Жирийн үзэгчдийн тэр болгон мэддэггүй, алдартай спортын төрлүүдийн 8 нууц

1

Дэлхийн хоёр хүн тутмын нэг нь 2016 онд болж өнгөрсөн зуны олимпын аль нэг тэмцээнийг ядаж нэг минут ч болов үзсэн гэсэн тооцоо байдаг. Хөгжөөн дэмжигчдийн хувьд тэд бас дуртай спортоороо сайн дураар хичээллэнэ: дэлхийн хүн амын 4% нь гэхэд л хөлбөмбөг тоглодог байна. Гэхдээ сонирхогчид спортын аливаа төрөлд гүн нэвтэрч орж чаддаггүй, тийм ч учраас үзэгчдэд ойлгомжгүй олон зүйлтэй тулгардаг ажээ. Жишээ нь, хөлбөмбөгчид яагаад “xөхний даруулга” зүүдэг, харин теннисчин бүсгүйчүүд яагаад чанга хашхираад байдгийг мэдэхгүй.

Бид эдгээр асуултуудын хариултыг мэднэ, зарим нэг нь үнэхээр алмайруулмаар шүү.

Теннисчин бүсгүйчүүдийн чанга хашхираан давуу талыг олгодог

© Yomiuri Shimbun / Associated Press / East News

Хачирхалтай санагдаж магадгүй л дээ, гэхдээ теннис үзэж байхад хамгийн түрүүнд нэг л зүйл анхаарал татна – нэг л их хашхирсан тамирчин бүсгүйчүүд. Мэргэжлийнхэн энэ хашхираан хожих боломжийг олгодог гэж үздэг, судалгаа ч үүнийг батлаад байна.

Дүрэм ёсоор бөмбөгийг амьсгалаа гаргаж байхдаа цохидог, харин хашхирах нь хүчийг улам нэмэгдүүлдэг ажээ. Үүнээс гадна цохилтын үеэрх хашхираа нь цохиурт цохигдож байгаа бөмбөгийн чимээг дардаг байна. Дуу чимээг хүлээн авах нь теннист маш чухал, яагаад гэвэл цохилтын хүчийг тодорхойлох, бөмбөг ойх чиглэлийг хурдан ойлгоход тустай ажээ.

© imago sportfotodienst / East News, © AP / Associated Press / East News

 

Бүх хөлбөмбөгчид үе үе онцгой “xөхний даруулга” өмсдөг. Энэ нь бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилготой

© Ira L. Black / Corbis / Getty Images

Тамирчид футболкныхоо дотуур заримдаа xөхний даруулгатай адилхан зүйл өмсдөг. Гэхдээ энэ нь спортын барааны дэлгүүрийн эмэгтэйчүүдийн тасагт зардаг зүгээр нэг бра биш юм шүү. Уг хувцасны үндсэн зорилго нь зүрхний цохилт, бодисын солилцоо, талбай дээрх байрлал зэрэг мэдээллийг цуглуулахад оршино. Хэдэн арван датчик бүхий бүхэл бүтэн систем бөгөөд хөлбөмбөгчний биеийн байдлыг хянаж, бэртэл гэмтэл авахаас хамгаалах, мөн бэлтгэлийн үр дүнг дүгнэхэд ашигладаг байна.

 

Тамирчид өнгийн лент ашигладаг

© Aleksey Toritsyn /Wikimedia Commons

Олон тамирчин хурц өнгийн лент бие дээрээ наасан байдаг, ялангуяа олимпын тэмцээнд оролцож байгаа тамирчид. Энэ бол кинезиотейп – спортын анагаах ухаанд ашигладаг арга. Тусгай аргаар булчин эсвэл үе мөчинд наах бөгөөд бэртэл гэмтэл авсан тохиолдолд өвчний мэдрэмжийг бууруулах, эсвэл аюултай хөдөлгөөн хийхээс хамгаалах зорилготой.

Мөн зарим нэг тамирчид уг тейп хөдөлгөөний хүчийг нэмэгдүүлдэг гэж үзэх хэдий ч судалгаа уг баримтыг няцаажээ.

 

Синхрон сэлэлтийн тамирчин бүсгүйчүүдийн үсний засалт, хурц нүүрний будаг өөрийн гэсэн нууцтай

© AP / East News

Синхрон сэлэлтийн тамирчин бүсгүйчүүд өнгөлөг харагдах ёстой, өөрөөр хэлбэл шүүгчид, үзэгчид тэдний нүүрний хувирлыг тод харж үнэлгээ өгнө. Тийм учраас тамирчин бүсгүйчүүдийн нүүрний будгийг хэдэн давхраар тавьдаг, харин тенийг усанд арилахаас сэргийлж вазелин эсвэл өөр өтгөн тогтоогч будагтай хольж тавина. Мөн үсний гамналтад ч гэсэн өөрийн нууц бий. Усанд уусгасан хүнсний желатин үсэндээ түрхэж хэлбэржүүлдэг, тэгээд үл харагдах олон хавчааруудаар бэхэлдэг ажээ.

 

Дугуйчид уралдааныхаа үеэр “морь” харцгаадаг

© JOEL SAGET / AFP / Getty Images

Дэлхийд томоохонд тооцогдох “Тур де Франс”-ын үеэр дугуйчид өдөр болгон хэдэн зуун километр замыг зогсолтгүй туулдаг. Дугуйныхаа суудлаас буухгүй, бас усыг литр литрээр нь ууна. Ийм нөхцөлд уралдааны хурд бага зэрэг саарахыг хүлээж байгаад дугуйнаасаа бууж замын хажууханд бушуухан “морь харцгаадаг” ажээ.

Заримдаа дугуйнаасаа буух боломж ч олдохгүй, тиймээс тамирчид хурдалж байхдаа ч бие засах тохиолдол бий. Энэ үед багийн өөр гишүүн түүний нуруунаас нь түшиж тус болдог байна.

 

Гимнастикчид хөл нvцгэн гарч ирдэг нь өөрийн гэсэн шалтгаантай

© Cal Sport Media / Sipa USA / East News, © ASSOCIATED PRESS / East News

Гимнастик үзэж байхад зарим эмэгтэй тамирчид тусгай оймстой (чешка), зарим нь хөл нvцгэн гарч ирдгийг анзаарсан байх. Сонголт тухайн тамирчны дадал болон гүйцэтгэж байгаа хөтөлбөрөөс шалтгаалдаг. Жишээ нь, бүжгийн дасгал гүйцэтгэхэд нэг хөл дээрээ эргэх дасгалуудыг ар араас нь цувруулж хийдэг, тиймээс арьсаа зулгалахгүйн тулд тусгай оймс өмсдөг.

Бусад тохиолдолд нvцгэн хөлтэй гарч ирцгээдэг нь барьцалдахад нэмэртэй. Тухайлбал, шаардлагатай үед гимнастикийн хэрэгслээс хөлийн хуруугаараа барьж авдаг байна.

 

Усанд сэлэлтийн тамирчид амжилттай уралдахын тулд хоёр давхар малгай өмсдөг

© VI Images / Soenar Chamid sportfotografie / East News

Усанд сэлэлтийн амжилт секунд биш долиор хэмжигдэх тул тамирчид хурдан сэлэхийн тулд өчүүхэн гэмээр зүйлийг ч ашиглахыг хүсдэг. Жишээ нь, усны эсэргүүцлийг багасгахын тулд биеийнхээ бүх үсийг хусна, бас бараг жингүй шил зүүнэ, өөрөөр хэлбэл бага ч болов жин хасахыг л тэд зорьж байгаа нь тэр. Нэг малгай өмсөхийн оронд хоёрыг давхарлаж өмсдөг нь ч бас цаанаа нарийн учиртай ажээ.

  • Нэгдүгээрт, нүдний шилийг хөдөлгөөнгүй барьж өгнө. Эхлээд нэг малгайгаа өмсөөд дараа нь шилээ зүүж дээрээс нь хоёр дахь малгайгаа давхарлаж өмсдөг.
  • Хоёрдугаарт, эсэргүүцлийг багасгахад тустай. Дүрэм ёсоор эхний малгай нь латекс материалтай бөгөөд толгойд сайн сууж өгнө, гэхдээ нугалаас гардаг дутагдалтай. Үүнээс зайлсхийхийн тулд дээрээс нь силикон малгай өмсөнө. Биед таагүй байх нь ойлгомжтой байх, гэхдээ нугалаас гарахгүй.

 

Сагсан бөмбөгийн бөмбөгний өнгө зүгээр ч нэг улбар шар биш юм

© GLYN KIRK / AFP / East News

Мэргэжлийн сагсан бөмбөгт дандаа улбар шар өнгийн, нэгэн ижил хээтэй бөмбөг ашигладаг. Яагаад гэвэл хурц өнгө нь тоглогч төдийгүй үзэгчдийн нүдэнд шууд тусна. Анхны бөмбөгийг цэвэр арьсаар хийж байжээ, тэр үед бор өнгөтэй байсан гэдэг. Түүхэн хөгжлийн явцад бөмбөг цайрч одоогийн өнгөтэй болжээ.

Бидний сайн мэдэх хар өнгийн хээ нь ч гэсэн сүүлд гарч ирсэн юм. Бөмбөгийг бат бөх болгохын зэрэгцээ хэлбэрээ алдахаас хамгаалдаг. Үүнээс гадна зарим нэг сагсан бөмбөг сонирхогчдын үзэж байгаагаар, хээтэй товгор бөмбөг нь мэдрэхэд илүү амар, шидэхэд ч дээр ажээ.

Та ямар төрлийн спортод дуртай вэ? Та сонирхдог спортынхоо ямар нууцыг бидэнтэй хуваалцмаар байна?

10
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *