Хэрэв та өдөр бүр цоохор майлзын шүүс уувал таны биед дараах 6 эерэг өөрчлөлт гарна. Цаг алдах хэрэггүй шүү!

2

Цоохор майлз ширхэглэг ихтэй бөгөөд бидэнд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Энэ бол яагаад бид нэг суудал дээрээ олныг идэж чаддаггүйн шалтгаан юм. Бид шүүс хийх үедээ, ширхэглэгийг нь үгүй хийчихдэг бөгөөд энэ нь нэг стаканд шүүсийг шахаж гаргадагтай холбоотой. Цоохор майлз витамин, эрдэс бодис болон бусад олон хэрэгцээтэй амин дэмийг агуулдаг бөгөөд энэхүү шүүс нь дан ганц амттай ундаа гэхээсээ илүүтэй, өдөр тутмын хооллолтондоо оруулах юм бол эрүүл мэндэд супер эерэг нөлөө үзүүлнэ.

Цоохор майлзын шүүсэнд сахар болон калори маш бага агуулагдахаас гадна бусад жимс болон хүнсний ногооны шүүстэй адилгүй буюу дундаж хэмжээтэй нэг ширхэг лууванд агуулагдах сахар болон калорийн хэмжээ цоохор майлзын шүүсэнд хамаагүй бага агуулагддаг. Ширхэглэг бол бидний эрүүл саруул амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг хүчин зүйл бөгөөд цоохор майлзын шүүс ууснаар, махан төрлийн хоол тэгтлээ идэх хүсэл төрөхгүй. Та мэдээний төгсгөлд байгаа бонус мэдээллийг уншихаа мартав аа.

Бид уншигчдынхаа эрүүл мэндэд үргэлж анхаарахыг хичээдэг тул, та бүхэндээ энэхүү шүүсний ач тусын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

1. Нүдний хараа муудахаас сэргийлнэ

Цоохор майлз витамин А амин дэмээр баялаг бөгөөд энэ витамин нүдний хараанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нүдний гадаргууг бактери болон вирусээс хамгаалдаг. Витамин А амин дэм бас хөгшрөлттэй холбоотойгоор нүдний болор цайхаас сэргийлнэ.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Хорт хавдраас сэргийлнэ

Цоохор майлз найрлагандаа лутеолин агуулдаг бөгөөд судлаачид энэ элемент хавдрын эсийг сулруулж, эмчлэхэд амар болгож, эмзэг болгон хувиргадаг байна. Цоохор майлзыг Хятадууд урт хугацааны турш хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэсээр иржээ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

3. Хүчиллэг хоол хүнсийг саармагжуулна

Цоохор майлз төмөр, магни болон сод гэх зэрэг элементүүдээр баялаг тул, уг шүүс нь хүчтэй шүлтний найрлагыг агуулдаг. Өөрөөр хэлбэл хүчиллэг хоол хүнсийг саармагжуулж, таны бие дэх хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлнэ гэсэн үг. Хэтэрхий их хүчиллэг хоол хүнс хэрэглэх нь ясны үйл ажиллагааны доголдол, бөөрний чулуу болон элэг, зүрхний асуудалд хүргэдэг. Яагаад гэвэл бидний өдөр тутам идэж буй хоол хүнс ихэвчлэн хүчиллэг ихтэй байдаг бөгөөд цоохор майлзын шүүсийг өдөр тутам ууснаар дээр дурдсан өвчнүүдийг тусахгүй байх ач тустай юм.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Шингэний тэнцвэрийг тогтворжуулна

Цоохор майлз калигаар баялаг бөгөөд энэхүү эрдэс бодис бидний биед боловсруулалт хийхэд чухал нөлөө үзүүлдэг. Эрдэмтэд калиг хүний биеийн бүтцэд хамгийн чухал нөлөөтэй гурав дахь эрдэс бодис гэж үздэг. Бидний бие организмын 60% нь ус бөгөөд үүний 40% нь эсүүд дотор байдаг, үлдсэн нь эсийн гадна буюу тархи нугасны шингэн, цус болон эсүүд хоорондын шингэн юм. Энэхүү эсүүдийн дотор болон гадна талын усны түвшин электролитын төвлөрөлтөөс ихээхэн хамаардаг. Кали усыг гадагшлуулж, бие организмын системд хэрэгтэй электролитуудыг цэнэглэж, үр дүнд нь эсүүд доторх усны түвшинг тогтворжуулдаг.

5. Хоёрдугаар түвшний чихрийн шижингээс сэргийлнэ

Хоёрдугаар түвшний чихрийн шижин орчин цагт хамгийн ноцтой эрүүл мэндийн асуудал болсон. 2030 он гэхэд, ойролцоогоор дэлхий даяар 400 сая гаруй хүн энэ өвчнөөр өвчилсөн байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Цоохор майлз бол дээрх өвчин бий болохоос сэргийлэх байгалийн гаралтай аргуудын нэг юм. Найрлагандаа их хэмжээний витамин К амин дэм агуулдаг тул бидний инсулинд хэт мэдрэмтгий байх чанарыг нэмдэг болохыг баталжээ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

6. Фолат их хэмжээгээр агуулдаг

Фолат бол B төрлийн витамин бөгөөд ясны улаан болон цагаан судасны эсүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг элемент юм, мөн нүүрс усыг энерги болгож хувиргахад нөлөөлөхөөс гадна уургийг задалж, ДНК-г боловсруулдаг байна. Ганцхан аяга цоохор майлзын шүүс нь найрлагандаа 145 фолатын микрогам агуулдаг бөгөөд энэ нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн биед шаардлагатай хэмжээний 36%, жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд 29%-ийг эзэлдэг байна.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Бонус: Цоохор майлзыг та гэртээ тарих боломжтой

Цоохор майлзыг тарих нь хүмүүсийн бодож байгаагаас ч илүү энгийн. Та хэсэг цоохор майлз худалдан авч, ёроолыг нь хэрчинэ, ингэхдээ хог руу хаях хэрэггүй. Усанд хийж хэдэн өдөр байлгахад голоосоо шинээр нахиалж байгааг анзаарах болно. Үүнийгээ тарьж бүрэн ургатал нь хүлээнэ. Энэ аргыг давтахад л хангалттай.

Та цоохор майлзын шүүс уух уу? Эсвэл аль хэдийнээ цоохор майлзыг хэрэглээд эхэлчихсэн үү? Бидэнд хариултаа заавал хэлээрэй.

8
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *