Хүүхэд рүү бүү хашхир! Хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

1

Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга барилтай байдаг. Статистик мэдээнээс харахад хүмүүжүүлэх арга барил өвөг дээдсээс нь уламжлагдан ирэх ажээ.

Хүмүүжлийн салбарын шинэ нээлт амьдралд нэвтрэх нь удаашралтай байгаа хэдий ч сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл судлаачид танд туслах болно. Хэрвээ таны хүүхэд үгэнд тань ордоггүй, үймүүлдэг, бүдүүлэг зан авир гаргадаг бол энэ нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй.

Хүүхэд ямар ч байж болно, хүүхэд гэдэг амьдралын гэрэл гэгээ, цэцэг л гэсэн үг. Цэцэг тааламжгүй орчинд гоё ургахгүйтэй л адил. Үүнийг бид материаллаг талаас нь авч үзсэнгүй.

Бидний хүүхдэд өгч чадах цорын ганц чухал зүйл бол ухамсар. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд тус болох зарим нэг хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

1. Хүүхэд рүү бүү хашхир

Хуучны үлгэр домог болсон зөвлөгөө л дөө, гэхдээ үнэхээр тустай зөвлөгөө. Хүүхэд рүүгээ хашхирч байхад таны энэ байдлыг хүүхэд порлон шиг л өөртөө шингээж авна. Нэг л өдөр шингээсэн зүйл ил гарах болно.

Тайвшрахын тулд гүнзгий амьсгаа ав, юу нь болохгүй байгааг анхааралтай бодоорой. Дотроо таагүй нөхцөл байдлыг төсөөлөөд хэрхэн байхаа ч төсөөл. Цаг нь болохоор хүүхдийнхээ муухай зан авирт сэтгэл дундуур байгаагаа тайван энгийн дуугаар хэлнэ. Хүмүүжлийг хамаагүй хөнгөвчлөх болно шүү.

Өөрийгөө барьж чадахгүй байна уу? Тийм ээ, хэцүү гэдгийг нь мэдэж байна. Өөрийгөө барьж сурахад туслах зөвлөгөөг өгөх гэж байна. Нэгдүгээрт, таны уурыг юу хүргээд байгаа шалтгааныг тодорхойл. Таагүй нөхцөл байдалд байнга бэлэн байж сураарай. Чанга хөгжим үү? Муу дүн үү? Та ч гэсэн энэ насыг дайраад л өнгөрсөн, тэгэхээр ямар байдгийг нь ойлгоно. Та хоёрын хэн нь том бэ гэвэл та шүү дээ.

10 хүртэл тоол. Дуустал нь тоолж чадвал одоо хашхирах оройтсон, өөрийгөө ичгэвтэр байдалд оруулах болно.

2. Ихийг бүү шаард

Шагнал медаль авахгүй ч гэсэн, сэлж сурахгүй ч гэсэн таны хувьд таны хүүхэд хамгаас эрхэм дээд хэвээрээ л байх болно.

Таны хүүхэд тань шиг мундаг байх албагүй, та ч өөрийнхөө хэрэгжүүлж чадаагүй мөрөөдлийг хүүхдийн нуруун дээр үүрүүлэх ёсгүй. Түүний хамгийн сайн хийж чаддаг зүйлийг нь илрүүлж цаашид хөгжүүлэхэд нь туслаарай.

3. Сайхан сэтгэгдэл төрүүл

Хүүхэд – эцэг эхийн толь, таны хийсэн болгоныг дуурайна.

Хүүхдэдээ эрдэм мэдлэг зааж сурга, өөрийнхөө мэддэгийг хэлж өг, зан ааш, эрч хүчээ бэлэглэ. Өөрийнхөө сайн сайхан болгоныг хүүхдэдээ өвлүүлэхийг хичээгээрэй.

4. Хэлэлц, тусал, ухааруул

Та хоёр бие биенээ бүрэн ойлгодог байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ өдөр тутмын амьдралаа ярьж бай. Зөвхөн хүмүүжүүлэгч бус найз нь байхыг бас хичээгээрэй. Таниас ямар ч нөхцөл байдалд тусламж, зөвлөгөө авч болно гэдэгт хүүхэд тань итгэлтэй байх ёстой. Гэр бүл бол түүний хувьд цайз гэдгийг багаас нь ойлгуулаарай.

Түүнийг өөрийнхөө амьдралын эзэн нь гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэр алдаж эндэж болно, амжилтад ч хүрч чадна. Хайр халамж, харилцан ойлголцдог гэр бүлээс аугаа хүмүүс төрсөн байдаг.

5. Цугтаа олон цагийг өнгөрөө

Бага цаг гаргаж байгаа бол үр дүнтэйгээр өнгөрүүлэхийг бодоорой. Ном унших, театрт очих, агаарт гарах – хүүхдэд шинэ мэдлэг олгохоос гадна та хоёрын харилцаа улам дотносно.

Эцэг эхийн анхаарал дутсан хүүхэд бусдаас хайж эхэлдэг. Сайн хүнээс хайна гэдэг баталгаа байхгүй шүү дээ.

6. Асуултаас бүү зугтаа

Хариулахаас ичиж зовмоор асуулт асуусан ч хариулахыг хичээж байгаарай. Зарим нэг мэдээллийг хүүхэд ухаарах чадваргүй байдаг хэдий ч таны итгэлгүй байдлыг тэд шууд ойлгоно. Хэрвээ хариулах сэдэв таагүй бол хүүхдийнхээ насанд тохируулж зөвөөр хариулна шүү.

7. Бэрхшээлээс бүү хамгаал

Эцэг эхийн хувьд таны үүрэг бол – турьхан бяцхан үрээ томчуудын амьдралд бэлдэх. Тулгарах бэрхшээлээс түүнийг байнга хамгаална гэдэг боломжгүй зүйл.

Ойр дотны хүний үхэл, “хүссэн гоё тоглоом”-ыг нь авч өгөхгүй байх зэрэг нь хүүхдийг хаттай болгодог. Амьдралд хүссэн болгоноо авч болдоггүй юм байна гэдгийг багаасаа мэдэж байх хэрэгтэй.

8. Өөрийнхөө алдааг хүлээж бай

Эцэс сүүлд нь өөрийнхөө буруу байсныг мэдвэл буруугаа хүлээж бай, жишээ нь, хүүхэдтэйгээ мэтгэлцээн явуулаад таны буруу бол хүлээн зөвшөөр. Таны үнэлэмж унахгүй харин ч шударга үнэн гэж байдаг юм гэдгийг хүүхдэдээ ойлгуулна.

Жинхэнэ хүн болгон хүмүүжүүлэхэд өөр юу хэрэгтэй вэ? Зөвлөгөө таалагдсан уу? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Уг мэдээллийг найз нартайгаа ч хуваалцахаа мартаж болохгүй шүү.

106
ГоёГоё
24
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. О. Куна

    О. Куна

    2017/07/12 at 20:47

    Uranbaigali Ganhuyag

  2. Myangaa Mb

    Myangaa Mb

    2017/07/12 at 22:03

    Sonsohiig ch hvsehgvi bhad n yamar aimar bnaa

  3. Эрднээ

    2017/07/14 at 18:54

    Хүүхэдрүү хашгирахгүй загнахгүй бай гэжээ.Гэхдээ хүүхэд эцэг эхийн хуулбар гэдсэндээ,судсаараа тэр хүмүүжлийг авчихсан байдаг.Одоо айлын ганц хүүхэд Хүмүүжүүлэх аргыг зааж байх шиг байна.Гэхдээ эцэг эхийн гаргах зан араншин хашгирах уурлах уйлах эд бүгдийг хүүхдэд харуулах хэрэгтэй.Хүүхэд буруу зүйл хийж бэртэж, гэмтэх,осолд орох гэж байхад байгалаас орилох хашгираж дохио өгөх рефлекс байдаг.Үүнийг ямарч үед айсан эх,эцэг хүнийм үйлдэл үйлддэг.Та нарынхаар хүн байгалийн энэ уялдааг бага хүүхдэд.ертөнцийг харах өнцгийг өөрчилж, анхаарч амьдрах, зүйлд нь хар багаас сургаагүйгээс хотожсон нийгэмд амьд явах баталгаа төдий зэргээр алдагддаж байгааг анзаардаг уу.Европийн олон зуунд бичсэн энэ улиг болсон сургалт хүмүүжлийн аргаас гарч үндэсний онцлогт тохирсон өвөг дээдсийн уламжлалт сурган хүмүүжүүлэх аргыг судлаж,хүүхдийг өмөөрдөгүй,ахмадууд ямарч хүүхдэд хэлж,зандардаг зэрэг арга ухааныг судлаж ард түмэндээ түгээх нь чухал.

  4. Chili. Hvvhedrvv bitgii hashhiraad bai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *