Хэдэн арван жилийн өмнө олон сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж, өнөөдрийнхөөсөө хамаагүй бага жинтэй байсан 10 алдартай эрчүүд

0

Өөртөө зохих анхаарлыг байнга тавихгүй л бол нас нэмэгдээд ирэхийн цагт та залуудаа хэчнээн сайхан байсан ч хамаагүй таргалж жин нэмнэ. Хэдэн арван жилийн өмнө олон сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж байсан алдартай залуучууд яг л ингэж өөрчлөгджээ. Өнөөдрийн манай жагсаалтад яг л ийм эрчүүд багтлаа. Тэд эдгээр гэрэл зургуудыг хараад юу гэж бодох бол?

Леонардо Ди Каприо

Энэ тохиолдолд насанд бүх бурууг чихэх бас арай л эрт санагдаж байна. Өнөөдрийн Леог 14 настай хүүтэй харьцуулж үзэх нь бас шударга биш явдал л даа. Кино ертөнцтэй амьдралаа холбосноос хойш түүний нэр хүнд өссөн төдийгүй жин ч бас багагүй өсжээ.

 

Брендан Фрейзер

Киноны Тарзан хэмээгдэж байсан тэр залууг бид одоо танихгүй ээ. “George of the Jungle” болон “The Mummy” киноны залууг та санаж байгаа биз дээ? Тэр одоо 50 орчим настай, гэхдээ наснаасаа арай л эрт “гүзээлжээ”.

 

Стивен Сигалыг хэдэн арван жилийн тэртээх тyлаантай кинонд дуртай үзэгчид андахгүй

Америкчуудын цөөн хэд нь л “айкидо” гэдэг үгийг мэддэг байхад Стивен дасгалжуулагчтай цуг энэ төрлөөр нухацтай бэлтгэл хийж эхэлсэн юм. Зөвхөн тyлааны төрлөөр амжилт олоод зогсолгүй кино салбарт ч алдартай болж чадсан нэгэн. Тэрээр 50 гаруй кинонд дүр бүтээжээ. Түүний эдгээр амжилтуудыг мэдэхгүй хүн өнөөдрийн Стивенийг хараад сүйд болохгүй өнгөрөх байсан биз ээ.

 

Крис Нот бас л тэтгэврийн өвөө болжээ

“Law & Order” болон “Sex and the City” киноны дүрээрээ бидний зүрх сэтгэлд үлдсэн тэр л залуу өнөөдөр ямар харагдаж байна? Бидний үзэж байсан олон ангит киноны залуу шиг харагдахгүй байгаа нь ойлгомжтой. Арга ч үгүй биз дээ, паспорт дээрх насаараа бол 60 гарчихсан хүн шүү дээ.

 

Бидний мэдэх Жон Траволта биш болсон

Өнөөдрийн манай нийтлэлийн жагсаалтад “Saturday Night Fever”, “Grease” болон “Pulp Fiction” кинонуудад дүр бүтээсэн залуу орж ирлээ гэж үү? Булчинлаг байх үеийн өөр ямар киног нь та дурсмаар байна? Өдгөө тэрээр 55 насыг зооглож буй. Ийм жинтэй Траволтаг залуугийнх нь үетэй харьцуулах ч хэрэг алга.

 

Алек Болдуин

Жүжигчин жин нэмэх шалтгаан нь чихрийн шижин өвчтэй нь холбоотой юм. 53 насандаа ийм оноштой болжээ. 80-аад оны үед Болдуин зөвхөн жүжиглэлтийн авьяас чадлаараа олон бүсгүйчүүдийн анхаарлыг татаад зогсоогүй мөн царайлаг байдлаараа ч хэдэн сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг шархлуулж байсан юм. Болдуин өвчний оношоо сонсоод өөр дээрээ ажиллаж чадсан нэгэн. Тэрээр 18 кг жин хассан төдийгүй өвчнөө давж гарч чаджээ. Өнөөдөр 60 настай ч гэлээ 53 настайгаасаа илүү сайхан харагдаж байна.

 

Жерар Депардье

Жин нэмсэн амжилтаараа францын жүжигчин тэргүүлэх байх. Бүтээсэн дүрийнхээ төлөө элдэв янз болж өөрчлөгдсөөр байгаад насны эцэст гүзээтэй Обеликс болж үлдэх шив дээ. Түүний илүүдэл жингээс болж найруулагчид хүртэл ад үзэж байсан удаатай. Депардье 140 кг хүрсэн гэсэн мэдээ ч олны дунд явдаг юм.

 

Бид Рассел Кроуг эрэлхэг, сэтгэл татам дүрээр нь л санаж явдаг

“Gladiator” киноы гладиаторын дүрийг бүтээсэн өнөөгийн Кроуг харахад сэтгэлээр унамаар санагдана. Удамшил гэдэг зүйл түүгээр тохуурхжээ – таргалах удамтай юм гэнэ. Тийм ч учраас зарим нэг киноны дүрдээ зориулж таргалахад Кроу ихэд бухимддаг байжээ. Тухайлбал: “Goodfellas”, “Boy Erased”. Жингийн зүү 138 кг зааж байсан тохиолдол ч бий гэдэг.

 

“Friends”-ийн царайлаг залуу Мэттью Перри

Түүний алдар хүнд “Friends” олон ангит киногоор ирсэн юм. Дараа нь “The Whole Nine Yards” кинонд тун амжилттай тогложээ. Жүжигчний алдар хүнд өдөр өдрөөр нэмэгдэж байсан юм. Хувийн амьдралд нь ч гэсэн сайн, муу өдрүүд ээлжилсээр өдгөө 50 насыг зоогложээ. Гэхдээ одоо тэрээр бидний мэдэх Мэттью биш болжээ.

 

Чеви Чейз

Өөртөө анхаарал халамж тавих, спортоор хичээллэх – энэ бүгд хүнд сайнаар л нөлөөлнө. 80-90–ээд оны үеийн инээдмийн кино сонирхдог үзэгчид энэ эрийг сайн таних байх. Тэр үед хэдэн настай байсан юм бол? Өнөөдөр 75-аас залуугүй харагдаж байна.

Таны бага залуу настай хамт дурсамжинд чинь үлдсэн алдартнуудаас дээрх нийтлэлд багтах ёстой хүн бий юу?

15
Ха ХаХа Ха
11
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *