Нийслэл хотдоо ялалтын баяраа тэмдэглэж байгаа Испаничууд

0

Нийслэл хотдоо ялалтын баяраа тэмдэглэж байгаа Испаничууд


Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болж, аваргын алтан цомыг гардсан шигшээ багийнхаа ялалтыг тэмдэглэсэн сүрлэг жагсаал Испаний нийслэл Мадрид хотод болжээ. Мадрид хотын нүүр царай, билэгдэл болсон гантиг чулуун баримал, усан оргилуур бүхий Plaza de Cibeles талбайд гол ёслолууд нь болж, Испаний тамирчдын агуу ялалтыг тэмдэглэсэн баярын жагсаалд хэдэн зуун мянган хүмүүс оролцсон бөгөөд Испаничууд зөвхөн Европын аварга болсноо тэмдэглээд зогсохгүй гурван том тэмцээнд дараалан түрүүлсэн түүхэнд бичигдсэн гавьяагаа бахархалтайгаар тэмдэглэжээ.

Испаничууд 2008 онд Европын аварга болсноо бататгасан анхны баг болсноос гадна 2010 онд Дэлхийн аварга болж байсан нь тэднийг хөл бөмбөгийн түүхэнд бичигдэх гавьяатай улс болгосон юм.

Испаний шигшээгийн тамирчдын агуу ялалтыг тэмдэглэж Plaza de Cibeles-т цугларсан Испаний шигшээгийн шүтэн бишрэгчид. (Andres Kudacki / AP Photo)

Хэдэн арван мянган хүмүүс Испаний шигшээгийн тамирчдын ирэх автобусыг хүлээн Plaza de Cibeles талбай дээр зогсож байна. (Alberto Di Lolli / AP Photo)

Мадридчууд гурван том тэмцээнд дараалан түрүүлж, хөл бөмбөгийн ертөнцийн түүхэнд бичигдсэн Европын аваргуудтай мэндчилж байна. (Andrea Comas / Reuters)

Мадридын төвд болсон хүндэтгэлийн тоглолт. (Andrea Comas / Reuters)

Испаний хаан Juan Carlos I Украйны Киев хотод албан ёсоор айлчлан очсон билээ. (Andres Kudacki / AP Photo)

Ялалтаа тэмдэглэж байгаа La Furia Roja буюу “Улаанууд”

Евро 2012 тэмцээний ялагч болсон Испаний шигшээгийн ялалтыг Мадридын зүрхэнд тэмдэглэж байна. (Andres Kudacki / AP Photo)

Испаний хаан өөрийн Зарзуэла ордонд шигшээ багийнхаа төлөөллийг хүлээн авч, талархал илэрхийллээ. (Paul White / AP Photo)

“Та нар бүх Испаничуудад баяр баяслыг авчирлаа. Энэ бол зөвхөн та нарын бус бүгдийн ялалт. Та нар хэрхэн ялж, хэрхэн нэг баг байхыг мэддэг. Энэ амжилт бол та нарын шаргуу хичээнгүй зан чанар, ур чадвар мөн та нарыг энэ амжилтанд хүрэхэд ихээхэн үүргийг гүйцэтгэсэн дасгалжуулагч Vicente del Bosque-гийн хөдөлмөрийн үр дүн. Та бүхэнд амжилт хүсье! Цаашид улам их амжилтыг гаргана гэдэгт итгэж байна.” гэж Juan Carlos I хэлжээ. (Paul White / AP Photo)

Европын аваргууд хаантай уулзсан уулзалтынхаа дараа төв талбайд хүлээж байгаа үнэнч шүтэн бишрэгчид рүүгээ явсан юм. (Javier Barbancho / Reuters)

“Та бүхэнд биднийг дэмжиж байсанд баярлалаа. Гайхалтай байна.” хэмээн Испаний хөл бөмбөгчин Gerard Piqué хэлжээ. (Javier Barbancho / Reuters)

“Гайхалтай, үнэхээр гайхалтай. Энэ ялалт бол та бүхнийх. Та нар ийм гавьяатай хүмүүс.” хэмээн Испаний хөл бөмбөгчин Andrés Iniesta өөрийн Twitter дээрээ бичжээ. (Rocio Pelaez / Reuters)

Евро 2012 тэмцээний ялагч болсон Испаний шигшээгийн ялалтыг Мадридын зүрхэнд тэмдэглэж байна. (Javier Barbancho / Reuters)

Мадрид хотын төвөөр явж байгаа Испаний шигшээгийн тамирчид. (Javier Barbancho / Reuters)

Plaza de Cibeles талбайн усан оргилуурын дор хөгжин баясаж байгаа шүтэн бишрэгчид. (Andres Kudacki / AP Photo)

Цугласан олны өмнө яваа тамирчдын автобус. (Andres Kudacki / AP Photo)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/05 at 20:24

    сайн байцгаануу? намайг дэмжээд http://www.facebook.com/pages/jmbear/340344852669958 энэ хуудсыг "like" болон "share" хийцгээгээрэй баярлалаа
     

  2. ass_kiss

    2012/07/05 at 21:13

    mmm like2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *