай: 279 мА*цаг
  • Мэдрэгчүүд: акселерометр болон  альтиметр (барометрийн өндөр хэмжигч), зүрхний цохилт хэмжигч, GPS
  • Wi-Fi, Bluetooth, NFC, LTE
  • Үнэ: 450 орчим доллар
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *