Таны үс шингэрээд байна уу? Дараах энгийн хэдэн зөвлөгөөний тусламжтай өтгөн, намирсан үстэй болоорой

2

Шингэхэн үс эмэгтэйчүүдийг гунигтай болгодог. Үсээ янз бүрийн хэлбэртэй болгож засуулах гэхээр хязгаарлагдмал сонголттой байдаг, үүнд шингэхэн мөн эрүүл бус, гэмтсэн үс нөлөөлнө – иймээс та асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстойгоо мэдэхгүй байгаа нэгэн үү аль эсвэл хувь тавилантайгаа эвлэрэхээр шийдсэн үү?

Үс шингэрэхэд нөлөөлдөг гол шалтгаанууд

Үс нимгэрэхэд хүргэж буй эхний хүчин зүйл бол таны эцэг эхтэй холбоотой байж болно, учир нь энэ нөхцөл байдал удамшдаг буюу гентэй холбоотой. Африк-Америкчууд өтгөн үстэй байдаг бол Европчууд хамгийн шингэхэн үстэй хүмүүс билээ. Бусад нөлөөлөх шалтгаануудад хүрээлэн буй орчин, үсээ тохиромжгүй бүтээгдэхүүнээр арчлах, үсээ хатаах зорилгоор тогтмол сэнс үлээлгэх, хэтэрхий халуун усанд үсээ угаах эсвэл индүүдэх гэх мэт багтана.

Үс шингэрэхэд нөлөөлдөг бусад шалтгаанууд:

  1. Үснийхээ хэлбэрийг хэтэрхий их өөрчлөх
  2. Үсээ хэтэрхий чанга боох
  3. Гоё сайхан харагдуулахын тулд янз бүрийн бүтээгдэхүүн хэт их хэрэглэх
  4. Гүнд нь цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэт их хэрэглэх

 

Юу үсийг өтгөрүүлэхэд туслах вэ?

Үсээ зөв угаах

Эрүүл, өтгөн үстэй болохын тулд та үсээ аль болох бага угаах хэрэгтэй – 7 хоногт гурваас илүү угаах гэсний хэрэггүй – ингэснээр та хуйхнаас ялгардаг бодисыг хязгаарлахгүй бөгөөд энэ нь хүний биеийн байгалиас заяасан хамгаалалт гэж ойлгож болно. Үсээ угаасны дараа хүйтэн усанд угааж, цусны эргэлтээ сайжруулаарай.

Стрессээс ангижрах

Хэрэв та өтгөн үстэй болохыг хүсэж байвал санаа зовохоо багасгах хэрэгтэй. Энэ арга зам таныг зөвхөн сайхан харагдуулаад зогсохгүй, амьдралыг чинь хавьгүй илүү дээрдүүлэх болно.

Эрүүл хоол хүнс идэх

Эрүүл хоол хүнснээс авах витамин үсэнд сайнаар нөлөөлдөг, иймээс үүнийг анхаарах нь чухал юм. Та эргэлзэлгүйгээр дараах хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглээрэй: чанартай уураг (сэвэг зарам, дүпү, самар), эрүүл тос (авокадо, үр, кокос, олив), эрдэс бодис, антиоксидант болон витамин B амин дэм.

barmalini / Shutterstock.com

 

Үсээ хэрхэн өтгөрүүлэх вэ?

Үсний ямар ч хэв маягтай байсан бай, үсээ будах нь илүү өтгөн болоход тусалдаг, өөрөөр хэлбэл үсний ширхэгийг нэмэгдүүлнэ. Хэрэв та үсээ хатаахыг хүсэж байвал бөөрөнхий сам хэрэглээрэй. Олон хүн зөвхөн мэргэжлийн үсчингүүдэд ийм чадвар байдаг гэж андуурдаг, хэрэв та бага зэрэг туршлагатай болж чадвал та ч гэсэн үснийхээ ширхэгийг нэмж чадна. Мөн та энэ талаар мэргэжлийн салонд очиж зөвлөгөө авсан ч болно.

BestPhotoStudio / Shutterstock.com

 

Эдгээр энгийн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр хуйхыг гэмтээхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ таны үсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө, түүнчлэн үсийг өтгөрүүлж, гоо үзэсгэлэнтэй харагдахад тусална. Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнтэй байх ёстой – үүнд шингэхэн үс хамаагүй!

5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Р. Жамц

    Р. Жамц

    2019/03/30 at 10:51

    Ган Эрдэнэ

  2. Нямбилэг

    Нямбилэг

    2019/03/30 at 10:52

    Хишигбуян Г.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *