Ибупрофенийг юугаар орлуулж болохыг эмч надад хэлсэн юм. Ийм зүйлийг хэн ч сурталчилдаггүй нь харамсалтай, бид бүгд – эмийн сангуудын барьцаанд оржээ

5

Зөвхөн архичдын л элэг мууддаг гэдэг бол худлаа. Цирроз, гепатит, элэгний дутмагшил… Нэг эм буруу уухад л элэг муудна. Элгэнд гаж нөлөөтэй эмийн жагсаалт маш урт, эдгээр эмүүд нь айлын эмийн санд бэлэн гар дор нь байж байдаг. Жишээ нь ибупрофен. Бие жоохон тавгүйрхээд байна уу? Нэг хавтгай эм уугаад л сайхан болчихлоо.

Нэг удаагийн ибупрофен элгэнд гаж нөлөө үзүүлэхгүй, гэхдээ системтэйгээр байнга хэрэглэдэг эсвэл эмийг ямар нэгэн үндэслэлгүйгээр хэрэглэж байгаа бол таны бие махбодид гаж нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Та бүхэндээ үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийг орлуулах байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдлээ. Өвчин намдаана, халуун бууруулна, гэхдээ ямар ч гаж нөлөөгүйгээр.

 

Үрэвслийн эсрэг бүтээгдэхүүн

1. Куркума

Куркумин уг ургамалд ихээр агуулагддаг, үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ, өвчин намдаана, антиоксидант бөгөөд мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Энэтхэгийн энэхүү хоол амтлагч үе мөчний эрүүл байдлыг хангахад ч тусална, мөн ясны массыг алдахаас сэргийлдэг. Хамгийн чухал нь – куркумаг аль ч дэлгүүрээс авах боломжтой, бас хямдхан.

Мөн органик куркумаг капсул байдлаар худалдан авах боломжтой. Уг бэлдмэл нь үрэвслийн эсрэг болон антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Элгийг хорт бодисоос цэвэрлэнэ, арьсны эрүүл байдлыг хангахаас гадна холестерины хэмжээг бууруулдаг байна. Ийм л гайхамшигтай ургамал байна.

 

2. Чихэр өвс

Чихэр өвсний анагаах чадал маш их тул эртнээс эмчилгээнд хэрэглэж эхэлсэн түүхтэй. Уг ургамалд агуулагдах глицирризин гэх бодис нь үрэвсэл болон вирусын эсрэг үйлчилгээ үзүүлнэ, мөөгөнцрийн эсрэг нөлөө ч үзүүлдэг байна. Үүнээс гадна шимэгч хорхойтой үр дүнтэй тэмцдэг.

Энэ амттай ургамлыг эмийн сангаас хавтгайлж бэлдсэн, нунтагласан, сироп эсвэл крем байдлаар худалдан авч болно. Мөн өөрөө чихэр өвс түүгээд хатааж болно. Анхааруулж хэлэхэд, чихэр өвсийг чихрийн шижингийн 2-р төрөлтэй хүмүүс, цусан дахь калийн түвшин бага, гепатит, цусны өндөр даралт, мөн жирэмсний үед хэрэглэхийг хориглоно.

 

3. Кайен перец

Маш хурц амтлагч болох кайен перец мөн л үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, цус цэвэрлэх бөгөөд дархлааны системийг дэмждэг. Кайен перец нь элэгний эсийг нөхөн төлжүүлэх бөгөөд хэвийн үйл ажиллагааг нь дэмжинэ.

Кайен перец нь мөн булчин чангарах өвчин болон харшлын үед маш үр дүнтэй. Бие махбодийг эрч хүчээр хангаж сэтгэл санаа тайтгаруулдаг. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг байна. Хоолондоо энэтхэгийн хоол амтлагчуудаас бага багаар хэрэглэж байгаарай. Уг перецийг мөн эмийн сангаас ч бэлдмэл байдлаар авч хэрэглэж болно. Гэхдээ анхаарал болгоомжтой хандана. Ямар ч тохиолдолд уг перецийг хамраараа амьсгалж болохгүй, мөн нүдэндээ бүү ойртуулаарай.

 

4. Аарниг буюу арника

Ибупрофенийг орлох бас нэгэн байгалийн гаралтай хувилбар. Уулсын аарнигийн цэцэгс нь лютен агуулдаг бөгөөд нүдний төрлийн өвчлөлд нэн тустай. Уг ургамал нь алимны сүүний болон шоргоолжны хүчил агуулдгаас гадна амин дэмээр баялаг ажээ.

Аарнигийн анагаах чадал нь үрэвслийн эсрэг үйлчилгээнд оршино. Аарнигийн суурин дээр маш олон төрлийн эмийн бэлдмэл хийдэг: тосон, спиртийн хандтай, экстракт.

 

5. Валериана

Эрт дээр үеэсээ л уг ургамлыг эрч хүчээр сэлбэгч хэмээн алдаршсан байна. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, өвчин намдаана. Хүчтэй тайвшруулагч бөгөөд нойргүйдлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Валерианагийн үндэс нь полисахарид, эфирийн тос, дубилийн бодис, алкалоид болон гликозид агуулдаг ажээ.

 

6. Цагаан гаа

Цагаан гааны анагаах чадлыг бид бүгд сайн мэднэ. Үндсэнд нь маш их олон төрлийн шим тэжээлтэй бодис агуулагддаг: кальци, алюмни, хром, төмөр, магни, никотины хүчил, фосфор, кремни, кали, С амин дэм. Цагаан гааны үндэс нь ханиад томууны үед юугаар ч орлуулшгүй ургамал юм.

Хоолойны өвчин дарна, халуун бууруулж амьдралын эрч хүчээр сэлбэнэ. Амттай төдийгүй гаж нөлөөгүй цагаан гааны үндэс нь ямар ч хоол, нарийн боовонд нэмэхэд тохиромжтой.

 

7. Цагаан уд модны холтос

Цагаан уд мод нь үнэхээр анагаах чадалтай. Хавар түүсэн холтсоор ханд хийж эрүүл мэнддээ анхаарал тавьж чадна. Ургамал нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж халуун бууруулдаг байна.

Цагаан уд модны холтос нь ариутгах чанартай, цус тогтоох үйлчилгээ үзүүлнэ. Ходоодны шимэгч хорхойг цэвэрлэнэ, мөн шээсний хүчлийг хөөдөг, тулай болон үе мөчний үрэвслийн үед нэн тустай. Холтсыг гадна болон дотор хэрэглэж болно.

Одоо юугаар ибупрофенийг орлуулж болохыг мэдэж авлаа. Бие эвгүйрхэхээр л эм рүү гүйх шаардлага байна уу, толгой өвдөх, булчин өвдөх үед байгалийн гаралтай орлуулах хувилбарыг сонгохыг хичээгээрэй. Энэ нь эрүүл мэндэд гаж нөлөөгүй, хүнсний дэлгүүр эсвэл эмийн сангуудад хямдхан зарагдаж байгаа шүү дээ.

Гэхдээ байгалийн гаралтай эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн хөнгөн чанарын өвчний үед л хэрэглэнэ, хэрвээ өвчний шинж тэмдэг хүчтэй илэрч байгаа бол эмчид хандан үзүүлэх нь зүйтэй.

Эрүүл мэндэд тустай уг нийтлэлийг заавал хадгалж аваарай.

105
ГоёГоё
39
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
18
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
10
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Altantaria Batbayar

    Altantaria Batbayar

    2018/12/11 at 11:30

    Uyanga Ulzii 真的?

  2. Batjargal Jagaa

    Batjargal Jagaa

    2018/12/11 at 11:59

    Куркумаг яаж хэрэглэдэг юм бол хэд хоног уух вэ

  3. Tsetsegmaa Dangaajav

    Tsetsegmaa Dangaajav

    2018/12/11 at 12:08

    Үнэтэй зөвлөгөө байна. Баярлалаа

  4. Хүүхэн Оюунбилэг

    Хүүхэн Оюунбилэг

    2018/12/11 at 13:53

  5. Nyamka Dunjuu

    Nyamka Dunjuu

    2018/12/11 at 14:06

    Heregtei zuil oruulsand bayarlalaa. Harin tolgoi uwduud baihaar kurkuma yumuu tsagaan gaa ideed ter doroo tolgoi namdahgui ni haramsaltai Tegeed argagui l ibuprofen uudagdaa .

  6. Д. Туул

    Д. Туул

    2018/12/11 at 19:36

    Ингээд бодохоор химийн аргаар хийсэн эм ууж хордож байхаар ардын уламжлалт эм ургамалыг хэрэглэж байсан нь дээр юм байна

  7. Zula Zul

    Zula Zul

    2018/12/11 at 23:03

    Baritsaand orood bh yu bnaa.emch bichij oguul avah uguigee ooroo shiidehees emiin sanch zaaval eniig av geed shaardahgui shuu dee.zarim medee medeelel aimar heteruulegtei bhiin.oor ooriin ontsogoos l oilgodog bhdaa

  8. Badamsereejid Tumurhuyag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *