Facebook таны бүртгэлийг блоклож мэдэх 7 этгээд шалтгаан

0

Facebook өөрийн сошиал сувгийг хэрэглэгчид хэрхэн ашиглаж байгааг байнга хянаж байдаг. Шаардлага хангаагүй мэдээллийг шууд л устгана, харин тухайн мэдээллийг оруулсан хэрэглэгчийн Facebook-д нэвтрэх эрхийг хааж орхино. Асуудал юунд оршиж байна гэхээр, Facebook-ийн автомат шүүх тохиргоо нь байнга үнэн бодитоор ажилладаггүй. Та бүхэнд дараах онцгой тохиолдлуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. “Амилсан” зурагтай видео

Саяхан даа, италийн зураач Рино Стефано Тальяфьерро олон нийтийн өмнө ил тодоор Facebook-т гомдол тавьжээ. Учир нь түүний видеог фейсбүүкээс авч хаяжээ. Видео нь Рубенс, Караважо, Микеланжело нарын уран зургийг хөдөлгөөнтэй болгосон байв. Видеог 5 сая гаруй хүн үзсэн бөгөөд богино хугацаанд алдаршиж чаджээ. Facebook түүний нэвтрэх эрхийг хориглосон явдлыг тайлбарлахдаа “хориотой утга агуулсан видео” гэж үзсэн гэнэ.

2. “Дайны аймшиг” гэрэл зураг

In this June 8, 1972 file photo, crying children, including 9-year-old Kim Phuc, center, run down Route 1 near Trang Bang, Vietnam after an aerial napalm attack on suspected Viet Cong hiding places as South Vietnamese forces from the 25th Division walk behind them. A South Vietnamese plane accidentally dropped its flaming napalm on South Vietnamese troops and civilians. From left, the children are Phan Thanh Tam, younger brother of Kim Phuc, who lost an eye, Phan Thanh Phouc, youngest brother of Kim Phuc, Kim Phuc, and Kim's cousins Ho Van Bon, and Ho Thi Ting. (AP Photo/Nick Ut, File)

Энэ оны 9 дүгээр сард Норвегийн ерөнхий сайд Эрни Сольбергийн оролцоотой нэгэн үйл явдал нилээдгүй шуугиан тарьсан. Aftenposten сонин өөрийн албан ёсны хуудсандаа “Дайны аймшиг” гэрэл зургийг байрлуулсны төлөө сонины нэвтрэх эрхийг хаажээ. Facebook-ийн энэхүү үйлдлийг Эрни өөрийн хуудаснаа буруушаасан байна. Уг зургийг Вьетнамын дайны үед гэрэл зурагчин Ник Ут авч байсан бөгөөд энэ бүтээлээрээ шагнал авч байсан удаатай. Гэрэл зургаас та түлэгдсэн нүцгэн охин шатаж байгаа төрөлх тосгоноосоо зугтааж байгааг харж болно. Facebook энэ зургийг хүүхдийн порно гэж үзсэн бололтой. Эсэргүүцэл илэрхийлсэн Эрни Сольберг энэхүү зургийг мөн өөрийн хуудаснаа байрлуулсан байсныг нь ч мөн устгажээ. Олон нийтийг хамарсан шуугиан дэгдсэнээс тул Facebook-ийнхэн өөрсдийн алгоритмыг эргэж харахаа амлажээ.

3. Рубенсийн зургууд

Facebook таны нэвтрэх эрхийг блоклож мэдэх 7 этгээд шалтгаан 2

Энэ зун Facebook-ийнхэн Украины гэрэл зурагчин Александр Ляпины нэвтрэх эрхийг хаажээ. Тэрээр өөрийн хуудаснаа алдарт уран зураач Питер Пуль Рубенсийн нүцгэн эмэгтэйг дүрсэлсэн бүтээлийг дэлгэсэн байжээ.

4. “Дэлхийн сэргэн мандалт” уран зураг

Facebook таны нэвтрэх эрхийг блоклож мэдэх 7 этгээд шалтгаан 3

2016 оны намар 57 настай францын иргэн Фредерик Дюран-Бессагийн нэвтрэх эрхийг хаасан байна. Хаах болсон шалтгаан нь реалист уран зураач Гюстав Курбийн “Дэлхийн сэргэн мандалт” уран зургийг байрлуулснаас болжээ. Уг зургийг эхнээсээ л шүүмжлэгчид өдөөн хатгалгын шинж бүхий уран бүтээл хэмээн хүлээж аваагүй бөгөөд олон нийтийн өмнө дэлгэгдээгүй бүтээл аж.

5. Костюмтай муурын зураг

Facebook таны нэвтрэх эрхийг блоклож мэдэх 7 этгээд шалтгаан 4

Энэ оны 10-р сарын эхэнд инээдтэй гэж хэлэхээр үйл явдал болжээ. Энэтхэгийн блоггер Варун Кришнан найздаа костюмтай муурын зураг илгээснийхээ дараа Facebook-ээс нэвтрэх эрхийг нь хаасан тухай мэдээлэл авчээ. Зөвхөн Варуны өөрийн хуудаст нэвтрэх эрхийг хаагаад зогсоогүй, мөн түүний зар сурталчилгаа болон олон нийтийн аккаунтыг ч хаажээ. Хэсэг хугацааны дараа бүх эрхүүдийг нээсэн бөгөөд Facebook өөрийн алдаатай үйлдлийнхээ төлөө уучлалт гуйсан байна.

6. Лусын дагины гэрэл зураг

Facebook таны нэвтрэх эрхийг блоклож мэдэх 7 этгээд шалтгаан 5

Данийн депутат Метте Гьерсков өөрийн хуудаснаа Ганс Хриатсан Андерсоны үлгэрээс сэдэвлэн босгосон Лусын дагины хөшөөний гэрэл зургийг байрлуулжээ. Уг хөшөө Копенгагений эрэг орчим байрладаг бөгөөд хэдэн мянган жуулчдын очих дуртай газар болоод удаж байгаа. Гэвч Facebook уг зургийг Лусын дагина хэт нүцгэн гэж үзсэн бололтой.

7. Жок Сторжесийн тухай киноны зар

Facebook таны нэвтрэх эрхийг блоклож мэдэх 7 этгээд шалтгаан 6

9-р сарын сүүлээр Facebook Екатеринбургийн “Март” гэрэл зургийн төвийн бүртгэлийг хаажээ. Гэрэл зургийн төв өөрийн хуудаснаа “Линия красоты и грации” киноны зарыг Жок Сторжесийн шуугиан тарьсан гэрэл зургийн хамт байрлуулсан байв. Энэ гэрэл зурагчны уран бүтээлийн үзэсгэлэн уг төвд тавигдаж байсан бөгөөд олны дунд сайн муугаар хэлэгдэж байсан удаатай. Тус төвийн нэвтрэх эрхийг хориглох шалтгаан нь киноны нэр ч биш, Сторжесийн шуугиан тарьсан гэрэл зураг ч биш зөвхөн киноны зар л байсан байна.

11
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/11/04 at 12:58

    ss pls

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *