Хэрэв та өдөр бүр өөр өөр төрлийн самар идвэл таны бие махбодь болон эрүүл мэндэд чинь дараах гайхалтай өөрчлөлтүүд гарах болно

2

Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй!

Самар тайвшруулах үйлчилгээтэй гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Самар болгон өөрийн гэсэн давтагдашгүй амин дэм болон микро элементүүд агуулж байдаг.

Самранд агуулагдах эрдэс бодис жимснээс 2,5-3 дахин баялаг – кали, кальци, магни, фосфор, төмөр гээд өөр бусад олон төрлийн бодисууд агуулагдаад зогсохгүй маш их хэмжээний уургийн (16-25%) агууламжтай.

Самар болгон тархи, зүрхний үйл ажиллагааг дэмжихээс гадна бие махбодиос холестериныг гадагшлуулахад нөлөөлдөг. Самрын төрөл бүр ашигтай бодис, амин дэм, эрдэс бодисын өндөр агууламжтай байдаг ажээ.

Гэхдээ аливаа зүйлийн хэмжээ нь хэтэрвэл хор болдгийг мартаж болохгүй. Мөн самар нь харшил хөдөлгөх хүнсэнд багтдагийг анхаарах хэрэгтэй.

foodnetwork.com

Тиймээс самрыг хэрэглэхдээ маш болгоомжтой хандахыг зөвлөж байна: хамгийн тохиромжтой хэмжээ – өдөрт нэг жижиг атга орчим байна. Мөн гаж нөлөөг нь мэдэж байх ёстой.

Самранд дуртай хүмүүст зориулж бид самрын ашиг тус, агуулагдах калори мөн гаж нөлөөг нь танилцуулахаар энэхүү нийтлэлийг бэлдлээ.

1. Хушга

Хушга нь зүрх, элэг, мэдрэлийн системд маш тустай.

Энэ самар нь бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна бие махбодийн бодисын солилцоог дэмждэг, судасны ханыг бэхжүүлнэ, цусны өндөр даралтыг тэнцвэржүүлнэ. Мөн цус багадалт, диатезийн үед тустай. Ой санамжийг дээшлүүлэх, шүдний өвчнийг намдаах ажээ.

Йодын агууламж ихтэй тул бамбай булчирхайн өвчний үед заавал хэрэглэх заалттай. Өдөрт 3-4 ширхэг хушга идэхэд хангалттай гэж үзнэ.

Хушганы тос нь түлэгдэлт, шарх, тэр бүү хэл сүрьеэгийн үед үр дүнтэй эмчилгээ болдог. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хэрэгтэй гэж үздэг ажээ.

10 дусал хушганы тосыг өөрийн хэрэглэдэг нүүрний тостойгоо холиод хэрэглэхэд үрчлээг багасгана.

Наранд шарах, янз бүрийн асуудалтай арьсанд маск тавихдаа уг тосыг мөн хэрэглэж болно.

 

2. Ойн самар (фундук)

Эртний Ромд ойн самрыг эрч хүч, эрүүл мэндийг тэтгэгч хэмээн дээдэлдэг байв.

Эрт дээр үед олон улс үндэстэн ойн самрыг сахиусаа болгон хар муу далдын хүч, аянга цахилгаанаас өөрсдийгөө хамгаалдаг байж. Тэд ойн самрыг үргэлж биедээ авч явдаг байжээ.

Ойн самрын зөөлөн эдэд маш их хэмжээний үнэтэй бөгөөд ховор эрдэс бодис агуулагддаг, жишээ нь хүхэр, фтор, зэс, йод, кобальт, төмөр, магни, кали, цайр, натри болон хүний бие махбодид нэн тустай 20 гаруй нэр төрлийн амин хүчлүүд байх ажээ.

Ойн самар хөгшрөлтийн явцыг удаашруулна, бодисын солилцоог идэвхжүүлнэ, мөн цусны өндөр даралт болон холестерины хэмжээг багасгахад нөлөөлдөг. Эдгээрээс гадна тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй.

Судас бүдүүрэх өвчнөөр шаналж байгаа хүмүүст нэн тустай самар болно. Ойн самрын тос нь кальци агуулах тул ясны эрүүл мэндийг дэмждэг.

Ойн самрын тос нь тосны хүчлээр баялаг тул зүрх, судасны хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бие махбодийн эд эсийн хэвийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжих үйлчилгээ үзүүлдэг юм.

Америк эрдэмтэд судалгааны явцад ойн самраас хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг бодис илрүүлжээ.

Өдөрт 30 гр ойн самар идэхэд зүрх-судасны өвчин тусах эрсдэлийг эрс бууруулж чадна.

Энэ төрлийн самар нь чихрийн шижин, мэдрэлийн өвчин, архаг ядаргаа, давсагны чулуу зэрэг өвчний үед нэн тустай.

 

3. Кешью самар

Энэхүү самар нь хүний эрүүл мэндэд нэн хэрэгтэй кальци, селен, төмөр, марганец, зэс зэрэг элементүүд, 18 төрлийн амин хүчил, хүнсний ширхэглэг, өндөр чанарын уураг болон ашигтай тосны хүчил агуулдаг байна.

Кешью самар нь өөрт агуулагдах шим тэжээлийн ачаар тархи, хоол боловсруулах эрхтэн болон дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг дэмжинэ. Дархлаа дэмжих, судасны ханыг цэвэрлэх, нуруу нугас болон үе мөчийг эрүүлжүүлэх, бодисын солилцоог тэнцвэржүүлэхэд нөлөөлдөг ажээ.

Эдгээр самрыг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр – судас нарийсах, үе мөчний үрэвсэл, шохойжилт, хавдар зэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Кешью самар нь шүдний өвчин намдаадаг, мөн цус багадалт, псориазийн эмчилгээнд ашиглах талтай. Бие махбодийг залуужуулах үйлчилгээ үзүүлнэ.

Кешью самрын тос нь шингэний дутагдлаас гаргахад тусалдаг, харшлын үед үрэвслийн эсрэг нөлөө үзүүлэх тул экзем зэрэг арьсны өвчинд өргөн ашигладаг байна. Мөн ходоод гэдэсний өвчний үед ч тустай гэж үзэх ажээ.

Гоо сайхны хувьд хумс бэхжүүлэх, үс эрүүлжүүлэх, хөгшрөлтийн явцыг удаашруулахад ашиглана.

 

4. Бүйлсэн самар

Эмэгтэйчүүдэд нэн хэрэгтэй самар хэмээгддэг. Бамбай булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлж дааврын ялгаруулалтанд нөлөөлдөг байна.

Бүйлсэн самар нь микро элементүүд болон залуу насны амин дэмээр баялаг (100 гр самранд 24 гр Е амин дэм агуулагдана). Хоол боловсруулах асуудалтай хүмүүст нэн тустай.

Энэхүү самар нь жингээ барихад тустай, ходоодны үйл ажиллагааг жигдрүүлнэ, хараанд ч сайнаар нөлөөлдөг. Ходоодны шарх, нойргүйдэл, цус багадалт зэрэг өвчний эмчилгээнд өргөн ашиглагдана.

Өдөр болгон 10-15 ширхэг самар идэж эрүүл мэнддээ анхаарал тавьж байх ёстой.

Ингэснээр та зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ судасны ханыг бөглөрөхөөс хамгаална. Холестерины хэмжээг багасгах бөгөөд өтөл насны ой санамж муудах эрсдэлийг бууруулах ажээ.

Хоёр төрлийн бүйлсэн самар байдаг: гашуун болон чихэрлэг. Чихэрлэг бүйлсэн самар нь цагаан цэцэг дэлбээлдэг.

Бүйлсэн самрын ханд нь ванилийг бүрэн орлож чаддаг байна. Өөрөөр хэлбэл чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэхэд тохиромжтой.

Бүйлсэн самрын хэрэглээ нь өргөн цар хүрээтэй. Ханиалга, хатгаа, хаван, амьсгалын замын өвчлөл, зүрх, бөөр, нүдний зэрэг өвчнийг анагаахад өргөн ашиглана.

Бүйлсэн самрын тос нь арьсны цочирлыг дардаг, үсийг бэхжүүлж ургалтыг эрчимжүүлдэг ажээ.

 

5. Ангаахай самар

Ангаахай самрыг “аз жаргалын самар” гэдэг, самрын ангархай хальс нь инээмсэглэлийг санагдуулам.

Энэ самар нь антиоксидантаар баялаг тул зүрх-судасны систем болон дархлааг дэмждэг. Бие махбодийг залуужуулж цусан дахь сахар болон холестерины түвшинг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Ангаахай самрын тос нь түлэгдэлтийн үед нэн тустай, мөн наранд шарахад богино хугацаанд борлоход тусалдаг.

Ханиад томуу, хатгаа зэрэг халдварт өвчний дараа биеийг сэргээхэд тустай. Цус багадалт, сүрьеэ өвчний дараа өвчтөнийг нөхөн сэргээхэд өргөн ашигладаг.

Ангаахай самрын тос бие махбодийг хорт бодисоос цэвэрлэнэ. Арьсны тууралт, сэвх зэргийг багасгаж цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Үрчлээг багасгаж арьсны өнгийг сэргээхийн зэрэгцээ арьсны төрөл бүрийн өвчнийг анагаахад үр дүнтэй.

 

6. Газрын самар

Газрын самрын ашиг тус нь түүнд агуулагдах амин дэм, эрдэс бодисын агууламжтай холбоотой.

Энэ самар нь байгалийн гаралтай хүчтэй антиоксидантад тооцогдоно.

Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн тустай гэж үздэг.

Газрын самрыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр хавдрын эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадахаас гадна мөн залуужуулах үйлчилгээтэй ажээ.

Эмч нар ходоодны шархтай, бас мэдрэлийн системийн асуудалтай хүмүүсийг газрын самар тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг.

Тогтмол хэрэглэж чадвал дархлаагаа дээшлүүлэхийн зэрэгцээ сонсгол, ой санамж, анхаарал төвлөрөл сайжирдаг байна.

Газрын самранд их хэмжээний ширхэглэг агуулагдаж байдаг тул бие махбодид хуримтлагдсан хорт бодисыг үр дүнтэй гадагшлуулахад нөлөөлнө. Үүний үр дүнд хоол боловсруулах системийн үйл ажиллагаа бүхэлдээ сайжрах талтай.

Төмрийн агууламж өндөр тул цусны бүлэгнэлд сайнаар нөлөөлнө.

Газрын самранд агуулагдах кали нь зүрх-судасны системд эерэгээр нөлөөлнө, харин магни гэх эрдэс бодис нь зүрхний булчингийн үйл ажиллагаанд нэн хэрэгтэй бодис юм.

Газрын самарт их хэмжээний фосфор болон кальци агуулагддаг – ясны эрүүл мэндэд нэн хэрэгтэй эрдэс бодисууд.

Газрын самар нь шүүс ялгаруулалтыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй тул ходоодны шарх зэрэг өвчний үед нэн тустай ажээ. Мөн цус багадалтын үед хэрэглэх ёстой хүнсэнд багтдаг.

Эдгээрээс гадна, энэ самарт фолийн хүчил агуулагддаг бөгөөд энэ нь жирэмсэн эхчүүдэд нэн тустай гэж үзнэ. Мөн эд эсийн нөхөн төлжилтөнд ч нөлөөлдөг гэж үзэх болжээ.

Тус самранд агуулагдах бодисууд нь холестериныг задалж бодисын солилцоог идэвхжүүлэхэд оролцдог байна.

 

7. Бразил самар

Энэ самар Амазоны ширэнгэн ойгоос бидний гарт ирдэг. Бразил самар селен агуулсан – гайхалтай үр дүнтэй антиоксидант бөгөөд уушги, хөх, шулуун гэдэсний хорт хавдрын эсийг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг байна.

Бразил самрын агуулах ширхэглэг нь ходоод, гэдсийг үр дүнтэй цэвэрлэнэ.

Мөн ханаагүй тосны агууламж ихтэй, төрөл бүрийн эрдэс бодис, микро элементүүдээр баялаг самар ажээ.

Бразил самар нь залуужуулах үйлчилгээ үзүүлнэ, дархлааг бэхжүүлж биеэс хорт бодисыг үр дүнтэй гадагшлуулдаг. Мөн цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ бамбай булчирхай, зүрх, судасны өвчлөлүүдийн эрсдэлээс хамгаална.

Самрын ашиг тусын тухай бүхэл бүтэн ном бичихэд ч багадна. Мэдлэгийг ашиглахгүй бол хоосон зүйл хэвээр л үлдэхийг танд хэлэхэд илүүц биз ээ.

Өдөр болгон самар идэж байгаарай. Нэг жижиг атга буюу овоолон хэмжээтэй байхад хангалттай, ингэснээр та өөртөө эрүүл мэнд, эрч хүч, залуу нас, гоо сайхныг бэлэглэх болно.

Энэхүү үнэ цэнэтэй мэдээллийг ашиглахын зэрэгцээ бусадтайгаа заавал хуваалцаарай. Тэд танд талархах болно.

5
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *