Нэгэн бүсгүй үсээ самаар хэрхэн зөв самнахыг зааж өгчээ. Хүмүүс өдийг хүртэл үсээ буруу самнаж байсандаа бүр шоконд орж байна

0
2
44,366

Аливаа нэг эд зүйлийг  хэрхэн ашиглах талаар гарын авлага дагалддаг, даанч бид тэрийг уншиж цагаа үрэхийг хүсдэггүй. Ялангуяа тухайн эд зүйлсийг хэрхэн зөв ашиглах талаар урьд нь мэдэж байсан бол зааврыг огт тоохгүй хаяна. Ажиглаад байхад бидний өдөр тутамдаа ашигладаг жирийн эд зүйлсэд ч гэсэн ашиглалтын өөрийн гэсэн дүрэм журам гэж байдаг бололтой, даанч бид тэрийг нь огт анзааралгүй явсаар өдийг хүрчээ.

ТикТок-ийн «lexxlatt» гэх нэртэй хэрэглэгч ашиглалтын дүрэм журмыг танилцуулж бидний нүдийг нээж өглөө. Бүсгүйг Лекс гэдэг, тэрээр үсээ гэмтээхгүйгээр яаж зөв самнахыг бидэнд заажээ. Энэ мэдээ олон хэрэглэгчийг шоконд оруулаад байна, яагаад гэвэл урт үстэй бүсгүйчүүд өнөөг хүртэл үсээ буруу самнаж байжээ.

2 дугаар сарын 26-нд Лекс ТикТок-д нэгэн бичлэг тавьсан юм: үсээ хэрхэн зөв самнахыг тэр заалаа. Гэхдээ эхлээд биднийг яаж буруу самнаж байгааг бодитоор үзүүлсэн байна.

Ихэнх бүсгүйчүүд самаа хөндлөнгөөр нь барьж самнадгийг бүсгүй эхлээд харуулжээ

lexxlatt

Самаа ингэж бариад үсээ самнаж байгаа бол буруу гэж Лекс хэлжээ. Хөндлөнгөөр нь барихад самны шүд замбараагүй байрлалд ордог, ингээд үсийг самнахад үснээс зулгааж эхэлдэг байна.

Хэрвээ самаа босоогоор нь баривал самны шүд нэг эгнээд орж самналтыг хамаагүй хөнгөвчлөхийн зэрэгцээ сайхан үсээ хамгаалж чадна гэжээ.

 

Лекс босоо байрлалд байгаа самны шүдийг ямар харагдахыг ч сонирхуулсан байна

lexxlatt

Бүсгүй өөрийн лайфхакаа бодитоор харуулжээ. Самаа зөв барьж сурахад эхэндээ төвөгтэй санагдах байх, гэхдээ үнэхээр үр дүнтэй байгаа нь хэнд ч ойлгомжтой.

 

Самаа босоогоор нь барьж самнахад хамаагүй амар байх болно

lexxlatt

Түүний байрлуулсан бичлэг ТикТок-оор вирус шиг л хурдтай тархаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5 сая гаруй үзэлттэй болоод байна. Урт үстэй олон бүсгүйчүүдийн хувьд энэ бол шинэ нээлт юм. Арга ч үгүй биз, насаараа үсээ буруу самнаж байтал ганц бичлэг үзээд л өөртөө шинэ нээлт хийж чадлаа.

 

Сошиал хэрэглэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татсан бичлэг нь энэ байна

Мэдээж дүүрэн сэтгэгдэл цуглуулах нь ойлгомжтой:

  • Чи миний амьдралыг орвонгоор нь эргүүлчих шиг боллоо шүү…
  • Би 37 настай, энэ тухай сая л олж мэдлээ. Одоо би 8 настай охиныхоо үсийг нулимсгүйгээр самнадаг болсон…
  • Самыг яагаад гарын авлагагүй борлуулдаг юм бол оо?

Энэ арга үр дүнтэй эсэхийг шалгамаар санагдаад байж сууж чадахгүй байгааг чинь бид сайн ойлгож байна. Та тэгээд юу хүлээгээд зүгээр суугаад байгаа юм бэ?

34
Ха ХаХа Ха
23
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.