Этгээд хэв маягтай “Гот” бүсгүй туршилт хийхээр шийдэж өөрийгөө жирийн нүүр будалт, энгийн хувцастай үедээ ямар харагдахыг сонирхуулжээ

0

Зарим нэг хүмүүс гадаад үзэмжиндээ үнэхээр дасдаг, ингээд өөрийгөө өөр үсний засалт, нүүр будалт, хувцастай төсөөлж чадахгүйд хүрнэ. Яг л ийм зүйл Эринд тохиожээ. Тэрээр өсвөр наснаасаа эхлэн гот хэв маягийг дагах болж гадаад үзэмжиндээ эрс өөрчлөлт хийсэн байна. Бүсгүй энэ удаад туршилт хийхээр шийдэж хэсэгхэн хугацаанд жирийн нэгэн бүсгүй болж найз залуу, эгч нь хэрхэн хүлээж авахыг сонирхжээ.

Эрин – өөрийгөө готик амьдралгүйгээр төсөөлж чаддаггүй бүсгүй

vampryn

Эрин одоогийн хэв маягаа өсвөр наснаасаа эхлэн бүрдүүлж эхэлжээ. Бусдын адил хувцаславал хэтэрхий энгийн болно гэж тэр үздэг.

Энгийн байх нь маш уйтгартай, үүнд ямар ч утга учир байхгүй. Уйтгартай байх юм бол амьдрах ямар хэрэг байна вэ?

 

Бүсгүй нүүрээ будаж, хувцсаа өмсөхөд өдөр болгон 2,5 цаг зарцуулдаг

vampryn_

Эрин бусадтай адилхан хувцас өмсөнө гэж хэзээ ч бодож байгаагүй ажээ. Гэр бүлийн баярт ирэхдээ хүртэл өөрийнхөө энэ хэв маягаар л ирдэг, ингэж очоод ээжийгээ бас гомдоогоод л байдаг гэнэ.

 

Эрин саяхан нэгэн туршилт хийхээр шийдэж хэсэг хугацаанд өөрийнхөө хэв маягийг өөрчлөхийг зөвшөөрсөн байна

truly

Тэрээр Инстаграмын байдаг л нэг бүсгүйчүүд шиг болж найз залуу, эгчийгээ яаж хүлээж авахыг нь мэдэхээр шийдсэн юм. Ингэж хувирахад нь мэргэжлийн нүүр хувиргагч Мелани тусалсан байна.

 

Нүүр хувиргагчийн тусламжтайгаар Эрин тэс өөр хүн болж хувирлаа

truly
truly

Эриний хуучин будгийг Мелани юу ч үлдээлгүй цэвэрлээд дараа нь түүнийг өөрчлөх ажилдаа орсон юм. Хиймлээр борлуулсан арьс, контуринг, хөмсөг зурж, хиймэл сормуус суулгалаа, хиймэл үс хийж ягаан даашинз өмсгөжээ – ингээд л инстаграмын жирийн нэгэн бүсгүй болж хувирав.

 

Үр дүн ингэж харагдана

truly
truly

 

Эринд өөрийнх нь шинэ дүр төрх хачин санагдаж байгаагаа нуулгүй илэрхийлсэн юм

truly

Даашинзны загвар нь таалагдаж байгаа ч өнгө нь таалагдсангүй. Хиймэл үс зүүлгэсэнд тэр дургүй байгаагаа хэлсэн юм, бас жирийн хөмсөгтэй болсноо ч гайхжээ.

 

Эриний эгч болон найз залуу хоёр нь түүний имижийн эрс өөрчлөлтөд бэлэн байгаагүй нь тодорхой байв

truly

Найз залуу нь хуучны Эринийг буцааж өгөхийг хүсжээ. Эгч нь дүүгээ Барбинд идүүлсэн юм шиг л харагдаж байна гэж хэлсэн юм.

 

Эриний эгч дүүгээ ийм дүр төрхтэй байсан ч үзэсгэлэнтэй хэвээр байна гэжээ

truly

Эрин дахиж ингэж хувирах эсэх нь эргэлзээтэй, гэхдээ тэрээр өөр дээрээ туршилт хийхээс айсангүй.

 

Имиж өөрчлөлтийг энэхүү бичлэгээс сонирхож болно

96
ГайхмаарГайхмаар
30
БахархмаарБахархмаар
25
ГоёГоё
23
ТэнэглэлТэнэглэл
21
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *