Бидний ухаалаг гар утас хэрэглэх үедээ гаргадаг 5 алдаа. Яг одооноос эхлэн эдгээрт цэг тавихгүй бол хожим нь та харамсах болно!

4

Та магадгүй сэрүүлэг тавих гэж эсвэл эрүүл мэндийн зорилгоор нойрныхоо чанарыг ажиглахын тулд унтахдаа гар утсаа өөртэйгөө ойр тавьдаг байх. Хэдий тийм боловч таны гар утас сайн унтаж амрахад тус хүргэхгүй! Орондоо орох үед гар утсаа хажуудаа байлгаснаар маргааш өдрийн турш таны биед бодож байгаагаас чинь илүү хор хөнөөл учруулна.

Бид та бүхэнд анхаарвал зохих, гар утас хэрэглэх үедээ гаргадаг хамгийн түгээмэл алдаануудын талаар хүргэхээр бэлтгэлээ. Эдгээрийг мэдэж авснаар таны эрүүл мэндэд ач тустай юм.

1. Гар утсаа ойрхон тавьж унтах

Гар утас бол электрон соронз дамжуулагч, хүлээн авагч юм. Энэ нь радио долгионуудыг ялгаруулдаг гэсэн үг. Хэдийгээр үүнийг хараахан батлаагүй байгаа ч, энэ долгион олон цагийн дараагаар тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг үргэлжлүүлэн судалж байгаа ажээ. Таныг унтаж байх үед гар утсанд чинь мэдээлэл ирж таныг сэрээх боломжтой.  Хэрэв танд гар утсаа унтраах эсвэл унтах үедээ өөр өрөөнд тавих ямар ч боломж байхгүй бол ядахдаа “airplane mode” дээр нь тавьж унтаарай.

 

2. Удаан хугацаагаар цэнхэр гэрлийг ширтэх

Гар утасны дэлгэцийн цэнхэр гэрэл унтаж амрахад хүргэдэг мелатонин дааврыг бууруулдаг бөгөөд энэ бол таны унтаж чадахгүй байгаагийн бас нэгэн шалтгаан юм. Цэнхэр гэрэл мөн толгой өвдөхөд нөлөөлж, нүд болон нойрыг асуудалтай болгодог. Гар утасныхаа гэрлийг тохируулж, цэнхэр гэрлийн хэмжээг багасгах хэрэгтэй.

 

3. Сүлжээ муу байхад хэрэглэх

Гар утасны сүлжээ муу байгааг анзаарвал, энэ нь таны гар утас дамжуулагчаас хүчтэй сүлжээ хүлээж авах гэж байна гэсэн үг бөгөөд ингэснээр гар утас илүү их энерги зарцуулах буюу таны эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэж ойлгож болно. “Disconnect: The Truth About Cell Phone Radiation, What the Industry Is Doing to Hide It, and How to Protect Your Family” хэмээх номын зохиолч, доктор Devra Davis суурин утас хэрэглэх эсвэл гар утсаа сүлжээ бага байхад нь аль болох өөрөөсөө холдуулах хэрэгтэй талаар зөвлөжээ. Мөн энэ үед гар утас их хэмжээгээр халдаг учир аюултай байдаг байна.

 

4. Арьсандаа удаан хүргэх

Гар утас болон хорт хавдрын хоорондын холбоог судалсан хэд хэдэн судалгаа байдаг бөгөөд гар утасны дамжуулагчийн сүлжээ ойролцоогоор 900 мегагерц буюу төдий чинээ халдаг гэж ойлгож болно. Таны арьс гар утас биед хэтэрхий ойртох үед энэ халууныг маш хялбархан шингээж авдаг ажээ. Хэдийгээр радио эффектийн цацраг туяа хүний биед хэрхэн нөлөөлдөг талаарх баримт нотолгоо байхгүй байгаа ч, гар утсаа аль болох биенээсээ хол байлгахыг хичээх хэрэгтэй юм.

Чихэвч эсвэл спикерийн тусламжтай гар утсаараа ярих хэрэгтэй бөгөөд хэрэглээгүй үедээ аль болох гар утсаа өөрөөсөө хол тавьж байгаарай гэж зөвлөе.

 

5. Дэлгэц рүү харахдаа бөгтийх

Гар утас хэрэглэснээр теносиновитис буюу эрхий хурууны гэмтэл болдог. Бас нэгэн гар утас хэрэглэх үед бий болдог эрүүл мэндийн асуудал бол “текст хүзүү” хэмээх эмгэг юм. Нэрнээс нь харахад л юунд сөргөөр нөлөөлдөг болох нь мэдэгдэж байгаа биз ээ. Гар утасны дэлгэц рүү харах үед, та хүзүүгээрээ доош тонгойж , хүзүү болон нурууны уулзвар хэсэгт даралт учруулдаг байна.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны хүзүүнд ирэх жин нэмэгдэж, толгойн ерөнхий жин 5 дахин нэмэгдэх эрсдэлтэй. Үр дүнд нь хүзүү өвддөг болж, улмаар нуруу бөгтөр болно. Гар утсаа нүднийхээ өмнө эгц барьж, хүзүүгээ аль болох тэгшхэн байлгахыг хичээгээрэй.

Магадгүй та гар утсаа яг энэ мэдээн дээрх шиг буруу хэрэглэдэг байх! Одооноос эхлэн эрүүл мэнддээ анхаарч, засахад болно.

Гар утасны хэрэглээнээс болж таны эрүүл мэндэд үүсэж байсан эрсдэлүүдийг бидэнтэй сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан хуваалцаарай.

34
ГоёГоё
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Damchaa Yuwuuntsetseg

    Damchaa Yuwuuntsetseg

    2020/01/12 at 17:31

    6

  2. Б. Оюунбилэг

    Б. Оюунбилэг

    2020/01/14 at 09:25

    gar utasnaas onoodroos hol baih bolnoo!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *