Та өнөөдрөөс эхлэн усан үзэм тогтмол идэж эхэлбэл таны биед дараах 7 эерэг өөрчлөлт гарах болно

2

Усан үзэм бол энэ дэлхий дээрх хамгийн анхны тариалангийн ургамлын нэг яах аргагүй мөн. Энэ жимсэнд их хэмжээний ресвератрол болон кверцетин антиоксидант байдаг учир цусан дахь холестерины хэмжээг бууруулж зүрх судасны өвчнөөс хамгаалж байдаг юм.

Үүнээс гадна усан үзэм нь төмөр болон калийн эх уурхай бөгөөд эдгээр нь булчингын зангирал, цус багадалт зэргээс сэргийлнэ. Хар болон хөх усан үзмэнд хүний биед хэрэгтэй бодис адил хэмжээгээр агуулагддаг билээ.

Ингээд усан үзэм идэх нь ямар ач холбогдолтой талаарх 7 баримтыг хүргэе:

1. Эрүүл яс

Техасын Эмэгтэйчүүдийн Институтийн хийсэн судалгаагаар өдөр болгон усан үзэм идэх нь зарим төрлийн өвдөгний өвчинг (үений зөөлөн эдтэй холбоотой өвчлөл) намдаадаг байна. Усан үзэмд их хэмжээгээр байх полифенол-антиоксидант нь үе мөчний уян хатан байдал, хөдөлгөөнийг сайжруулна.

Natural Food Benefits

2. Хорт хавдраас сэргийлнэ

Усан үзэмд байх полифенол нь олон төрлийн хорт хавдар, түүний дотор уушгины, ходоод болон гэдэсний, хоолойн, амны хөндийн зэрэг янз бүрийн хорт хавдрын эд эс бий болох, өсөлтийг нь зогсоох үйлчилгээтэй юм.

Усан үзмийн хальсанд байдаг ресвератол нь мөн зүрхийг хамгаалдаг учир мэргэжилтнүүд улаан дарсыг зохих хэмжээгээр уухыг зөвлөдөг.

3. Чихрийн шижин өвчнөөс хамгаална

BMJ сэтгүүлийн 2013 онд хэвлэгдсэн нэгэн дугаарт зарим төрлийн жимс нь (гэхдээ шүүс нь биш) насанд хүрсэн хүний чихрийн шижин өвчний 2-р төрлийн өсөлтийн эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон судалгааг нийтэлсэн байна. Судалгааны явцад оролцогчдын 6,5 хувьд нь чихрийн шижин нэмэгдсэн боловч эрдэмтэд усан үзэм, алим, лийр зэрэг жимсийг өдөрт гурван идэхэд энэ өвчнөөр өвчлөх магадлалыг 7%-иар бууруулсан байна.

India.com

4. Эрүүл нүд

Майямигийн Их Сургуулийн судалгаагаар усан үзэм нь нүдний эрүүл мэндэд сайн нөлөөтэй бөгөөд хүний биеийн эд эсийн хүчиллэг байдлын эсрэг үйлчилгээ үзүүлж байжээ. Усан үзэм идсэнээр уурагтай холбоотой үрэвсэл бий болох нөхцөл буурч, нүдний торлог дахь хамгаалалтын үүрэгтэй уургийн хэмжээ нэмэгддэг байна. Чухам нүдний торлог дотор фоторецептор-уураг байх ба энэ нь гэрлийн нөлөөг хүлээж авах, харааны үйл ажиллагааг хангах гол хүчин зүйл юм.

5. Зүрхний өвчнөөс хамгаалах нь

Усан үзэм нь цусан дахь азотын оксидын хэмжээг нэмэгдүүлэх ба энэ нь судас бөглөрөх, нарийсах зэргээс хамгаална. Ийм учраас усан үзэм нь зүрхний шигдээс өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй хүнс юм.

Үүнээс гадна усан үзмийн антиоксидант нь титэм судас бөглөрөх, үүнээс улбаалан зүрхний янз бүрийн өвчин үүсгэх зарим төрлийн холестерины (ЛПНП-холестерин) хүчиллэг шинж чанарыг бууруулна. Усан үзэмд их хэмжээний флавоноид болох хүчирхэг антиоксидант байх ба эдгээр нь усан үзмийн өнгийг бий болгодог билээ.

Усан үзмийн хамгийн гол антиоксидант нь кверцетин болон ресвератрол юм. Эдгээр нь аюултай чөлөөт радикалын эсрэг үйлчилгээ үзүүлж, холестерины артерийн судсанд үзүүлэх муу нөлөөг багасгана. Мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулахад бас сайн нөлөөтэй.

Grapes From California

6, Альцгеймерийн өвчний эрсдэлийг бууруулна

Ресвератрол нь Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн бета-амилоидын хэмжээг бууруулдаг. Судалгаагаар усан үзэм нь тархины эрүүл мэндийг сайжруулж оюун ухааны хомсдолын өвчлөлөөс хамгаалдаг байна.

British Journal of Nutrition-д нийтлэгдсэн судалгаанд усан үзмийн шүүс нь оюун ухааны бага зэргийн доройтолд орж байгаа өндөр настай хүмүүсийн тархины үйл ажиллагааг сайжруулдаг тухай бичсэн байна. Эрдэмтэд одоо усан үзмийн тархинд нөлөөлөх нөлөөллийн талаар судалсаар байгаа юм.

7, Бөөрний өвчин гэдгээх

Усан үзэм нь их хэмжээний ус агуулдаг учир шээс хөөх үйлчилгээ үзүүлэх ба шээсний хүчиллэг байдлаас болж бий болсон хүчиллэг нөхцөлийг саармагжуулна. Мөн шээсний хүчлийг биеэс гадагшлуулах замаар бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилдөг байна. Усан үзмийн антиоксидантууд нь хүний олон эд эрхтнийг цэвэрлэж шүүн бүх л биед сайн нөлөө үзүүлнэ.

Welch’s

Та усан үзэмд дуртай юу?

4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *