Галзуурсан нохойн дайралтаас таныг аврах 7 арга. Тогтоогоод аваарай!

2

Гудамжинд орон гэргүй золбин нохой их явдаг. Ялангуяа зах, гэр хороолол, дэлгүүр цайны газрын үүд хавьцаа их таарна. Орон гэргүй яваа нь тэдний буруу биш, энэ бол хувь тавилан юм уу даа. Эдгээр орон гэргүй ноход хүмүүст аюул учруулах нь элбэг. Тэдний ихэнх нь галзуурсан байх бөгөөд энэ нь халдвартай гэдгийг мартаж болохгүй.

Хэрвээ та сүрэг золбин нохойтой таарвал биеэ хэрхэн авч явах ёстой вэ эсвэл галзуу нохой дайрвал та ямар арга хэмжээ авах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ. Энэ нөхцөл байдалд хамгийн гол нь сандрахгүй байх хэрэгтэй, жирийн гэмгүй иргэд рүү дайрвал юу болдгийг араатанд ойлгуулах хэрэгтэй.

Нохой дайрах

1. Өөртөө итгэлтэй байх

Нохой бусад араатны адил айдсыг мэдэрдэг. Хэрвээ нохой дайрахаар ирвэл юуны ч тухай бодох хэрэггүй, зоригтой бай. Нүд рүү нь ширтээд шаардлагатай бол “Жов”, “Цаашаа” гэж чангаар огцом хэлнэ.

Хэрвээ нохой галзуу өвчинтэй бол энэ бүх нөхцөл байдал өөрчлөгдөнө. Ийм нохойноос аль болох зайгаа барьсан нь дээр. Хэрвээ нүүр тулгарвал аажим, огцом хөдөлгөөн хийлгүйгээр холдоно. Энэ үед нохойн харцыг хянаж байгаарай.

2. Сатааруулах

Нохойн зан ааш улам ширүүсч эхэлбэл юугаар ч хамаагүй анхаарлыг нь сатааруулна. Ямар ч үнэтэй хүрэм, цүнх байсан хамаагүй: эмнэлэгт очиж 40 удаа хатгуулахаас үнэтэй зүйл гэж байхгүй болов уу. Тэгээд ч амьдралынхаа туршид мартаж чадахгүй бие, сэтгэлийн шархтай үлдэхийг хэн ч хүсэхгүй биз дээ?

3. Хуцахыг нь бүү тоо

Нохой хуцахыг сонсоод л айж зугтаадаг хүмүүс байдаг. Энэ бол буруу. Хэрвээ нохой дайрахаар шийдсэн бол хэзээ ч хуцахгүй гэдгийг санаж яваарай. Дуугарлаа гэхэд бөглүүгээр архирах болно. Нохой өөрийнхөө орон зайнаас гадны хүнийг л зайлуулах гэж хуцаж байгаа юм.

Нохой руу нуруугаа харуулах нь бүү хэл хажуугаараа ч холдож болохгүй. Хэрвээ ийм байрлалаар холдвол таныг үнэхээр айлгаж чаджээ гэж ойлгоод дайрах санаа төрж болох юм.

4. Хоолой руу онилно

Хэрвээ нохой дайрч эхэлбэл нуруугаараа хана тулахыг хичээгээрэй, нохой таныг газар унагааж чадахгүй. Хүрмээ тайлах эсвэл цүнхээ урдаа барина. Амьтан инстинктээрээ шүдэндээ зууж чангаах болно. Энэ үеийг ашиглан хөлөөрөө хоолой руу нь өшиглөнө.

5. Гараа ашиглах

Нохой хэзээ ч дайрч болно, харин танд өөрийгөө хамгаалах эд зүйлс байхгүй бол яах вэ? Энэ үед дайралтаас гарах үр дагаврыг багасгах арга хэмжээ авна: их биеийг бага зэрэг хазайлгаж дайрч байгаа нохойн өөдөөс гараа өргөнө. Нохой дайрахад гараа урагшлуулаарай.

Нохой гарын хөдөлгөөнд хариу үзүүлж шуунаас зуураад авах байх. Хэрвээ хөлөөрөө чанга өшиглөж чадаагүй бол газар унагаагаад бүх хүчээрээ цохиж нохойг айлгахыг оролдоорой. Айсан нохой таны гарыг тавина.

6. Сүрэг

Хамгийн аймшигтай нь сүрэг галзуурсан нохойтой учрах. Энд цаг алдах хэрэггүй, гэхдээ сандрах ч илүүднэ. Сүргийн ахлагчаас өөрийгөө хамгаалах гэсний ч хэрэггүй – ахлагч нь сүргийн хамгийн том биетэй, хүчтэй нохой байна. Сүргийн ахлагч юу хийнэ бусад нь бүгд дагана: хуцна, дайрна, хазна. Хазахаар хамгийн эхэнд дайрсныг нь цохиорой эсвэл хамгийн сул доройг сонго. Амжилттай цохиж чадвал сүргийг айлгаж чадна гэсэн үг.

7. Хамгаалах зүйл

Хийн буу, цахилгаан бороохой зэрэг бие хамгаалах хэрэгсэл авч явдаг бол маш сайн хэрэг. Танай гэр орчим золбин нохой их явдаг бол тоглохоор гадаа гарсан хүүхдэдээ ядаж шүршдэг үсний лак бариулж гаргаарай.

Хэрвээ ойр орчим аваад шидчихээр чулуу ч харагдахгүй байвал газраас хий хоосон зүйл авч шидэх гэж байгаа мэт дүр исгэнэ. Нохой өөрийн мэдэлгүй аюулыг мэдэрч зугтааж болно.

Дээрх зөвлөгөөг санаж явахад илүүдэхгүй, хэзээ гай тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Нохойг бүү өд, тэдэнд сайхан сэтгэлээр хандаарай. Чухал мэдээллийг бусадтай хуваалцахаа ч бүү мартаарай.

68
ГоёГоё
46
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
17
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Ч. Жаагий

    Ч. Жаагий

    2017/07/12 at 16:31

    Ss

  2. Ganbat Oyunchimeg

    Ganbat Oyunchimeg

    2017/07/12 at 16:47

    herev iim nohond hazuulbal hotiin dargiig shuuhed ogno.

  3. Зочин

    2017/07/12 at 16:49

    hha oorsdoo zohiogood bichdeg yumuu zailaa

  4. Бөртэ Чино

    Бөртэ Чино

    2017/07/12 at 18:49

    Nohoi zodoon zaagaad bga ymuu hha

  5. Анука Г.А

    Анука Г.А

    2017/07/12 at 19:17

    Ss hiigeeed ogooch pls

  6. Б.М. Анна

    Б.М. Анна

    2017/07/12 at 20:59

    Ss

  7. Chimka Ganbaatar

    Chimka Ganbaatar

    2017/07/13 at 01:12

    Рекламаа холдуулаачээ

  8. Tsegi Tsegi

    Tsegi Tsegi

    2017/07/13 at 01:59

    Iim taarahvii gj aimar aidag shdee

  9. Б. Болороо

    Б. Болороо

    2017/07/13 at 05:12

    Ss

  10. Puffer Super

    Puffer Super

    2017/07/13 at 11:59

    nohionii nudruu harna gej buruu bichsen bna nudruu ni harval tulaand duudaj bna gesen ug nohoi sonirhodog humuus medej bgaa bh

  11. Зочин

    2017/07/13 at 19:19

    nohoi dairval tegeel allah bur l bolno doo.

  12. Үржинбадам Үржээк

    Үржинбадам Үржээк

    2017/07/13 at 23:51

    Х. Цогтоо Б. Лхагвадорж hahah sn haraad aw

  13. Narantuya Sonomdagva

    Narantuya Sonomdagva

    2017/07/14 at 00:39

    Энэ хегийн гуйлагчин нэгж гэж гуйлга гуйсан арчаагй луйварчин болиоч дээ танай байгуулга бур амьтны хараал идэж харахаас дургуй хургэх юм тэнэг гэдэг нь

  14. Bayanaa Richie

    Bayanaa Richie

    2017/07/14 at 22:19

    shaal panaaltai l yum bn haha

  15. Зочин

    2019/01/08 at 00:23

    Svreg nohodtoi taarwal hen ch gsn aina taiwan bn gej hudlaa baihaa unuudur nohoind huugduud aij vheh gej bsn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *