Эдгээр шинж тэмдгийг мэдэж авснаар та оригиал барааг хуурамчаас нь ялгаж чаддаг болно

2

Томоохон брэндүүд хууль бусаар үйлдвэрлэсэн дуураймал бараатай тэмцсээр л байна. Худалдан авагчид багахан мөнгө төлөөд л дуураймал барааг авах тохиолдол ч багагүй. Хамгийн таагүй зүйл гэвэл, хууран мэхлэгчид дуураймал барааг жинхэнэ гэж худалдан авагчийн толгойг эргүүлж өндөр үнээр зарсаар байна.

Олноо алдаршсан 10 брэндийн барааг жинхэнэ үү эсвэл дуураймал уу гэдгийг ялгах шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ.

10. МАС-ийн гоо сайхны бүтээгдэхүүн

  • Савлагааг нь анхааралтай харна уу: МАС-ийн жинхэнэ бүтээгдэхүүн гялалзан харагдах жижигхэн цэгүүдтэй байдаг. Харин дуураймлын савлагаа нь илүү бүүдгэр, өөрөөр гялалзана.
  • Барааны нэрийг шалга. Дуураймал бараа бүтээгдэхүүн нь өөр нэрээр зарагдана. Барааг жинхэнэ эсэхийг шалгахын тулд компанийн сайт руу нь ороод таны харсан бараа байгаа эсэхийг шүүгээд үзээрэй. Хэрвээ байхгүй бол дуураймал бараа сонирхжээ гэж үзнэ.
  • Гаднах савлагаан дээрх бэлгэ тэмдгийн бичилтийг сайтар ажигла. МАС өөрийн гэсэн барааны тэмдэгтэй буюу өөрийн гэсэн бичилтийн онцлогтой, бүх гадаргуу дээр тэр төрхөөрөө л бичигдсэн байна. Дуураймал гоо сайхны бараануудад бэлгэ тэмдэг сунасан, жижгэрсэн зэрэг ямар нэгэн өөрчлөлттэй тавигдсан байна. МАС-ийн жинхэнэ бараан дээр зөвхөн төв хэсэгтээ л байрлана. Харин дуураймлынх доошилсон эсвэл дээшилсэн байдаг ажээ.

 

9. UGG гутал

  • Үйлдвэрлэсэн улсыг шалга. UGG – америкийн Deckers Outdoor Corp. компани бараа бүтээгдэхүүний гэрчилгээг эзэмшдэг, Австрали, Шинэ Зеландтай ямар ч холбоогүй. Жинхэнэ UGG дэлхийн гуравхан улсад үйлдвэрлэдэг: Хятад, Вьетнам, АНУ. Худалдагч танд Австралид үйлдвэрлэсэн гутал гэж байгаа бол – дуураймал, хуурамч бараа зарахыг оролдож байна.
  • Гутлын хайрцаг болон зүүн гутал дээр тавигдсан QR код – дуураймлаас ялгах хамгийн шилдэг арга. Ухаалаг гар утсан дээрээ суулгасан QR код унших аппликейшнээр уншуулаад л жинхэнэ гутал эсэхийг нь танина. Хэрвээ дуураймал биш байвал компанийн албан ёсны сайт руу шууд орж зохих мэдээллийг өгнө, өөрөөр хэлбэл таныг жинхэнэ UGG авчээ гэдгийг мэдэгдэх болно.

 

8. Michael Kors-ын цүнх

  • Цүнхний төмөр лого нь цүнхний бусад эд ангитай адилхан байдаг. Үүнээс гадна жинхэнэ цүнхэнд маш үнэтэй металл ашигладаг тул жингийн хувьд хүнд байдаг.
  • Загварыг Хятад, Вьетнам, Индонези болон Туркэд бэлдэнэ. Худалдагч танд Итали, Франц эсвэл АНУ-д үйлдвэрлэсэн гэж хэлж байгаа бол дуураймал бараа зарахыг оролдож байна.
  • 2015 оноос эхлэн дотор талд нь 10 оронтой код барьж оёдог болсон. Загварын дугаар, үйлдвэрлэсэн үйлдвэрийн дугаарыг илэрхийлнэ. Уг кодыг та албан ёсны сайтаар орж шалгах боломжтой. Мөн дотор талын халаасанд цүхний үндсэн өнгөтэй адилхан өнгө бүхий арьсан шошго барьж оёсныг олж харна.

 

7. PANDORA гоёл чимэглэл

  • PANDORA гоёл чимэглэлийн үйлдвэрийн таних тэмдэг – ALE гэсэн гурван үсэг – Algot Enevoldsen үгийн товчлол буюу PANDORA үйлдвэрийн үндэслэгч эзний эцгийн нэр. Уг фирмийн бүхий л бараан дээр энэ гурван үсэг явна, бүр жижиг дээр харин байдаггүй.
  • Бугуйвч бол PANDORA гэсэн бичилт байдаг. Жигд, цэвэрхэн. 2008 оноос эхлэн ялгагдах тэмдэглэгээтэй болсон – “О” үсэг дээрээ титэм зуржээ.
  • 2011 оноос эхлэн PANDORA-ийн бүтээгдэхүүний үнэт металлын орцыг илэрхийлэх үсэг бас нэмсэн: “S”-мөнгө (S925), “G”-алт (14 каратын алт – G585 эсвэл 18-каратын G750). Энэ бүх тэмдэглэгээ бүтээгдэхүүн болгон дээр тавигдана. Хэрвээ ALE тэмдэглэгээтэй зэрэгцээд эдгээр үсэг байхгүй бол дуураймал гэж ойлгоорой.

 

6. Zippo асаагуур

  • Асаагуурыг онгойлго: жинхэнэ асаагуур бол өөрийн гэсэн онцлогтой тогших чимээ гарна. Zippo-гоос гарах энэ чимээ патенттай, тиймээс давтагдашгүй чимээ гарч байвал жинхэнэ хэмээн үзнэ.
  • Асаагуурын доод хэсгийг ажигла: дардас байгаа бөгөөд энэ нь барааны жинхэнэ болохыг илэрхийлнэ, уг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо тавигдсан байдаг. Дуураймалд дардас байхгүй эсвэл жинхэнээс өөр дардас дарагдсан байна.
  • Утсыг нь хараарай: жинхэнэ Zippo-гийн утас полимер материалаар хийгдсэн, заавал төмөр утсан оруулгатай байна. Харин дуураймалд муу чанарын зөөлөн утас байдаг ажээ.

 

5. Timberland-ын гутал

  • Timberland-ын жинхэнэ гутал бол баруун талын гуталд илгэн материалтай шошго зүүсэн байдаг. Уг шошго дээр барааны дардас Guaranteed waterproof гэсэн бичгийн хамт байна. Дуураймал гутал бол ихэвчлэн цаасан шошго зүүсэн. Мөн гутлын гадна талд халуун дардсаар барааны тэмдгийг дарж баталгаажуулсан байна.
  • Timberland – америк компани, гэхдээ албан ёсны үйлдвэр нь Хятад, Доминиканы Бүгд найрамдах улсад байдаг. Хэрвээ АНУ-д үйлдвэрлэсэн Made in USA гэсэн бичиг байвал дуураймал гэж ойлгоно. Импортын Timberland одоо хэзээ ч АНУ-д үйлдвэрлэгдэхээ больсныг анхаарна уу.
  • Жинхэнэ Timberland-ын бас нэг онцлог – гутал болгон өөрийн гэсэн дугаартай. Энэ дугаарыг та албан ёсны сайтаар нь орж баталгаажуулж болно.

 

4. Beats-ийн чихэвч

  • Жинхэнэ барааны серийн дугаар нь цаасан хайрцагны доод буланд цавуутай цаасан дээр тэмдэглэгдсэн байдаг. Харин дуураймал барааных савлагаан дээр шууд хэвлэсэн байна.
  • Жинхэнэ барааны хайрцаг дээр 5 хэл дээр танилцуулга байна: англи, герман, франц, испани болон итали. Хэрвээ их эсвэл бага байвал – таны өмнө дуураймал чихэвч байна.
  • Чихэвчний их биеийн гадна болон дотор талд Beats гэсэн бичилтийг сийлж хийсэн байдаг. Хэрвээ зүгээр будгаар бичсэн эсвэл огт бичилт байхгүй бол дуураймал гэж үзнэ.

 

3. Adidas-ын пүүз

  • Хайрцгийг сайтар ажигла. Бүх бичилт жигд бөгөөд алдаагүй байх ёстой. Серийн дугаар нь пүүзний хэлний дотор талд бичигдсэн серийн дугаартай адил байна. Пүүзний баруун, зүүн хөлний серийн дугаар заавал өөр байх ёстой. Хэрвээ хоёр пүүзний хэлэн дээрх серийн дугаар адилхан байвал – таны өмнө дуураймал пүүз байна гэж ойлгоорой.
  • Жинхэнэ пүүзний бэлгэ тэмдгийг дарж тэмдэглэсэн байна, хэрвээ дуураймал бол – наасан эсвэл зүгээр будсан байх ажээ. Мөн үдээсний нүхийг анхаар: ихэнх сонгодог загварт үдээсний нүхийг төмөрлөөгүй байна, харин дуураймалд бол төмөрлөсөн байдаг. Энэ тохиолдолд албан ёсны сайтаас өөрийн сонирхсон загварыг харна уу.
  • Дуураймал пүүзний жижиг гурвалжин оруулга байдаг бол жинхэнэ пүүзэнд нэмэлт оруулга хийгдээгүй байхыг анхаарна уу.

 

2. Louis Vuitton-ы цүнх

  • Цүнхээ сайтар ажигла: жинхэнэ цүнхний LV гэсэн товчлол оёдлын цаана орохооргүй оёгдсон байдаг. Бусад зүйл – байж болох ч, товчлол хэзээ ч далд орохгүй.
  • Цүнхний дотор талыг хар: дотор тал, халаас, түлхүүрийн оосор зэрэг нь бүгд өнгөний нийцэлтэй байна мөн материал адилхан байх ёстой.
  • LV-ийн бүх цүнхний бэлгэ тэмдгийг арьсан шошго дээр дарсан байдаг. Үйлдвэрлэсэн 5 улсыг тэмдэглэсэн байдаг: Франц, Итали, Испани, Герман болон АНУ. Бас цүнх болгон өөрийн гэсэн кодтой – 2 үсэг 4 тоо. Үсэг – үйлдвэрлэсэн газрыг, дуураймал цүнхний үсэг нь гадна тэмдэглэсэн үсэгтэй тэр болгон тохироод байдаггүй.

 

1. iPhone, iPod болон iPad

  • Дуураймал утаснаас зайлсхийх хамгийн шилдэг арга – Apple-ийн албан ёсны сайтаас серийн дугаарыг нягтлах. Шалгахын тулд юуны түрүүнд системийн тохиргоон дээрх серийн дугаарыг гаргаж хайрцаг дээрх серийн дугаартай тохирч байгаа эсэхийг шалгана. Эцэст нь энэ дугаарыг албан ёсны сайтаас шалгана. Серийн дугаарыг хийнгүүт загвар, баталгаат хугацаа зэрэг бусад мэдээллийг өгнө.
  • Бас нэгэн шалгах баталгаатай арга бол iTunes-д хэрхэн ажиллаж байгаар шалгах. Программ автоматаар ажиллаж буй төхөөрөмжийн талаарх мэдээллийг дэлгэдэг. Тэгэхээр интернеттэй байгаа газар худалдагчийн дэргэд iTunes-ийг ажиллуулаад үзээрэй.
11
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *