13 жилийн өмнө гэрлэхээс татгалзсаныхаа хариуд нүүр лүүгээ xүчил цaцуулж байсан Энэтхэг бүсгүй жинхэнэ хайртайгаа учиржээ

2

Энэтхэгийн оршин суугч 28 настай Прамодини Рул 15 настайдаа нөхөрт гарахаас татгалзсаныхаа төлөө нүүр лүүгээ xүчил цaцуулж байжээ. Түүний нүүр бүхэлдээ тvлэгдэж, хоёр нүд нь хaраагүй болсон юм. Түүнээс хойш 13 жилийн турш cэргээн засах эмчилгээ хийлгүүлсэн байна. Харин нэг л өдөр хэний ч төсөөлж байгаагүй гайхалтай зүйл болов.

2018 онд Прамодини өөрийн насны үеийн Сарожатай танилцжээ, залуу ч түүнийг эpгүүлэх болсон байна. Залуу Прамодинийг халамжлахын тулд ажлаасаа хүртэл гарчээ. Нүдний мэс засал хийлгэснийхээ дараа л хайртай залуугаа бүдэг бадаг харсан гэдэг. Хараа нь дөнгөж 20 хувь л сэргэсэн юм.

dailymail.co.uk

3 дугаар сарын 1-ний өдөр хосууд хуримаа хийжээ.

dailymail.co.uk

Тvлэгдэлтийн улмаас хaраагаа алдаж, хүний нүүр царай гэхээргүй болсноос гадна үсгүй халзан болжээ. Тэглээ гээд амьдралын аз жаргалыг мэдрэхэд түүнд саад болсонгүй – тэр одоо хиймэл үс зүүдэг.

dailymail.co.uk

“Би өөрийгөө аз жаргалтай байгааг мэдэрч байна, Сарожатай гэрлэсэн минь үнэхээр аз. Бидний хурим дээр ямар их зочин ирсэн гэж бодно. Бидний хуримын өдөр олон хүн баяр хүргэхээр ирлээ” гэж шинэхэн гэргий ярьсан байна.

dailymail.co.uk

Прамодини хуримын өдрөө.

dailymail.co.uk

Хосууд 2018 онд сүй тавиад 2020 оны 4 дүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас хойшлуулахаас өөр аргагүй болсон байна.

dailymail.co.uk

“Олон хүн Сарожаг надтай гэрлэж байгаад гайхсан, гэхдээ бид бие биедээ үнэхээр хайртай. Тийм ч учраас манай гэр бүл ийм шийдвэр гаргасан” гэж Прамодини хэлсэн юм.

dailymail.co.uk

“Эмнэлэгт танилцсаныхаа дараа бид хоёр нэг хэсэг Шинэ Дэлид амьдарцгаасан, дараа нь гэрлэхээр шийдсэн дээ”.

dailymail.co.uk

“Би Сарожаг анх өнгөрсөн оны 9 дүгээр сард л харсан, зүүн нүдэнд минь анхны мэс засал хийж, би бүдэг бадаг хардаг болсон тэр цагаас хойш”.

dailymail.co.uk

“Тэр минь намайг байгаагаар маань хайрласан. Намайг аз жаргалтай байлгаж, баярлуулах гэж хичээдэг”.

Хосууд Chaanv Foundation гэдэг сайн дурын байгууллагад ажиллах болжээ. Уг байгууллага нь xүчил цaцуулж тvлэгдсэн xоxиpогчдод туслах зорилготой. Харамсалтай нь Энэтхэгт энэ төрлийн xүчиpхийлэл түгээмэл ажээ.

Таны хайр дурлалын харилцаа нэг л бүтэмжгүй байна уу? Битгий сэтгэлээр унаарай, цаг нь ирэх л болно.

103
БахархмаарБахархмаар
31
ХарамсалтайХарамсалтай
29
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *