Би эдгээр 10 зүйлийг хийхээ болиод эрх чөлөөг олж авч чадсан!

1

Би өнгөрсөн амьдралаа эргэн хараад миний хамгийн том дайсан бол үргэлж төгс төгөлдөр байх гэж хичээж байсан явдал маань гэдгийг ойлгосон. Би багадаа ангидаа хамгийн шилдэг нь байхын тулд бусадтай өрсөлдөж, маш их ирээдүйтэй хүн гэдэг хүлээлтийн дунд өссөн байна.

10 настай байх үедээ миний тархи физик, математикийг ойлгож чадахгүй байгаа учир би тэнэг гэдэгт итгэдэг байсан юм. Уран зохиол, зураг, гадаад хэл зэргийг сайн чадаж байсан ч энэ нь ямар нэг чухал зүйл биш гэсэн дорнод европын ойлголттой хүн байв.

Насанд хүрээд би өөрийгөө сайхан харагдахгүй, ухаалаг биш, амжилт гэж гайхуулахаар зүйлгүй хүн гэж өөрийгөө дүгнэдэг байжээ. Би эрчүүдийн хайрыг татаж чадах хүн биш, миний чадвар өндөр цалин авах хэмжээний биш, том нэр хүндтэй орон тоонд тоогдох хүн биш гэсэн ойлголттой байсан юм.

Өнөөдөр миний амьдрал огт өөр болсон бөгөөд би энэхүү өөрчлөлтдөө маш баяртай байна. Би юуны төлөө төрсөн, түүнийгээ хийж байна.

Тэгээд яаж энэ бүх өөрчлөлт бий болов оо?

Ажил дээрх урт хугацааны зөвлөгөөний дараа хэрхэн ядарч энэхүү стрессээс салж сайхан байхыг ямар их хүсдэг байснаа санаж байна. Нэг удаа YouTube-ээс “Нууц” хэмээх кино хайж байгаад санаандгүй нэгэн видео олж үзсэн ба энэ нь Луиза Хейн «You Can Heal Your Life» буюу та өөрийнхөө амьдралыг өөрчилж, сайжруулж чадна гэсэн кино байсан бөгөөд зүрх сэтгэлийг маань хөндсөн юм.

Өнөөдөр би энэ тохиолдлыг санаандгүй зүйл биш байсан гэж боддог ба багш бол зөвхөн юу сурахад бэлэн байна түүнийг нь л заадаг гэж боддог боллоо. Би энэ киног үзээд маш их зүйл бодсон ба киноноос салж чадахгүй байлаа. Луизын үг бүр нь миний зүрх сэтгэлд нэвтэрч байх шиг байсан юм. Эцэст нь би өөрийнхөөрөө байгаа газар бол миний гэр орон гэдгийг мэдсэн бөгөөд “би өөрийгөө ямар хүн тэрүүгээр нь байлгаж, хайрлаж байдаг хүн. Би бүхэл бүтэн цогц, амьдрал надад хайртай“ гэдгийг мэдэрсэн юм.

Дараагийн жилийн турш би бусад “гэгээрсэн” хүмүүс болох Уэйн Дайер, Байрон Кейти болон Дон Мигель Руис нарын ажилтай танилцаж өөрийгөө үнэлэх маш том сургаал, түүний нөлөөний тухай үзэл бодолтой харьцаж эхэлсэн билээ. Эдгээр сургаал нь миний хуучин үзэл бодлоос салахад маань тус болж хязгаарлагдмал бодол санаанаас холдуулсан бөгөөд тэдгээр хуучин ойлголтууд маань надад маш их буруу нөлөөтэй байсныг мэдсэн юм.

Тэдгээрийн сургаалыг өөртөө хэрэглэх гэж олон алдаа, оролдлогын дараа би өөрийн өдөр тутмын амьдралдаа жинхэнэ эрх чөлөөг олж авсан билээ. Үүний тулд би доорх зүйлийг хийсэн юм:

1. Би төгс төгөлдөр байх гэж хичээхээ больсон

Би үнэнхүү сайхан, бас огтын сайхан хүн биш бөгөөд чухам энэ нь намайг өөрөөрөө байх нөхцөл минь болно.

Төгс байдал гэдэг бол төөрөгдөл бөгөөд тийм зүйл гэж үгүй. Би өөрийгөө төгс байлгах гэж зовоохоо больж одоо “хангалттай сайн, сайхан” байхын төлөө л явдаг боллоо. Өөрийн алдаагаа гарах ёстой зүйл гэж үзэн түүний хүчээр өсөж, ухаантай болно гэдэгт итгэдэг болсон юм. Хэрвээ би ямар нэг байдлаар алдаж, хожигдвол энэ нь бүтэлгүй амьтан гэсэн үг биш бөгөөд би өөрийнхөө хийх ёстой зүйлийг л хийсэнгүй гэсэн үг юм. Нэг бол хожно, нэг бол суралцана. Гэхдээ бид хэзээ ч хожигдохгүй.

“Оролдлого болгоны дараа та улам бүр хүчтэй болох ба яг л өвчтөн эдгэж байгаа мэт байна. Хийж болох бүх л зүйлийг хийж өөрийгөө шүүмжлэх, харамсах, өөрийгөө доош хийх үзлээс татгалз” (Мигель Руис)

2. Би цаг үргэлж ямар нэг зүйл хийж байх ёстой гэдэг бодлоос татгалзлаа

Үргэлж ямар нэг зүйл рүү зүтгэж байх нь сайн үйлстний шинж биш. Би өөрийнхөө биеийг сонсож сурсан ба ямар нэг зүйл хийхгүй байгаагийн төлөө зовохоо больсон юм. Миний бие, сэтгэл санаанд заримдаа амралт, цэнэглэлт хэрэгтэй бөгөөд хэн нэгэнд үүнийг тайлбарлах шаардлага үгүй юм.

Дуртай сайхан киногоо үзэж, ном уншин, дуулж, зугаалж байх нь сайхан бөгөөд би юу хүсэж байна, зүрх сэтгэл ямар зүйлийг таашааж байна, түүнийгээ л хийх болно.

“Би амьдралын хүн болохоос ажлын төлөө хүн биш. Та ямар нэг зүйлийг хэр сайн хийж байгаагаар өөрийгөө бүү дүгнэ. Та бол таны бие биш. Юу ч хийхгүй байгаа нь та байхгүй байгаа гэсэн үг биш юм шүү” (Уэйн Дайер)

3. Би өөрийгөө шүүмжлэхээ больсон

Би өөрөө өөртэйгөө хэрхэн ярьж байгаагаа анзаардаг. Би өөртөө үүрэг хүлээлгэхгүй ба өөртөө хүндэтгэлтэй ханддаг хүн. Би сайн найздаа хэзээ ч хэлэхгүй үгийг өөртөө хэлэхээ больжээ. Би өөртөө хангалттай, өөрийгөө үнэлдэг хүн.

Бид амьдралаас хүсэж байгаа бус хэрэгтэй зүйлээ авдаг гэдгийг ойлгодог болсон юм. Бид өөрсдийнхөө ойлголтоор ямар гавьяатай түүнийгээ амьдралаас авч байдаг гэж үздэг. Тиймээс өөртөө итгэж, өөрийгөө хүндтэй хүнтэй харьцдаг шигээ хүндэлж, амьдрал танд өгч чадах хамгийн сайн зүйлийг авах эрхтэй хүн гэж бодож бай.

“Та өөрийгөө олон жил шүүмжилсэн боловч үр дүн гарсангүй. Өөрийгөө магтаад үз, юу болох бол?” (Луиза Хей)

4. Би бусдыг буруутгахаа больсон

Би хэн нэгнийг ямар нэг зүйлийн төлөө буруутгах нь өөрөө хохирогч болж байгаа хэрэг гэдгийг ойлгодог болж. Бусдыг цаг дэмий өнгөрөөлөө, мөнгө дэмий үрлээ, хайр дурлал шударга биш зэргээр шүүмжлэхийн оронд би энэ явдалд ямар нэмэр болсон билээ гэдгээ боддог болсон юм. Хэн ч надад хор хүргэж чадахгүй, намайг миний санаатай, санаагүй зөвшөөрөлгүйгээр гомдоож одоо чадахгүй.

Үүний оронд би юу бодож байгаа, юу хийж байгаа, юу мэдэрч байгаагийнхаа төлөө өөртөө хариуцлага хүлээлгэнэ. Би өөрийн үйлдлээ хариуцах ба миний ирээдүй одоогийн хийж байгаа үйлдлээс минь шалтгаалах болно. Би юунд итгэдэг, ямар байхыг хүсдэг тэр хүн нь, зүйл нь өөрөө юм.

“Шүүмжлэх гэдэг бол хоосон цаг үрж байгаа хэрэг. Хэн нэг нь ямар буруутай байх нь таныг өөрчлөхгүй. Та хэн нэгнийг буруутай гэж итгүүлж чадах боловч энэ нь таныг аз жаргалгүй байх байдлыг тань өөрчилж чадахгүй билээ.” (Уэйн Дайер)

5. Бусдыг үнэлж дүгнэхээ больсон

Хүн болгон өөрийн замтай бөгөөд миний анхаарах зүйл бол өөрийн замнах зам мөр гэдгийг би одоо ойлгодог болсон юм. Үүнээс гадна хэн нэгнийг үнэлж дүгнэж байгаа нь намайг түгшүүлж байгаа зүйлийн нэг хариу үйлдэл юм байна гэдгийг мэддэг болсон билээ. Хэрэв би хэн нэгнийг бүтэлгүй гэж үзэж байвал би өөрөө тийм байж болох юм. Үгүй бол би яаж түүнийг ялгаж харах байсан хэрэг вэ?

“Бусдад буруу өгөх эсвэл түүний үйлдлийг дүгнэж цэгнэх нь та өөрийгөө өөрчлөхөд саад болж байгаа хэрэг юм. Харин хариуцлага өөртөө авах нь та өөрийгөө өөрчлөх боломжийг олж авч байгаа хэрэг.” (Байрон Кейти)

6. Хүн юу бодож байгаа, юу мэдэрч байгаа тухай таамаглахаа больсон

Би бол тэд биш учраас тэд юу бодож, мэдэрч байгааг мэдэх арга гэж үгүй.

Би байж болох хувилбарыг төсөөлөхөө больж оюун ухаан маань зөвхөн өөртэйгөө харьцах боломж олгодог болж. Хэн нэгний үйл хөдлөл, үг яриа сэтгэлийг минь зовоож эхэлбэл бодит амьдрал руу эргэх цаг болжээ гэж боддог болсон билээ.

Байрон Кейтийн “Ажил” хэмээх номын хүчээр би намайг түгшүүлж байгаа тэр бодлыг эргэн бодож, өөрөөсөө: “энэ үнэн үү?” гэж асуудаг болсон байна. Миний олон төсөөлөл нь худал гэдэг нь ойлгомжтой. Жишээ нь би хэн нэг нь надад хайргүй, дургүй гэж бодож болох ч тэр хүний хувьд тухайн цаг нь хүнд үе нь байсан байж болно. Эсвэл хүн зүгээр ичиж зовж байж болох юм. Янз бүр байж болох билээ.

Тэр хүн би биш учраас түүний бодол санааг мэдэж чадахгүй гэдгээ мэдрэх үед би нээлттэй зан аашаараа, зүрх сэтгэлээрээ байдаг билээ.

“Миний ертөнц дэх бүх л дайн дажин, эвлэрэл нь миний бодол төсөөлөл байжээ гэдгийг би гэнэт мэдэрсэн юм.” (Байрон Кейти)

7. Би бусадтай өрсөлдөхөө больсон

Бусадтай өрсөлдөх гэдэг нь миний өөрийгөө шалгах гэсэн нэг эго байсныг би одоо сайн ойлгож байна. Сайхан мэдрэмжтэй байхын тулд хэн нэг нь хожигдсон байх шаардлагагүй. Би тэнцэл, зохицол хамтын ажиллагаа, хамтын ашгийг илүүд үзнэ.

Би өөрийгөө бусадтай харьцуулахаа болсон хүн. Би хүнтэй хайр, эв найраар хамтарч ажиллахыг айдсаас илүүд үзнэ. Бүх л хүнд, бас надад хангалттай зай бүхий эв найртай ертөнцөд амьдарч байгаа гэдэгт итгэхийг хүсэж байна.

“Хайр гэдэг бол хамтын ажиллагаа болохоос өрсөлдөөн биш.” (Уэйн Дайер)

8. Би ирээдүйн аз жаргалыг бий болгохоо больсон

Би өөрийн гэр орон, машинтай болж амжилтад хүрч жаргалтай байх хийсвэр ирээдүйд найдахаа больсон. Би өчүүхэн зүйлээс аз жаргалыг олж чаддаг болсон ба тэрхүү энгийн бодит амьдрал нь надад илүү их аз жаргал өгдөг юм.

Би амьд, эрүүл байгаагаа мэдрэхийн тулд амралтын өдрийг хүлээхээ больсон ба өдөр болгон миний амьдралын нэгэн чухал, үнэт үе юм.

Өдрийн турш би анхаарлаа муу зүйлд биш харин сайн зүйлд зардаг ба ингэснээр бүх л зүйл өөрчлөгдөнө. Надад байгаа зүйл болгонд, намайг тойрон байгаа юм болгонд би баярлаж явдаг бөгөөд энэ нь эрүүл ухаан, бие, хайртай гэр бүл, хэдэн сайн найз, дуртай ажил зэрэг хайртай, итгэдэг зүйлүүд минь юм.

“Орчлон ертөнц хариу талархалд дуртай гэдгийг би анзаарсан юм. Хэдий чинээ баярлаж талархана төдий чинээ таны амьдралд сайхан үе давамгайлах болно.” (Луиза Хей)

9. Би ирээдүйн төлөө санаа зовохоо больсон

Би хичнээн хүч гаргасан ч нөлөөлж чадахгүй зүйл гэж амьдралд бий гэдэгт итгэдэг хүн. Ямар нэгэн зүйлийн тухай түгших болгонд би “цаг хугацаа аяндаа харуулна” хэмээн өөртөө анхааруулдаг билээ.

Би хүссэн болгоноо авч чадахгүй ч надад хэрэгтэй бүх л зүйлийг авч чадахаа мэднэ. Би амьдралын урсгалд итгэдэг, бид ухаалаг орчлон ертөнцөд амьдарч байгаа, бүх л зүйл сайхан болно гэсэн орчинд итгэхийг хүсэж байна. Заримдаа амьдралд хүлээх хэрэг гардаг билээ.

“Амьдрал гэдэг энгийн зүйл. Бүх л зүйл өөрийн жамаар болох болохоос таниас хамаарахгүй. Бүх л зүйл цагтаа болох ба эртдэх, оройтох гэж үгүй юм. Танд энэ нь таалагдахгүй байгаа бол та ямар нэг зүйлийг хөнгөвчлөх гэж л ямар нэг зүйл хийж байгаа хэрэг юм.” (Байрон Кейти)

10. Би эргэн тойрондоо таалагдах гэж хичээхээ больсон

Хэн нэгний магтаал, таалалд нийцүүлэх гэхээ больсон билээ би: хайр, халамж болон анхаарал гэх мэт. Өөрийн бие, оюун, сэтгэл санааг хайрлах гэдэг нь хувиа бодсон хэрэг биш. Би өөрийгөө хайрлаж, өөрийн хэрэгцээ, зүрх сэтгэлийн минь хүслийн төлөө санаа тавих болно.

Би бусдын төлөө биш өөрийнхөө төлөө сонголт хийж сурсан юм. Энэ маань таалагдахгүй бол түүний буруу бөгөөд тэд намайг тэдний хүсэл сонирхол нийцүүлэн байх болно гэж бодсон нь алдаа.

Таалагдахгүй зүйлдээ “үгүй” гэж хэлэх нь олон нийтийн дунд зөвшөөрөгдсөн практик бөгөөд өөрийгөө хайрлаж байгаагийн нэг илрэл юм. Хэн нэг нь надад ямар нэг “ёстой” гэсэн зүйл хэлбэл би түүнийг нь хийхгүй. Хэн нэг нь миний хүсэл сонирхлыг асуувал би хамтарч ажиллахыг бодох болно. Миний хүсэл бол минийх болохоос хүнийх биш. Би өөрийнхөө үнэт цагийг зөв зарцуулах тэр л зүйлийг сонгоно. Миний цаг гэдэг бол миний амьдрал, тэр эргэж хэзээ ч ирэхгүй.

Миний амьдрал зөвхөн минийх учир сонголт бас зөвхөн минийх байна. Амьдрал бол амьдрал байх ёстой болохоос ямар нэг байх төдий зүйл биш учир би ямар нэг зөвтгөсөн, уучлал гуйсан зүйлгүй бодит амьдралыг сонгох болно.

“Хэн ч таны өмнөөс ямар нэг зүйл хийхгүй. Бусдын хийж, ярьж байгаа зүйлс нь тэдний хувийн бодит орчин, мөрөөдлөөс нь шалтгаалдаг юм. Хэрвээ та бусдын бодол санаанд автдаггүй бол хэрэггүй зовлонд өртөхгүй байх билээ” (Мигель Руис)

Миний энэ өөрчлөлт гэнэт бий болоогүй билээ. Энэ нь тасралтгүй үргэлжлэх үйл явц бөгөөд үргэлжийн хүч, анхаарал шаардах зүйл юм шүү.

Би одоо ч амьдрал хэмээх сургуульд суралцсаар байгаа ба энэ сургууль өдөр болгон надад шинэ зүйл мэдэж авах сайхан боломж олгож байна. Би өөрийн гэсэн бодит орчин бий болгож чадна, хүслээ биелүүлж чадна гэдгээ сайн мэднэ. Тиймээс би өөрийн оюун ухаанаа зөв үзэл бодлоор тэжээж байгаа гэдэгтээ итгэлтэй байхыг хүсэж байна. Оюун ухаан маань эрүүл, хүчирхэг гэдгийг би мэднэ.

43
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Тавилантайгаа эвлэрэх нь сайн зүйл юу? Jose Alejandro уншаарай.

  2. Jose Alejandro

    Jose Alejandro

    2018/04/28 at 10:57

    Хүн төгс байх албагүй. Гэхдээ л сайхан ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөж л байх хэрэгтэй!

  3. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг нь ялагдалаа хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй.

  4. Javhlan Injener

    Javhlan Injener

    2018/04/28 at 11:43

    Ямарч хүсэл эрмэлзлэлгүй, зорилго зүтгэлгүй, ажилгүй залхуу болоход дөхөм зөвлөмж байна даа. ✌

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *