Хайрлахад хамгийн бэрх зурхайн 5 орд – Ихээхэн xүчин чармайлт гаргаж, зан авирыг нь тэвчиж чадах хүн л тэднийг хайрлах болов уу

2

Зарим нэг хүмүүс бие биедээ яг л зориулагдсан мэт бат бөх харилцаатай байх бол зарим нэгнийх нь харилцаа учир нь үл олдоно. Ухаалаг, үзэсгэлэнтэй, сэтгэл татам хэдий ч харилцаа нэг л бүтэлгүй. Тэд хайрлаж дурлаж чаддаггүй юм болов уу? Магадгүй л юм.

Тэднийг хайрлахад их хүч гаргах хэрэгтэй бол яах вэ, энэ ажилд ёстой супер баатар л тохирох болов уу. Тэдний таахын аргагүй зан авирыг тэсвэрлэж өнгөрөөх – энэ бол жирийн нэг хүнд жинхэнэ там болно.

Ингээд хайрлахад амаргүй зурхайн 5 ордыг зурхайчид нэрлэж байна.

5. Ихэр

Ихрийнхэн үнэхээр хаврын салхи шиг, тэдний сэтгэл хөдлөл гэрлийн хурдаар өөрчлөгдөнө. Түүний хажууд байгаа хүн түүнтэй нэг давалгаан дээр байхын тулд амаргүй замыг туулна. Ихрийнхэн жүжиг тавихдаа ч гарамгай, хов жив ярихдаа нүд нь сэргээд л ирнэ, нийтэч гэж жигтэйхэн. Нөхцөл байдлыг чимэглэхийн тулд худлаа ч ярьж чадах улсууд. Тэдэнтэй цуг байхад хөгжилтэй, гэхдээ хүн болгон байнга театрт амьдрахыг хүсэхгүй биз дээ – мөнхийн шүтэн бишрэх үзэгчийн дүр хүний хүчийг их сорох ажээ.

 

4. Жинлүүр

Жинлүүрийнхнийг хайрлахад амаргүй, яагаад гэвэл тэд байнга нэг тийшээ шуурч байдаг улс. Бүх зүйлд эргэлзэнэ, өөрт юу хэрэгтэй байгаагаа ч сайн ойлгохгүй. Тэд шийдвэр гарахдаа бүгдийг “зөв” болон “буруу”-гаар жинлэж үнэлдэг. Тэднийг хөдөлгөхөд байнга араас нь хатгаж, тууж байх хэрэгтэй – хэн нэгнийг байнга шавдуулаад байх хэцүү. Гэхдээ санаагаар бүү уна: хэрвээ та Жинлүүрийн ордтой амьдралаа холбосон бол удаан бөгөөд бат бөх харилцаа үүсгэжээ. Тэд ойр дотныхондоо маш их хайр халамж гаргаж чаддаг улс.

 

3. Нум

Нумын орд дор төрсөн хүмүүс эрх чөлөөгөө хязгаарлуулах тун чиг дургүй. Тэднийг халуун цустай хэмээдэг, шинэ зүйлд ихэд хошуурна. Энэ ордын хүнтэй амьдралаа холбохоор шийдсэн бол тэдний сонирхлыг байнга татах арга чарга олж байх ёстой, эс бөгөөс тэд уйдаж өөр хүн сонирхож эхэлдэг. Түүнтэй өнгөрөөх амьдрал өнгөлөг бөгөөд давтагдашгүй – хамгийн гол нь харилцаандаа байнга шинэлэг зүйл нэмж байх ёстойгоо бүү мартаарай.

 

2. Хилэнц

Зөвхөн өөртөө л анхаарал тавьж, өөрийнхөө л сэтгэл хөдлөлд хөтлөгдөх хүнийг хайрлахад амаргүй нь ойлгомжтой. Хэрвээ та энэ ордын хүнтэй харилцаа үүсгэхээр шийдсэн бол таны Хилэнц – хамгийн хамгийн бөгөөд цорын ганц гэдгийг л санаж яваарай. Тэднийг магтаалыг үгээр булахад хэтэрнэ гэж айсны хэрэггүй. Гэхдээ хариуд нь “баярлалаа” гэх талархлын үг бараг л сонсохгүй болов уу. Харин “Би өөрөө сайн мэднэ, тэгэхээр надтай учирсандаа их азтай гэдгээ бүү мартаарай” гэж өөдөөс чинь хэлэх биз. Түүнийг үнэлж байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй, эс бөгөөс түүнд эргэлзээ төрж эхэлнэ шүү.

 

1. Охин

Зарчимч Охины ордныхонтой харилцаа тогтоох гэж байгаа бол түүний өндөр шаардлагад нийцэж байх ёстой. Тэр бүх зүйлд төгс байдлыг хүснэ, тэд өөрсдөдөө ч өндөр шаардлага тавьж заримдаа шүүмжлэлтэй ханддаг улс. Тэр болгон сэтгэлээ нээгээд байдаггүй тул ойртоход амаргүй. Хэрвээ та өөрөө зарчимч нэгэн бол Охины ордныхонтой нэг замыг туулж чадна. Гэхдээ түүнийг гэртээ урихаар шийдсэн бол хөргөгчний доод талын тоос шороогоо арчихаа мартаж ёстой болохгүй шүү.

Vzhyshnevska Nataliia / Shutterstock.com

Та энэхүү жагсаалтад багтсан ордтой амьдралаа холбосон уу? Коммент хэсгээр бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

26
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Ouyn Tumurkhvv

    Ouyn Tumurkhvv

    2020/01/11 at 14:05

    Ene ordod melhii bagtah estoi bha jinluuriin orond

  2. Gantulga Dorjdangaa

    Gantulga Dorjdangaa

    2020/01/11 at 22:28

    Miniih ord tuuj ywana

  3. Ганжигүүр Эрдэнэ

    Ганжигүүр Эрдэнэ

    2020/01/12 at 02:02

    bnaa bna

  4. Баярмаа Баярма

    Баярмаа Баярма

    2020/01/12 at 11:12

    Urangoo Monhbayar Batjargal Bayarjargal uursduu hartsgaa

  5. Nvvjin Nvvjin

    Nvvjin Nvvjin

    2020/01/12 at 18:33

    Bna bna hha

  6. Ochko Tseegii

    Ochko Tseegii

    2020/01/12 at 18:39

    kkkk 2hetsuu ord ni uchirtsan yum bishuu

  7. Munkhzaya Munkhsaikhan

    Munkhzaya Munkhsaikhan

    2020/01/12 at 20:46

    1t ohin bdg nassan😅

  8. Tsedendorj Ganchimeg

    Tsedendorj Ganchimeg

    2020/01/12 at 21:29

    bna tiim bn

  9. Jav Amgaa

    Jav Amgaa

    2020/01/12 at 21:31

    Mini hani ch tevcheertei yumaa

  10. Bayrmaa Bayrmaa

    Bayrmaa Bayrmaa

    2020/01/12 at 21:43

    Iheriig yg heljee

  11. 3 хүү маань байж байдаг байна ш дээ. Арай л өөрөө багтсангүй.

  12. Алия Е.

    Алия Е.

    2020/01/12 at 23:29

    Манайд бас 3-4 байна. Данч их эрх байсан юмаа.

  13. Tungaa Gungaa

    Tungaa Gungaa

    2020/01/13 at 17:19

    Худлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *