Бидний бүхий л амьдралынхаа туршид гэм хоргүй гэж боддог байсан эрүүл ахуйн 9 зуршил яг үнэндээ хор хөнөөл учруулж болзошгүй ажээ

0

Бид бага байхаасаа л ариун цэвэр сахих үндсэн дүрмүүдийг сурч баримталж эхэлдэг. Гар, шүдээ тогтмол угаах нь ямар чухал болохыг сайн мэднэ. Гэхдээ ариун цэвэр сахих зарим нэг нарийн ширийн зүйлийн талаар огт боддоггүй, эсвэл огт мэддэггүй. Буруу дадал зуршил нь бидний эрүүл мэндэд ямар хор уршигтай байж болох талаар ч гадарладаггүй. Усанд орсныхоо дараа биеэ арчиж, хумсаа авч байгаа эсэх ч мөн чухал.

Ариун цэвэр сахихад бидний ихэнх нь гаргадаг түгээмэл алдаануудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Шүдээ байнга нэг талаас нь угааж эхлэх

© user18526052 / Freepik, © user18526052 / Freepik

Шүдээ нэг л газраас өдөр болгон угааж эхлээд байвал бид тэр л хэсэгт угаалга болгондоо илүү их анхаарал хандуулаад байдаг. Үлдсэн шүднүүдийн угаалга аажимдаа суларч эхэлдэг нь жам ёсны хэрэг. Тийм учраас, шүдний эмч нар шүдийг өдөр болгон өөр өөр газраас эхэлж угааж байхыг зөвлөдөг байна. Ингэснээр шүдийг жигд цэвэрлэх боломжтой гэж үзжээ.

 

Спортоор хичээллэхээс өмнө биш дараа нь өөрийгөө угааж цэвэрлэдэг

© jcomp / Freepik, © freepik / Freepik

Мэргэжилтнүүд бэлтгэл сургуулилт эхлэхээс өмнө нүүрээ угаахыг зөвлөж байна. Нүүрний тос, тоосыг урьдчилж угаавал бэлтгэлийн дараа санаа зовох зүйлгүй. Хэрвээ өмнө нь угааж чадаагүй бол нүүрний хөлсийг яаран арчихгүй байсан нь дээр: арьсны нүхийг бөглөх аюултай. Энэ тохиолдолд чийгтэй хөвөн даавуун алчуураар зөөлөн дарж арчихыг хичээгээрэй.

 

Хумсыг чийгтэй байхад нь авах

© freepik / Freepik

Чийгтэй хумс хуурайгаас зөөлөн, тийм учраас авахад амархан санагддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ бас төвөгтэй зүйл бий: хумс амархан нугалардаг, хумс урагдсан мэт сөрвөгөр болдог. Хумсны сөрвөгөр хэсгээр хувцас гогдож муухай болдог. Тиймээс хумсыг бүрэн хатсаных нь дараа авч заншаарай.

 

Нойтон салфетканд хэт их даатгадаг

© Drazen Zigic / Freepik

Нянгийн эсрэг салфетка үнэхээр микроб устгадаг, гэхдээ зөвхөн цэвэрхэн гарынхыг. Гарын арьс бохирдол, тос ихтэй бол салфетканд шингээсэн спирт бохирдлын давхаргыг давж гарын арьсыг ариутгаж чадахгүй. Энэ тохиолдолд гараа савандаж угаах нь хавьгүй найдвартай.

Харин хүүхдийн салфетк спиртийн агууламжгүй байдаг тул вирус, нян устгах зориулалтгүйг санаж яваарай.

 

Шүршүүрт орсныхоо дараа биеэ хэтэрхий үрж арчих

Мэргэжилтнүүд шүршүүрт орсныхоо дараа биеэ хуурай болтол нь арчихгүй байхыг зөвлөж байна. Алчуураар хэт их арчвал арьсыг хамгаалах үxэжсэн арьсыг арилгачихдаг ажээ. Тиймээс арьсыг өөрөөрөө хатахыг хүлээнэ эсвэл усыг алчуураар хүчтэй үрж биш харин зөөлөн дарж шингээж авна.

 

Үнэртэй тампон, ариун цэврийн хэрэглэл хэрэглэх

Үнэртэй ариун цэврийн хэрэглэл эмэгтэй хүний арьсны xүчил шүлтийн тэнцвэрт байдлыг алдагдуулж болзошгүй бөгөөд энэ нь арьсны цочролд хүргэх аюултай. Үнэртүүлэгч зэрэг ямар нэгэн химийн орцгүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэхийг хичээгээрэй.

 

Хэтэрхий их шүдний оо хэрэглэдэг

© PxHere, © 螺钉 / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Шүдний оо их байх тусам шүдийг илүү сайн цэвэрлэж хамгаална гэдэгтэй шүдний эмч нар санал нийлдэггүй. Хүүхэд хэтэрхий их шүдний оо хэрэглэвэл флюорозоор өвчилж болзошгүй. Энэ нь фторын хэт их хэрэглээнээс үүсэх эмалийн гэмтэл бөгөөд нас ахих тусам шүд толботож илүү их арчилгаа шаардах болдог.

Томчууд флюорозоор өвчлөхгүй. Гэхдээ хэтэрхий их шүдний оо нь эмалийн давхарга нимгэрэхэд хүргэж болно. Шүдний оог вандуйн хэмжээгээр хэрэглэж заншвал энэ бүх асуудлаас зайлсхийж болох ажээ.

 

Байнга нэг л төрлийн хөлс дарагч ашиглах

© Ana Essentiels / Unsplash

Хөлс дарагчдаа дасал болох магадлалтай. Хэсэг хугацааны дараа солихгүй бол үйлчлэхээ больж эвгүй үнэр дарж чадахгүй болно. Тийм учраас хэсэг хугацааны дараа өөр өөр брэндийн бүтээгдэхүүн хэрэглэж байхыг хичээгээрэй.

 

Чихний дотор талыг цэвэрлэдэг мөртөө арыг нь цэвэрлэдэггүй

© Vladimir Gjorgiev / Shutterstock.com, © AlexandreNunes / Shutterstock.com

Хүн ер нь чихээ цэвэрлэх ёсгүй байгаа юм. Чихнээс хэтэрхий их хулхи гарах, таагүй мэдрэмж төрөөд байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе. Эмч зохих үзлэг хийж мэргэжлийн түвшинд цэвэрлэх болно.

Харин чихний арын хэсгийг цэвэрлэж байхыг зөвлөж байна. Цэвэрлэхгүй яваад байвал эвгүй үнэр үнэртэж эхэлдэг. Үүнээс зайлсхийхийн тулд чихний арыг өдөр болгон саван, усаар зөөлөн угаахад л хангалттай.

Эдгээр буруу зуршлуудаас танд аль нь байна вэ? Энэ жагсаалтад та өөр ямар зөвлөгөө нэммээр байна?

25
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *