Японы Чиба мужийн засаг даргын сонгуульд Жокер нэр дэвшиж байна. Түүний сонгуулийн сурталчилгаа хүртэл үнэхээр марзан аж

0

Японы Чиба мужийн засаг даргын сонгуульд Юүсүкэ Кавай нэрээ дэвшүүлсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тэрээр хэвлэлийн хуралд оролцох үеэрээ, “Чиба мужийг ид шидийн мэт, мөрөөдлийн газар болгоё” гэх уриатайгаар мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Түүний мөрийн хөтөлбөрт коронавирусын халдварын тархалтыг бууруулах, орон нутгийн эдийн засгийг уламжлалт бус аргаар сэргээх бодлого хэрэгжүүлнэ гэжээ.

Нэгэн корпорацид менежерийн ажил хийдэг Юүсүкэ Кавайн хувьд цахим орчинд хүмүүсийн дэмжлэгийг ихээр авч байгаа юм. Тухайлбал хүмүүс түүнийг, “Чиба бол Жокер, гэхдээ Бэтмен нь хэн байх бол? Хэрэггүй гэж үздэг зүйлсийг ашиглана гэж байгаа нь сайшаалтай, Чадах бүхнээ хийгээрэй, чамайг дэмжих болно” гэсэн сэтгэгдлүүд ар араасаа хөврөх ажээ.

Тэрээр сонгуулийн кампанит ажлаа доорх бичлэгээр эхлүүлсэн байна.

Энэхүү бичлэгээ тэрээр өөрийн өрсөлдөгч, коронавирусын эсрэг вакциныг эсэргүүцэгч, амны хаалт зүүхгүй байхыг уриалагч Бүрэн Эрхт Ардын Намын дарга Масаюүки Хирацукад хандаж, шоглосон байдлаар хийжээ.

“COVID is just a cold” – Masayuki Hiratsuka
10
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *