Хүүхэд эрхий хуруугаа хөxөх нь гэмгүй зуршил. Гэхдээ зөвхөн тодорхой насныханд л хамааралтай! Ямар ч тохиолдолд хүүхэд хуруугаа хөxөөд байгаа шалтгааныг заавал олох хэрэгтэй

2

Эцэг, эхчүүдийн анхаарал хандуулах ёстой хүүхдийн нэгэн муу дадал зуршил бол эрхий хуруугаа хөxөх явдал юм. Энэ нь төрөлхийн дадал зуршилд тооцогддог ба учир нь зарим хүүхдүүд эхийн хэвлийд байхдаа л эрхий хуруугаа хөxөж эхэлсэн байдаг байна.

Хүүхэд эрхий хуруугаа хөxөхдөө тайвширдаг ба ихэвчлэн стресст орсон, айдаст автсан эсвэл унтахаасаа өмнө хуруугаа хөxдөг. Үүнээс гадна хэрвээ нярай хүүхэд эрхий хуруугаа хөxөж байвал цадаагүйн шинж тэмдэг буюу ээжийнхээ мөөмийг дахиж идмээр, ээжтэйгээ харилцах харилцаанаас хүссэн таашаалаа авч чадаагүйг илтгэнэ. Эсвэл хүүхдийн шүд цухуйх гэж байж болно.

yoga_kids_hope / instagram

Хуруугаа хөxөж байгаа шалтгааныг тогтоож чадвал асуудлыг шийдэх боломжтой. Хэрвээ өлсөөд хуруугаа хөxөж байгаа бол хангалттай хооллоход л болно, ингээд хүүхэд хуруугаа хөxөхөө больдог.

tatjana_krutkiene / instagram

Хуруугаа хөxөх зуршлаас татгалзах насны хязгаар гэж байдаг. Энэ нь 6-7 сараас эхэлнэ. Гэхдээ зарим нэг хүүхдийн эмч нарын хэлж байгаагаар 4 нас хүртлээ хуруугаа хөxөхөд сандрах хэрэггүй гэжээ. Гэсэн хэдий ч хүүхэд хуруугаа хөxөөд байгаагийн шалтгааныг заавал тодорхойлох хэрэгтэй. Хүүхэд яагаад хуруугаа хөxөхгүйгээр тайвширч чадахгүй байна вэ?

anna_todos / instagram

Хэрвээ уг дадал зуршил хэтэрхий олон жилээр үргэлжилж байгаа бол дараах арга хэмжээнүүдийг авч эхэлнэ:

  • Муу дадал зуршлаасаа салахад нь туслахад бэлэн гэдгээ хүүхэддээ ярьж ойлгуулах
  • Зөвхөн унтахаасаа өмнө богино хугацаанд л хуруугаа хөxөх бөгөөд өдрийн цагаар хүмүүсийн дэргэд хөxөхгүй гэдгийг тохиролцоно
  • Том болсон хүүхдүүд хуруугаа хөxдөггүй гэдгийг ойлгуулна
  • Хуруу хөxөхөд хүргэж байгаа нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулах хэрэггүй
  • Хуруунд нь хурц амттай зүйл түрхэх, бээлий өмсгөх зэрэг арга хэмжээ авч болохгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн хуруугаа хөxөх дадал зуршлыг хүч хэрэглэн зогсоохыг хориглоно.
elixclinic / instagram

Таны хүүхэд хурим хийхээсээ өмнө хуруугаа хөxөхөө болино гэдэгт итгээрэй. Бяцхан үрээ муу зуршлаасаа салахад нь та тэвчээр гарган туслах ёстой.

Хүүхдэдээ санаж зовж яваа ээж нарт энэхүү мэдээллийг хүргэх үүднээс сошиал сувгаар хуваалцаарай.

6
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *